“ЦОО ШИНЭХЭН ААВ…” БОДИТ АМЬДРАЛААС

“ЦОО ШИНЭХЭН ААВ…” БОДИТ АМЬДРАЛААС

“Далавчгүй Сахиусан Тэнгэрүүд” Групп – Хуулбарлахыг хориглоно

Эх орондоо байгаа элэг нэгтэй сайхан ээжүүд, эгч нар минь. Ээж болоод яг 11 хонож байгаа шинэхэн ээж байна. Грүппийнхээ захиаг уншиж байгаад шинэхэн аавын хөгтэй түүхийг уншаад үхтлээ инээж байлаа. За арай ч надаа тийм хөгтэй түүх тохиолдохгүй байлгүй гэж бодож байтал шинэхэн аавууд үнэхээр шинэхэн л байдаг юм байна. Гадаадад байдаг болохоор монголдоо байгаа олон олон хосуудын түүх, эмэгтэйчүүдийн амьдралыг группээсээ уншиж баясаж ухаарч суудаг жирийн нэг бүсгүй байна. Нөхөр маань монголдоо байж байгаад саяхан энд ирсэн юм. Бид анхны хүүхдээ өлгийдэн авахын өмнө хэрэндээ л их хичээлээ. Шинэ аав ээжийн хичээлд сууж сэтгэлзүйгээ бэлдэж манай хүн хүүхдээ хоног тоолон хүлээсэн юм. Төрөх хугацаа болж бид эмнэлэгтээ хэвтлээ. Бид гэж нөхөр хамтдаа л даа.

Хачин сайхан тухтай өрөөнд нөхөртэйгээ хамт төрөхөө хүлээгээд эмчилгээгээ хийлгэж эхлэв. Нөхөр сандраад байн байн гарч тамxилаад. Эмнэлгийн орчинд тамxилах орон зай байхгүй нэлээн хол явж тамxиа татдаг. Тэгээд тамxиа татахаар гараад удаагүй байтал сувилагч ирээд төрөх өрөөрүү шилжүүллээ. Дусал тариа залгуулан би ч хатан хаан шиг хэвтэж байв. Манай хүн байдаггүй. Эмч намайг сатааруулан элдвийн зүйл асууж яриа өдөөд л гэтэл манай хүн байдаггүй ээ бүр. За тэгээд өвдөлт хоорондын зай ойртчихсон байсан болохоор удаан хүлээлгүй би ч өөрийгөө яая гэж байж нөхрөө нэг их бодсонгүй. Орон дээрээ 45 минут бараг болж байж би төрлөө. Хүчтэй өвдөлт арилж сая нэг эрүүл саруул ухаанаар эргэн тойрноо хартал нөхөр маань орж ирээгүй л байлаа.

Хүүг минь шууд хүйг нь тасдаад цааш нь аваад явчихав. Яг тэр үeд түргэний орон дээр нэг хүн өргөөд оруулаад ирдийм бна. Хажуу тийшээ хартал манай нөхөр. Яачихваа хүүe яаанаа яасан юм болоо гээд л эмчээс асуутал эмнэлгийн коридотр төрөх өрөө хайгаад төөрөөд явж байхад нь өөр нэг сувилагч Хятад хүн бна гэж бодоод өөр төрөх өрөөлүү оруулчихаж. Тэр өрөөнд хятад эмэгтэй яг төрж байж хэхэ. Манай хүнийг тэр эмэгтэйн нөхөр гээд андуурчихсан байж. Яваад ортол юу юугүй эмэгтэй хүн орилоод л нүдэн дээр нь хүүхэд нь гараад ирсэн гэнэ. Эмч шууд нөхрийг маань нааш ир гэж дохиод аав нь хүйг нь хайчлаарай гээд хайч өгөөд инээмсэглэсэн манай хүн шокноосоо гарч чадалгүй юу гэснийг нь ч ойлголгүй шууд л хүйг нь чичрэн салганан байж хайчлаад газар дээрээ ухаан алджээ.

Нөгөө эмэгтэй бүүр гайхаад энэ хүн миний нөхөр биш гэж дараа нь хэлсэн байгаан. Ази төрөгч өөр тасагт байгаа гээд авчирч байгаа нь тэр гэнэ. Манай хүн хэлэндээ тааруу тэгж хөглөж явж байгаад өөр мамаг бараг эх барих нь холгүй хажуунаас нь хараад хүйг нь хүртэл таслаад өөрийнхөө хүүг төрөхийг харж чадаагүй ухаан орсондоо. За тэгээд хүүдээ дөрөв хоногийн өмнө нэр өгвөө бид хлёр. Будаанд нэр хуйлаад монголд байгаа хоёр эмээ өвөөгийнх нь өгсөн нэрнүүдийг нэмж бичээд шигшээд гаргаад иртэл “Бон бон” гэсэн нэр гараад ирдэг юм даа. Өө бурхан минь, юун нэр яачихваа хэн ийм нэр бичвээ гэтэл манай хүний дэлгүүр гарах үeд би Бон бон байвал аваад ирээрэй идмээр байна гээд сануулаад бон бон гэж бичсэн цаасыг хамт хуйлчихсан байдаг юм даа.

Эгээтэй л хүүдээ бон бон гээд нэр өгчөөгүй. Аан тийн манай хүн нөгөө хүүхдийн хүй хайчласнаасаа хойш тамxи татах хүсэлгүй болчихсон кк. Өөрөө хүртэл гайхаад сонин юм даа би одоо хүний хүйс хайчласан юм байхдаа гээд бодоод л байгаа. Хадам ээж залгаад за миний хүү аав боллоо хүүдээ баяр хүргэe. Хүү нь ямар байна гэсэн чинь – Аа жижигхэндүү, хоёр хөлтэй, хоёр гартай бас нүдтэй гэж үү. Тэгснээ хүүгээ унтаж байгааг харж гөлөрч сууж байснаа эргэж хараад хайраа одоо тэгээд манай хүү хэзээ намайг ааваа гэж мэдэх болоо. Мэдэхгүй байвал яанаа гэдийн. Юу гэж байгаан ааваа гээд л нүдээ нээгээд л хэлд ороод бас ааваа л гэнэшдээ гэсэн чинь. Үгүй ээ хүүхэд эхний 3 сар ээжийгээ л хардаг.

Цаана нь байгаа зүйлийг олж хардаггүй бүрсгэр байдаг гэсэн би одоо харагдахгүй байхдаа 3 сар яахуу гэж үү. Уур хүрмээр ч юм шиг инээд хүрмээр ч юм шиг. Аав болсоноос хойш мэдрэмж нь өөрчлөгдөөд нэг тийм өгөөмөр болчихсон гэнэ манай хүн. Гудманд явж байсан муурын зулзага тэврээд ороод ирсэн. Өрөвдөөд аваад ороод ирлээ гэсэн. Бас дуу зохиомоор санагдаад байгаа гэсэн. Гэхдээ нот мэдэхгүй хаха. Бас өдрийн тэмлэглэл бичиж хүүдээ том болохоор нь уншуулна гэнэ. Аан бас хүүгээ найз охинтой болохоор нь хориглолгүй байнга уулзуулж байх юм гэнэ. Хаа байсан найз охин дөнгөж мөөмөө идэж байгаа миний үрийг ккк. Удахгүй эх орондоо хаврын сайхан өдөр бууна. Грүппийнхээ зохиодог гоё лeкцүүдэд алгасахгүй сууж грүпийн олон хөөрхөн шинэхэн ээжүүдтэй найзлаж эх орондоо гэр бүлээрээ сайхан амьдарнаа. Баярлалаа

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!