“ХҮҮ МИНЬ ДЭЭ” АРГАА БАРСАН ААВЫН ЗАХИАС

Ээ халаг ээ халаг. Хvv минь дээ, чи минь, даанч яав даа. Эхээс тєрж, сvv амласан болохоос чєтгєрєєс гарч архиар ундаалж єсєєгvй шvv, чи. Ингэж ч хорвоогийн мєчийг хороохын тvvс болж хоёр олдохгvй ганцхан биеэ хордуулж явах гэж дээ… Аав нь цагтаа ууж явсан. Гэхдээ чам шиг єєдтэй бvхнээ vгvй хийж, єнгєтэй бvхнээ гундтал ууж байгаагvй юм шvv. Тэр тусмаа уруу дорой яваадаа бусдаас бурууг хайж, ухаарч сэхээрэхгvй, тvvгээрээ шалтаглан ууж бvр ч vзээгvй. Амьдралд, мэдээж, хvнд, хэцvv vе зєндєє л байдаг. Алдар хvндэд толгой эргэм ч vе бас байдаг. Тєєрч будилахад их амархан амьдралын энэ нугачаанд тєрсєн биеэ, гэр бvлээ тэтгэж явах нь заяа бус уу. Vлгэрлэвээс, амьдрал гэдэг єтгєн мєчирт єндєр модонд хvн хэмээх жижигхэн тєєлvvр заяа гэх замаа зурж авирахтай адил юм шvv. Алхам тутамдаа сонголт хийх заяаныхаа зурагт, хvрэх мєчрєє алдаж сонговол орой, vзvvрт нь хvрдэггvй юм шvv, хvv минь ээ.

Хаалгаа мєргєн, багтаж ядан орж ирэх чамайг хадаг дэлгэж, сvv барьж угтах байсан гэж vv. Ханийн чинь vглэх тvмэн зєв шvv дээ. Халамцуу чамд хадаг єргєж, сvv дээжлээд ч буян болох биш. Харин ч, єдєржин ширээ тойрон бємбєг хєєж, шил хоослон зугаацаж явахад чинь замын тоосыг захын тоос болтол гvйж, худалдахдаа худалдаж, хулхидахдаа хулхидан байж бараагаа заран, бага багаар ч гэсэн олох гэж, олсноо хvргэх гэж ядаж явдаг шvv дээ, хань чинь. Орон гэртээ шvдэнзний ч нэмэргvй байж, чи, шvдээ зуун гараа зангидан битгий давшил аа, шvлс vсэргэн хоолой шахан битгий хашгич аа. Хэрvvлийн бузар vгсийг амны уншлага болгож, хэрсэн бухын харцаар ханиа битгий сvлбэ ээ… Согтуурлын манан сууж, уурслын улаан цус хурсан энэ нvдэнд оч гялалзаж байсан vеийг аав нь санаж байна аа. Тэгэхэд чи, аав аа, хvv нь ханьтай боллоо гэж баярлан догдолж байсан сан. Дотор чинь дvрэлзээд нvдээр чинь цацарч байсан тэр их хайр хаачив аа. Хайр чинь унтарч, хайраа мартсан юм гэхэд хvн сэтгэлээ яасан бэ, хvv минь. Ярилцан байж ойлголцдог болохоос зангидсан нударгаар ойлголцоно гэж хэзээ ч vгvй шvv, ухаар л даа, хvv минь.

Унтаад єгєєч дээ, хvv минь. Уйлах ч биш дуулах ч биш гонгинож, учирлах ч биш илтгэх ч биш бувтнаж суухаар унтаад єгєєч дээ, хvv минь. Хундага хундагаар урсан орох архи тархийг чинь уусгаад худал, vнэнийг ялгах ч сєгєєгvй бурж суух юм даа. Урьд нь ухаан бодол тэнгисийн давалгаа мэт цалгилдаг байсан уурагт улаан хэнээ, хоосон цэцэрхэл vлджээ. Харин хvн сонсоод чихээ дармаар тэнэглэлээ хэзээ ч єєрєє мэдэхгvй дээ, хєєрхий, бас хэзээ ч хvлээн зєвшєєрєхгvй… Хэрвээ би дэргэд чинь байсан бол миний vг чихэнд чинь чийртэй санагдаж, ухаарал биш ундуйцал тєрvvлэх байсан байж болох юм аа. Гэхдээ, хvv минь, унтаж байгаа биш унтарч байгаа толгойд чинь ухаарлын гэгээ татаасай гэсэндээ аав нь нойрмог, дvйнгэ тархийг чинь хатуу vгээр балбаж суунаа. Золоор олдсон залуу насаа хэдэн гудамж, замын дунд хээр тєєрсєн эргvv тєлєг мэт эргэлдэн єнгєрєєх нь vv. Тулга тойрсон хэрvvлээс єєрийг сонсдоггvй, сонссон ч ойлгодоггvй, бодол нь хvртэл хvртэл хvрээтэй, сэтгэлгээ нь хvртэл хайрцагтай энэ ертєнцийг туулна гэж vv. Хорвоогийн нас урт, хvний нас богино шvv, єнгєрєх мєч болгоныг сvvлийнх юм шиг санаж, сэрж, сэтгэж, амжиж, ахиулж яваач дээ, хvv минь.

Хvн сэтгэлээ нээж хажууд чинь хэвтээ ханиа нэг хараач. Тунгалаг хархан нvдэнд инээмсэглэл биш нулимс дvvрэн байна. Биед нь хєх толбо ургаж сэтгэлд нь хvйтэн салхи исгэрэх тэр чамайг архины нэвширсэн эхvvн vнэртэй чинь хамт vзэн ядах болжээ. Харин сэтгэл нь vргэсэн адуу мэт чамаас холдож байхад бие дотор нь гэрэл цацраан ураг бvрэлдэн, ойртож байна шvv, хvv минь. Удаан хvлээсэн vр чинь уярал хайр дээр биш, улангассан тачаал дээр цэцэглэж байна. Ээж нь бие махбодиороо ч мэдээгvй байгаа энэ сайхан мэдээг аав нь чамд эхлээд дуулгая аа. Зvрх сэтгэлээ сонсож сураагvй сэргэг vед чинь биш, зvvд нойронд чинь аав нь чамд хэлээд єгье. Чиний хvv унгалдан давхих унага болон зvvдлэгдэнэ. Харин чи дураараа эрхлэн давхих тvvнийг гуруйлан дуудаж єєрийн болгон ногтолж аваарай. Нvглийн хар vйлээр ташуурдан хєєж болохгvй шvv. Тэгвэл мянга хvсээд, тvм дуудаад, эргэхгvйгээр, салхи татуулан давхин одно.

Амаа ч олохгvй сарвалзах жижигхэн гарыг атгаж, сvv vнэртэх зєєлєн зулай vнсэх болно. Анд найз нартаа атаархах биш, бахархан бардамнах болно. Тvvний тулд алхсан мєр бvрээ эргэн харж бай, алдаа гарах нь юу магад. Хэлэх vг бvрээ урьдчилан цэнэж бай, хvний сэтгэлд сэв суулгах вий. Дvргvйгээ ч хийх болно. Дуртайгаасаа ч татгалзах болно. Хvн шиг явахын цагт хєрсєн сэтгэлийг дулаацуулж болно шvv, хvv минь. Vртэй боллоо гэдэг бол урсаад єнгєрєх нэгэн жаргал биш, vргэлж мєнх чамайг дагаж явах нэгэн vvрэг шvv, ойлгоорой. Vхтэл vр харам гэж ярьцгаадаг. Vнэндээ, хvмvvс vvнээс цаад хязгаарыг нь мэдэхгvй, хvрч чадахгvй болохоор л тэгж ярьцгаадаг юм байна аа. Удмын хэлхээ гэдэг мєнхийн хэлхээ юм шvv. Нvглийн бараан сvvдрээ хvv дээрээ битгий тусгаарай даа, хvv минь ээ.

Дэргэд чинь байсангvй гэж чи надад гомдлох хэрэггvй. Аав нь чамтайгаа єдєр, шєнє, єглєє, оройг vл ялган євдєж зовоход чинь ч, єлсєж ядрахад чинь ч, буруутаж, доройтоход чинь ч, баярлаж, цэнгэхэд чинь гэрэл, сvvдэр мэт хамт байдаг шvv. Алган дээрээ тавьсан мэт чамайг харж, амьсгал чинь мэт чамайг дагаж явдаг. Агаарт ууссан усан чийг мэт хєдєлгєх гар, хєрвєєх биегvй болсон би чинь сайн явахад чинь баярлан хєєрєвч хашгирах хєвчгvй, саар явахад чинь санаа алдавч ёгхийн хатгах зvрхгvй ч санаанд чинь биш сэрэхvйд чинь vглэхдээ vглэж, учирлахдаа учирлаж, бурууг чинь зэмлэж, баярыг чинь хуваалцаж явдаг шvv.
Улаан туяа татуулан єглєєний нар мандаж нэгэн шинэ єдєр эхлэх мэт ухаарлын наран дор єнєєдєр шинэ хvн болон сэрээрэй. Яагаад гэвэл чи одоо эцэг хvн – жинхэнэ эр хvн шvv, миний хvv. Хvv минь дээ…

Ц. ГАНБАТ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!