“ЦЭРГЭЭС ХАЛАГДАЖ ИРЭНГҮҮТЭЭ БАЙРНЫХАА ЭГЧМЭД БҮСГҮЙГИЙНД ГҮЙЖ ОРООД…” – БОЛСОН ЯВДАЛ

“ЦЭРГЭЭС ХАЛАГДАЖ ИРЭНГҮҮТЭЭ БАЙРНЫХАА ЭГЧМЭД БҮСГҮЙГИЙНД ГҮЙЖ ОРООД…” – БОЛСОН ЯВДАЛ

Манайхан ихэнх нь яагаад ч юм хайр сэтгэлтэй хосуудын эрэгтэй нь заавал эмэгтэйгээсээ насаар ах байх ёстой гэж vздэг. Хэрэв эсрэгээрээ бол байж боломгүй зүйл шиг л хов жив болгон ярьцгаадаг. Би өөрийн ер бусын хайр дурлалын түүхийг та бүхэнд ярьж өгөх гэсэн юм аа.

Миний хайртай бүсгүй надаас арван найман насаар эгч. Би түүнийг анх удаа манай байранд нүүж ирсний нь дараахан харсан юм. Тэр хоёр хүүхэдтэйгээ хамт гадаа хашаанд зугаалж байлаа. Том охин нь арван хоёртой, харин бага охин нь хоёр настай.

Би тэр үед яг 16 нас хүрч байсан юм. Би орцны үүдэнд найзуудтайгаа зогсож байтал миний хөлрүү бага охиных нь тоглож байсан бөмбөг өнхөрч ирэв. Тэгэхэд тэр бөмбөгөө авахаар миний хажууханд гүйж ирсэн.

Түүнийг хармагц надад маш гvн сэтгэгдэл төрсөн, тэр бусадтай огт адилгvй, маш гоё нvдтэй, би хэзээ ч тийм сайхан нvд харж байгаагүй. Нэг үгээр хэлэхэд би түүнд анхны харцаар л дурлачихсан.

Тэр 34 настай гэхэд яг 24-тэй юм шиг л харагдаж байсан, тэр их сайхан өндөр гоолиг биетэй. Түүнийг жилийн өмнө нөхрөөсөө салсныг би найз нараасаа олж сонсов.

Би түүнд солиорох шахтлаа дурласан гээч. Тэгээд орцных нь үүдэнд зөвхөн түүнийхээ царайг харахын тулд хэдэн цагаар ч хамаагvй гарч ирэхийг нь хүлээж зогсдог боллоо.

Түүнийг дэлгүүр эсвэл хүүхдээ авахаар цэцэрлэг явах үед араас нь дагаж холоос хардаг байсан. Гэхдээ би түүн дээр очиж сэтгэлээ илчилж зүрхэлдэггvй байлаа. Энэ амттайхан тамлалт хоёр жил үргэлжиллээ.

Би 18 нас хүрч цэрэгт татагдав. Ингээд цэрэгт явахынхаа өмнөх орой би зориг гаргаж тэднийд очихоор шийдсэн. Би хэзээ ч тэр нэгэн оройг мартахгүй.

Хаалганых нь хонхыг дарах vед миний бүх бие чичирч сандарч байсан. Тэр хаалгаа нээснээ инээмсэглэн “Чи Мөнгөөтэй уулзах гээ юу? Тэр байхгүй л байна даа” гэж надад хэллээ.

Би хариуд нь “Yгүй ээ, би өөртэй чинь уулзах гэж ирсэн юм” гээд би түүнд ямар их хайртайгаа, ухаангүй дурлаад хоёр жил болж байгаа гээд бүгдийг ярьсан.

Шөнө болгон түүнийг хэрхэн зүүдэлдэг, орой болгон цонхных нь доор зогсож, харагдаасай” гэж бурханд залбирдагаа ч ярилаа. Би маш олон зүйлийг их удаан ярьсан бөгөөд түүний нүдрүү харахаас ч эмээж байсан.

Тэгээд ярьж дуусаад толгойгооо өндийлгөн түүнрүү хартал сайхан нүд нь нулимсаар дүүрсэн байж билээ. Тэр надруу дөхөж ирээд жаахан хүүхэд шиг тэвэрсэн.

“Баярлалаа, дүү минь, хайр сэтгэлийн чинь төлөө, намайг хайрласны чинь төлөө баярлалаа! Гэхдээ энэ бүхэн ингээд л өнгөрнө. Аяндаа би мартагдана. Цэрэгт аяндаа цаг хугацаа чамайг эмчлээд өгнө” гэлээ.

Би тvvнд “Yгvй, энэ хайр минь хэзээ ч мартагдахгvй. Би танд хайртай, тэгээд та үүнийг мэдээсэй гэж хvссэн юм” гэж хэлсэн. Яг энэ vед түүний том охин найзуудтайгаа ирсэн тул би явахаас өөр аргагүй болсон.

Би түүнд бvхнийг хэлсэн болохоор сэтгэл санаа минь ихэд хөнгөрөөд сайхан болсон. Би цэрэгт байхдаа түүнрүү яг 247 ширхэг захиа бичсэн. Харин тэр миний нэг ч захианд хариу бичээгүй.

Би ч анхнаасаа ийм юм болно гэж мэдэж байсан болохоор бичсээр л байлаа. Би түүнд ямар их хайртайгаа, хайрыг иргэний үнэмлэхэн дээр бичигдсэн нас гэдэг тоогоор хэмжиж болохгvй тухай бичдэг байв.

Би хоёр жил цэргийн алба хаагаад харилаа. Ирмэгц шууд л гэртээ ч оролгvй түүнийхрүү гvйсэн. Тэднийд очтол зөвхөн том охин нь байв. Тэр намайг хараад их баярлаж шууд “Та манай ээжид хайртай юу?” гэж асуулаа.

Би тvvнд “Тийм, тийм” гэж хариулав. Тvvний ээж миний захиа болгоныг анхааралтай гэгч нь уншаад их уйлдаг байсан тухай Мөнгөө ярилаа. “Ээж минь чамд их хайртайг би мэднэ. Хэрэв та хоёр болж бүтвэл би их баярлах болно” гэж тэр хэлэв.

Мөнгөө одоо 16 настай, найз хөвгүүнтэй ч болсон гэнэ. Тэр инээд алдан “Би таныг мэдээж ааваа гэж дуудахгүй шүү, харин та миний том ах болоорой” гэв. Энэ үед хаалганд тvлхvvр эргэх чимээ сонсогдов.

Би босоод буйдангийн ойролцоо зогслоо. Миний хөл доорх шал хөвөөд явах шиг болж, нүдний минь өмнө бүх юм эрээлжлэв. Хамгаас хайртай бүсгүй минь, хорвоогийн хосгvй сайхан эмэгтэй минь орж ирэх нь тэр.

Би яахаа мэдэхгvй зогсож байтал тэр надруу ухасхийн гvйж ирж тэврүүлэв. “Ийм юм байдаггүй, байж болохгүй” гэж тэр амандаа үглэсээр байлаа. Миний хоолойд юм торж би түүний нулимс урсаж буй хацрыг vнсэн “Байдаг, байлгүй яахав. Жинхэнэ хайр гэж байдаг” гэж шивнэж байлаа.

Ингээд бид гэрлэв. Одоо бид хамтдаа амьдраад найман жил болж байна. Бид хоёр хөөрхөн хүүтэй болсон. Том охин Мөнгөө маань нөхөрт гарсан, саяхан бас төрж ээж болсон. Бага охин маань 14 нас хүрэх гэж байгаа.

Бид дэндүү аз жаргалтай амьдарч байна. Би хайр сэтгэлээ бурханчлан шүтдэг. Одоо би залууст хандан “Хэрэв та өөрийгөө жинхэнэ хайр сэтгэлтэйгээ учирсан, насныхаа ханьтай учирсан гэж бат итгэж байвал хэзээ ч тэр сайхан хайраа битгий алдаарай.

Хэний ч үгийг бүү сонс, зөвхөн зүрх сэтгэлээ л дага. Чиний амьдрал бол ээж аав, хамаатан садан, найз нөхдийн чинь амьдрал биш чиний л амьдрал. Хайр дурлалд насны хязгаар гэж байдаггүй юм шүү.

Өөртөө итгэ, тэгвэл та нар аз жаргалтай амьдарна” гэж захимаар байна. Миний хань үргэлж залуугаараа яг л тэр анх харж байсан дүрээрээ миний сэтгэлд гацчихсан.

Би тvvндээ үнэхээр их хайртай, би түүний насыг огт анзаардаггүй. Тэр маань миний хувьд хамгийн дүрсгүй, цовоо охин хэвээрээ. Тэр минь ямагт намайг ойлгодог.

Миний энэ түүх хэн нэгэнд илvv шийдмэг болоход тусалж магадгvй гэж бодоод бичлээ. Та бүх зүйлийг болно бүтнэ гэдэгт итгэж, аливаад тэвчээртэй, хvлээцтэй хандаж яваарай. Аз жаргал хүсье.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!