“ЦАС БОРОО ХОЁР” ӨГҮҮЛЛЭГ
Цас алгуурхнаар доош хаялан хуурай газрыг дэрлэн хучна. Ширхэглэн орох цас шиврэн орох бороонд үргэлж атаархдаг. Учир нь тэр дулаан өдрийг эзэмдэгч… Харин цас өвлийн хүйтэнтэй л найзладаг. Тэр хүйтэнд дургүй, түүний ганц хүсэл нь дулаантай зэрэгцэн доошлох…
Бороо магадгүй түүний ганц өрсөлдөгч нь. Атаархал хорслоор дүүрээд ирэхэд, уур бухимдлаа тайлахын тулд заримдаа тэр гудамжийг зузаан цасаар дүүргэдэг.
Цас нэг удаа бороотой тэрсэлдэж эсрэгжихдээ маргалдаж гэнэ. Өөртөө бардамнаж бардамнаж бороод хэлжээ…
Чи энэ хэдэн дуслаараа газар шороог норгоод л уусдаг… Харин би газар дэлхийг ширхэг ширхэгээр, удаан удаанаар хучдаг… Нойтон дуслуудаар чинь хот дүүрдэг, харин дараа нь хатдаг… Харин минийх бүдгэрэн цагаарч, удаж байж хайлдаг… Чиний хот дэлхийг норгож устуулдагийг бодвол цагааруулан гэрэлтүүлэх миний ширхэгүүд илүү үзэсгэлэнтэй болоод бусдад хэрэгтэй бус уу? Ажил явдлаа цэгцэлж ус буулгаж, гамшигт хүргэхээ больсон чинь дээр. Хүмүүнийг баярлуулан үсэргэх нь ганц би. Үзэсгэлэн төгөлдөр талимааруулагч нь ганц би.
Бороо ийнхүү хариулав.
Тоос буртагийг дарж, өвс ногоог ургуулдаг нь хэн билээ? Дулаан халууныг мэдрүүлэгч нарантай нийлэхдээ бусдын дуртай үзэсгэлэнт солонгыг үүсгэгч нь хэн билээ? Өдөр хоногийг сэсвэлжүүлж таатайгаар сэнгэнүүлдэг нь хэн билээ? Өөрөөс чинь илүү гайхамшгийг хүн ардад мэдрүүлж өөрийн чинь хийж чадахгүй ер бусыг үзүүлдэг билээ би. Огцорч ард суух нь утгагүй бус уу?..
Олон хоног маргалджээ, маргаан бүр ч даамжирчээ. Хоног алгасалгүй бороо цас ээлжлэн орж эцэс сүүлд нь манан бууж, хүйтэн нойтон өдрүүд дараалласаар л байв. Ард олон нь бухимдаж, сандарсаар байлаа.
Хэрэг явдлыг ойлгосон наран яаж зүгээр суухав, өнөөх хоер дээр очиж хамаг бороо, хүйтэн цасыг болиулж ууртай гэгч нь гэрлээ чангахан цацрууллаа.
Цас чи бороог зун, хаврын дулаан цагт байх хэрэгтэй хүчин зүйлсийн нэг гэдгийг мэдэхгүй гэж үү.. Харин бороо чи цасыг хүйтэн улирлыг илэрхийлэгч ганц хүчин зүйл гэдгийг чи дуулаагүй гэж үү. Бороогүйгээр дулаахан улирлыг төсөөлж боломгүй, харин цасгүйгээр өвлийг төсөөлж чадахгүй… Ухаантай байж ард олныг цочоолгүй өөрсдөдөө итгэлтэй, атаа жөтөөгүй шивэрдэг байсан шигээ шивэрч, хаяладаг байсанаараа хаялаач.
Үүнээс хойш цас бороо хоер бие биедээ дайсагналгүй хамтарч доошилсоор байгаа билээ….
Атаа хорсол юунд ч хүргэхгүй. Өөртөө хэт бардамнаж явбал сайныг долоохгүй…