“ХӨВСГӨЛ АЙМАГТ БОЛСОН ЖИГШҮҮPT XЭPЭГ” – БОЛСОН ЯВДАЛ

“ХӨВСГӨЛ АЙМАГТ БОЛСОН ЖИГШVVPT ХЭРЭГ” – ЖИРЭМСЭН, НАСТАЙ, БАГА НАСНЫ ХҮҮХЭД ЗЭРЭГ АЙМХАЙ БОЛОН ХЭТ МЭДРЭМТГИЙ  ХҮМҮҮСТ УНШИХГҮЙ БАЙХЫГ ЗӨВЛӨЖ БАЙНА.

2003 он Хөвсгөл аймагт болсон явдал. Найман хүүхэдтэй нэлээн ядруу айл байж. Зундаа олон малтай айл бараадаж хонь малыг нь харж, ойр зуурын ажил хийж амь залгуулдаг. Хамгийн том нь хүү, доод хэдэн дүү нар нь охидууд байжээ.

Ээж нь нөхөргүй өрх толгойлсон эмэгтэй. Хүү нь нутаг усандаа тусархагаараа их нэр хүндтэй, их ажилсаг хүнд тусархуу залуу байсан гэж ярьдаг.

Нэг орой хүү нь гэртээ шөнө орж ирээд xyтгаа ирлээд суугаад байж. Ээж нь миний хүү унтаж амрахгүй юу гэхэд маргааш өглөө айлд очиж ганцаараа мал төхөөрнө.

Хутгаа ирлэчихээд унтана, та унтаж бай гэж. Гэтэл гэрийхнийгээ унтсан хойно ээжээсээ эхлээд бүгдийнх нь хоолойг хэрчээд гараад явчихаж.

Хойшоо давхиж явсаар нэг айлд шөнө очиж /тэр айл нь манай ангийн охиных/ цyc нөж болсон хүн орж ирээд айлын хүмүүс босоод миний хүү юу болов зүгээр үү гэж асуухад,

Сая айлд ганцаараа мал төхөөрөөд гээд манай ангийн охиныг сэрээгээд ахын дүү ахынхаа гутал, хутга хоёрыг угаагаад тавьчих гэхэд нь босоод угааж өгөөд, та одоо хаачих гэж байгаа юм гэхэд сум орно, айл нэг хонь өгсөн борлуулна гээд яваад өгч.

Маргааш нь ээж хэдэн дүү нь өглөө эртлэн босож үнээ мал саадаг хүмүүс бүгд босоогүй байхаар нь айлын эзэгтэй гайхаад эд нар одоо бүгд унтаж байгаа юм байхдаа гээд ганцаараа үнээгээ саагаад орж ирээд нөхөртөө хэлээд гэрлүү нь очтол гэрийнх хаяагаар нь цyc урсаж байж.

Гэрт ойртоход зуны халуунд цycны үнэр их хурц үнэртэж байсан гэж ярьдаг. Хаалга нээгээд ортол аймар дүр төрх угтсан нь ойлгомжтой.

Ингээд цагдаа дуудаад Улаанбаатар хотоос бүрэлдэхүүн очиж aлyypчинг хайж эхэлсэн. Цагаан хоолойгоор зарлаж хүмүүсд сэрэжмлүүлэг хүргэж.

Онц ноцтой хэрэг гарсан эзэн нь олдоогүй байгаа тул гэрээсээ гарахгүй байхыг анхааруулья гээд л сумаар нэг түгшүүр болсон байх.

Aлyypчин гэрийнхээ бүх хүнийг aлax зорилготой байсан. Гэхдээ яг доод талынх нь дүү тэр орой гэртээ байгаагүй айлд ажил хийгээд өглөө хөлсөө аваад очно гэхэд нь ах нь уурлаад өнөөдөр заавал гэртээ харь гээд загнасан ч дүү нь хариагүй байж амь гарсан.

Хоёр хоногийн дараа xэрэгтэн баригдаж цaaзлyyлах я.л авсан. Цагдаа асууж ээжийнхээ хоолойг xэpчихэд чамд юм бодогдоогүй юу гэхэд

-Үгүй надад юу ч бодогдоогүй харин хамгийн бага дүүгийнхээ хоолойг xэpчихэд жаахан эвгүй санагдсан гэхдээ ийм амьдралтай хүн цаашдаа хүн болоод хэрэггүй гэж бодоод хэрчсэн гэж хэлсэн байгаа юм.

Энэ хэргийн талаар нутгийн хүмүүс хоёр ч таамаг дэвшүүлдэг. Нэг -Хэтэрхий ядуу байсан бас арчаагүй ажилгүй түлэх түлээгүй болоод л гэрийнхээ уньнаас авч түлсээр байгаад гэр нь овоохой шиг болчихсон тиймээс ийм арчаагүй амьдарснаас удмаараа vxcэн дээр гэж бодсон учраас ийм хэрэг хийсэн.

Хоёр -Эмэгтэй дүү, ээж нар нь бүгд их замбараагүй байсан нэг эрэгтэй хүн орж ирээд л ээжтэй нь yнтаад дүү нартай нь унтчихаад гараад явчихдаг байсан.

Эцэггүй олон хүүхэдтэй ийм болохоор гэрийнхээсээ гутраад ийм зүйл хийсэн гэж ярьдаг. Тэр үедээ л шуугиулж байсан xapгис жигшvvрт хэрэг.

Би одоогоос олон жилийн өмнө Хөвсгөлд явж байхдаа тэр айлын гэрийн буйрны хажуугаар нь гарахад нутгийн ах эгч нар ярьж байхыг сонсож байсан зүйлээ бичлээ. Анхаарал тавьсанд баярлалаа

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!