MngNews

“ЦОО ШИНЭХЭН БЭР” БОДИТ АМЬДРАЛААС

“ЦОО ШИНЭХЭН БЭР” БОДИТ АМЬДРАЛААС

“Далавчгүй Сахиусан Тэнгэрүүд” Групп – Хуулбарлахыг хориглоно!

Цоо шинэ гэдэг үг байдаг даа. Яг түүн шиг цоо шинэ будаг нь үнэртсэн шинэхэн бэр байнаа. Хайрынхаа тухай бичихээ түр азнаад хадам ээжийнхээ тухай бичихээр шийдлээ. Хадам ээж маань их сайхан уян сэтгэлтэй, өрөвч зөөлхөн хүн байдаг юм. Би хадмынхаа гэрт нөхрийнхөө гарыг нь хөтлөөд хамт амьдарч эхэлснээс хойш яг 5 сар болж байна. Бүх зүйл цоо шинэ. Үргэлж гараа хөдөлгөж, урлаж, бүтээж мөнгө олдог хувийн жижигхэн бизнестэй учир хадмындаа гэрийн ажилд нь туслах завгүй муу бэр л дээ. Хааяа нэг ядрахаараа зориуд амарч бүгдэнд нь сайхан хоол хийж өгч, гэрээ цэвэрлэж үүрэг оролцоогоо мэдрүүлээд маргааш нь дахиад ажилдаа ккк. Хадам ээж маань миний ажилд маш их дуртай. Ажлаа хий, өөрийгөө торд орой ядарч орж ирээд нүүрээ угааж байж унт, ядрана гээд л санаа тавина. Нэг орой ядраад орж иртэл дэрэн дээр хөөрхөн боодолтой юм байна. Нээгээд үзтэл “Охиндоо ээжээс нь” гээд хөөрхөн малгайтай цамц, өмд хоёр байсан. Үнэхээр хөөрхөн. Миний охин гэж байнга хэлнэ.

Харин би л ээж гэж хэлж заншаагүй сураагүй учраас та, эгч, хааяа ээж гэж их аяархан шивнэж орхидог юм. Яваандаа хэлж сурнаа. Цагаан сарын өмнө нөхөр бид хоёр маргаваа. Бид хоёр залуу хос хэдий ч маргаан хэрүүлийн үeд баримталдаг ганц дүрэмтэй. Нэг нь уурлаж байхад нөгөө нь чимээгүй сонсож чаддаг байх. Би уурлаж,бухимдаж, ганцаараа үглэж баахан орилж байлаа тэр орой. Шалтгаан нь өнөөх алдарт Pubg тоглоом. Хамт машиндаа сууж байсан юм. Манай хүн дуугардаггүй чигээрээ машинаа арчсан шигээ хэнэггүй. Уг нь бусад үeд уурлаж бухимдаад дууссаны дараа намайг тэвэрч аргадахаар би бууж өгдөг байсан юм. Тэр өдөр тэгсэнгүй. Би үхтлээ үглэж сүүлдээ аргадахгүй болохоор гомдож явлаа шүү гэж хэлтэл -Тэг тэг гэсэн үг сонсох нь тэр. Уйлаад машинаас нь бууж зам дагаад алхаж байхдаа хойноос ирээд бууж ирээд яг аргадна даа гээд л бодоод найдаад удаан алхаад байв. Хөлдөж үхэх гэж байхад байдаггүй ээ. Ирсэнгүй. Эргээд харахаас аргагүй болоод хартал аль хэдийн яваад өгсөн байлаа. Уйлаад шарандаа очихгүй дээ гэж бодоод ажилруугаа гэлдрэв.

Уйлж байхад хадам ээж маань залгаад салгах гэж байгаад хүйтэнд утас царцаад салгахгүй авчихлаа. Уйлж байгааг маань мэдчихлээ. -Яасан бэ ээжийн охин. Уйлаад байгаа юм уу -Үгүйээ би зүгээр би яагаа ч үгүй иийийии ийиийий -Хүүe миний охин яачихваа гээд дагаад уйлаад эхлэв хадам ээж -Намайг хүйтэнд орхиод явчихлаа цаад чинь ийиий ийиий -Яасан гэж вэ? Миний охин гүйгээд ир ээж нь хоол хийж өгьe. Цаад муугаа орхи цаашаа гэснээ дагаж уйлаад ийиий ийиий. Уйлж тайвшраад арай дээр дотор онгойгоод гэртээ орлоо. Хадам ээж нүд нь улайчихсан гал тогоондоо сууж байна. Цаад өрөөнөөс эрэгтэй хүний уйлах дуу. Шагайгаад харвал манай нөхөр кк. Уйлчихсан газар сууж байна. Хажууд нь шүүр, гурилын элдүүр, тавчик, талхны савны таглаа хэвтэж байсан хэхэ.Хадам ээж охин гомдоолоо гээд манай хүнийг орж ирэнгүүт зодсон байв. Хадам ээж хоол аягалж өгөөд хэллээ надаа. Ээж нь залуудаа аавтай нь хамт байхдаа яваад өгмөөр, орилоод болиулмаар, уйлаад хол зугтмаар үe олон байлаа. Тэр үe бүрийг тэвчилгүй алдсан бол амьдрал минь тэр бүр салж сарниж, бутарч гундсаар байх байсан юм.

Эрчүүд өвөө болсон цагтаа л жинхэнэ эр хүн болж хүмүүждэг юм. Тэрнээс өмнө хүүхдээрээ өтөлсөөр байдаг юм. Хажууд нь эмэгтэй хүн байхаар бүр оодорч давхидаг. Онгироо дэврүүн байдаг. Чи л хөтөлж, түлхэж, чиглүүлж явахгүй бол хальтараад унана. Их амархан шүү охин минь. Ээжийн охин сайхан амарчих өглөө сайхан битүү шөл хийгээд өгнө ээж нь гээд хэлж билээ. Сайхан санагдаж энэ гэр бүлийн нэг гишүүн болж дээ би гэж яахын аргагүй чин сэтгэлээсээ бодож байлаа. Өглөө нь нөхөр хайраа гээд үнсээд сэрээж байна. Утсаа өгсөнөө хардаа гэж байна. Юу юм болоо гээд хартал өнөө гайхал тоглоомоо устгажээ. Бүүр инээд хүрээд болдоггүй. Дахин тоглохгүй бас тоглож байх тэр цаг хий дэмий урсаж хэтэрхий үр бүтээлгүй өдөр өнгөрөөд байна гээд нэг сайхан баярлуулж орхисон доо намайг. Охиныг маань гомдоовол манайхаас зайлаарай гэж хадам ээж маань манай хүнд хэлсэн гэсэн ккк. Тийм л сайхан хүүгээ хайрлая гэвэл бэрээ гэсэн сэтгэлтэй хүн миний хажууд байна даа. Илүү их ажилж, зөндөө мөнгө олж, ихийг хийж бүтээж амжуулж чадахаар томорхоороо хоёр ээжийгээ Хайнанруу аялуулнаа. Цоо шинэхэн бэр байх гоё юм аа..

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!