MngNews

“ХӨРӨНГӨ” ШОГ ӨГҮҮЛЛЭГ

Дэлгvvрт хулгай орчих вий гэхээс гозон Нанзаагийн нойр хvрсэнгvй. Vvрээр жаахан зуур дугхиймээр аядсан боловч дэлгvvрийнхээ хаалгыг тvгжихээ мартчихаж  гэж хар дараад муухай орилон босч ирэв. Орилох дуунд цочин сэрсэн эхнэр нь Нанзааг эргvv маанагаар дуудлаа. Зvтгэсээр шvдэнз зурвал тав хагас болж байна.  -Юугаа гєлрєєд суучихав аа, унтаач гэх авгайнх нь уцаартай vг Нанзаагийн чихний хажуугаар єнгєрєхєд тэр ухасхийн хувцаслаад гарч харайлаа. Дэлгvvрийнхээ vvдэнд яаран ирээд хаалга цонх, цоож цуургаа гар чийдэн тусган нэгд нэгэнгvй шалгаж vзэв. Том хар цоожийг баруун тийш, жижиг цагаан цоожийг зvvн тийш ялимгvй хазайлгаж орхисон нь огт хєдлєєгvй, хаалганы даруулга зузаан тємрєєс ороож тогтоосон адууны хялгас яг янзандаа байна. Энэ бvхнийг харж сэтгэл тайвширсан Нанзаа сая л томоо гэгч амьсгаа авлаа. Харин дэлгvvрийн vvд рvv чиглэн дурайх арзгар ултай хятад гутал, хадаас нь иржийсэн орос цэрэг гутлын мєрийг санаандгvй хараад тэр дуу алдлаа. Сайтар нягтлаад vзвэл довжоон дээр суусан бололтойгоор барахгvй ганц шил юм мултлаад бєглєєг нь vлдээсэн байна.

Шалчийтал зажилсан хямд янжуурийн иш, сонинд палбийтал бvдvvн ороосон улаан тамхины vлдэгдэл довжоонд наасныг хараад ногоон Луузан, согтуу Бадарч хоёр ирж гэж таниад, дахин дотор уужирч томоо гэгч амьсгаа авлаа. Гэр лvvгээ пар пар алхлан буцахдаа Нанзаа зvрхээ даран, “Уух газраа олж ядсан хоёр ногоон чинь уушиг зvрх амаар гаргачих дєхлєє” гэж vглэж явлаа. Нанзаагийнх дэлгvvр нээгээд байгаа нь энэ юм.  Шинэ дэлгvvрийн нээлтээс хойш долоо хонож байтал хамаатны охин нь худалдагчийн ажлаа хаяад зугтаачихлаа. Нанзаа хичээлээ тармагц л дэлгvvртээ ирээд, охины хєдєлгєєн бvрийг дагуулан харж, “Шилэн лангуун дээр их юм овоолбол даахгvй. Цахилгаан жингийн товчин дээр аяар дар, элэгдчихнэ. Хариулт илvv єгчихвvvзэй” гэх мэтчилэн vглэж яншаад байсан болохоор аргагvй шvv дээ. Гозон Нанзаа уул нь насаараа хvvхдийн шуугиан чагнаж, чихээ хув болтол элээсэн газар зvйн багш хvн л дээ. Солонгос гэгчид ажиллаад хэдэн жил болж байгаа хоёр охин нь мєнгє явуулаад, “Дэлгvvр нээж аж амьдралаа єєд тат” гэснээс л ийм зовлонтой ажилд хутгалдаад байгаа юм. Маргаашаас нь хамаатны бус хар элгийн хvн худалдагчаар ажиллуулах болсноор Нанзаа бvр дордлоо.

Хичээлийн завсарлагаа бvрээр дэлгvvр лvvгээ дэгдэж ирэх бєгєєд буцахдаа: “Цахилгаан данхаа салгасан уу? САПУ худалдааны тєв шиг юм болох вий дээ. Ээ дээ, утас маасалбал аюултай шvv” гэж сануулна. Дэлгvvр ажиллаад сарын нvvр vзэв. Нанзаагийн нойр хvрэхгvй, шєнє бvр дєрєв таван удаа гvйн ирж дэлгvvрийнхээ лац ломбыг шалган, ойр орчны мєрийг шинжилсэн хэвээр. Нэг vvрээр тэр жаахан зуур дугхиймээр аядаад худалдагч бvсгvй орлогын мєнгєнєєс сэмхэн авч халаасандаа нууж байна гэж хар дараад чарлан босч ирлээ. Авгай нь уурлаж аашилдгаа больчихсон:  -Миний євгєєн, дєнгєж зургаа болж байна. Амар даа гэсэн боловч энэ vг мєн л Нанзаагийн чихний хажуугаар єнгєрч, дэлгvvрээ эргэх гэж байгаа бололтой чимээгvй гарч явлаа. Тэр бvтэн сарын турш нойргvй дап дупхийсээр бvр турж гvйцлээ. Єндєр нуруутайг хэлэх vv, шонд дээл єлгєчихсєн юм шиг л горзойтол алхаж явах болов. Дэлгvvр нээсний гучин хоёр дахь єглєєнєє Нанзаа багш сурагчдаар хяналтын ажил хийлгэж сууснаа хоромхон зуур зvvрмэглээд: -Хvvе, vер! Дэлгvvр vерт явлаа! хэмээн муухай чарлан босч ирснээс, “Хєрєнгєтэй хvн унтаж чаддаггvй гэж vнэн юм аа” хэмээн сум даяар ярилцав. Говийн суманд юуных нь vер болохов дээ. Vд єнгєрєхєд энэ яриа Солонгост суугаа охидынх нь чихэнд хvрч, маргааш нь гэхэд л Нанзаагийн эхнэр дэлгvvрээ зарлаа. Хэдийгээр гай зовлон авчирсан дэлгvvрийг далд оруулсан ч Нанзаа нойргvй хэвээр. Дэлгvvрээ зарж олсон хорин сая тєгрєгєє дэрэн доогуураа хийн хэвтэх боловч хорьдугаар тогтоол гарлаа гэж зvvдлэн, муухай хашгиран босч ирсээр л байлаа.

Авгай нь Солонгост суух хоёр охинтойгоо хэдэн єдєр утсаар ярьж зєвлєлдєєд арга чаргаа барж, сумын хийдийн ловон Дандгай ламтныг залж, vзvvлж харууллаа. Ловон ламтны айлдсаны дагуу гай зовлон авчирсан хорин сая тєгрєгєєр сумын хийдийн ємнє алтан суварга бариуллаа. Тэгсэн хэдий ч Нанзаагийн нойр хvрэхгvй хэвээр. Урьд нь дэлгvvрээ эргэж байсан шигээ шєнє бvр суваргыг эргэн, ойр орчинд нь мєр ажигладаг болов. Гозон Нанзаа нойргvй хоёр сар болсноос бvр турж гvйцлээ. Одоо тэр уурганы бєгсєнд дээл гогдоод єлгєчихсєн юм шиг л туялзаж явах боллоо

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!