ЦОНХНЫ ТАВЦАН ДЭЭРЭЭ МАНДАРИН ТАРИХ АРГА

Мандарин нь төвөггүй ургадаг арчилгаа тун бага гэр тасалгааны нөхцөлд тарьхад хамгийн тохиромжтой жимснүүдийн нэг юм. 

Тарих заавар: 

  1. Мандаринаас үрнүүдийг нь салгаж аваад усанд хийн хэсэг байлгасны дараагаар живж байгаа үрнүүдийг нь сонгон авна. Анхаарах зүйл гэвэл ясыг нь хэтэрхий хатахаас өмнө хэрэглэх ёстой. 
  2. Үрээ салфетка юм уу 00-н цаасанд ороогоод бага зэрэг ус цацаж чийглээд уутанд хийхэд маш амархан соёолох болно. Анхаарах зүйл гэвэл гэрэлгүй харанхуй чийгтэй газар үрийг соёолтол байлгана. 
  3. Үрний үзүүрээс дөнгөж соёо цухуйх үед шороонд хийнэ. Эхний үед жижгэвтэр саванд хийж болно. 
  4. Шороонд хийснээс ойролцоогоор 2 долоо хоногийн дараа үр маань цэцэглэж эхлэх болно.  Харин 20иод хоногийн дараа бүр томоор цэцэглэх ба энэ үед саваа томруулах нь зүйтэй. 
  5. Хөрсний ph түвшин 6-7.5тай байна. Савны гүн 30-40 см байвал тохиромжтой байдаг.  

Мандарин нь 4-6 жилийн дараанаас жимсээ өгч эхэлдэг ба голдуу намрын улиралд 10-р сараас, хаврын улиралд 3-р сар хүртэл жимсээ өгдөг. Мандарин нь тасалгааны нөхцөлд тариалахад хамгийн тохиромжтой арчилгаа багатай амархан жимснүүдийн нэг бөгөөд та цэцэг тарьж байна гэж бодоод арчилгаагаа хийж байхад нэг мэдэхэд мандарин маань ургаж жимсээ өгч эхэлсэн байдаг. 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!