“ХҮҮХДИЙГ НЬ ТӨРҮҮЛВЭЛ ЗАСРАНА ГЭЖ ХЭЗЭЭ Ч БИТГИЙ ИТГЭЭРЭЙ…”

“ХҮҮХДИЙГ НЬ ТӨРҮҮЛВЭЛ ЗАСРАНА ГЭЖ ХЭЗЭЭ Ч БИТГИЙ ИТГЭЭРЭЙ…”

Д.ДШДЛМ

Би гадаадад ирээд танилцсан залуутайгаа гурван жил хамт амьдарч байна. Энэ хугацаанд шаардлагатай бүх зүйлсийг өөрөөр нь хийлгэж ирсэн цаашдаа ч тэгнэ. Жижиг гэлтгүй ачааг өөрт нь л үүрүүлж ирсэн. Амралтын өдрөөр гэртээ байхад нь урдуур нь орж хоол цай гээд гүйгээд байдаггүй. Тэглээ гээд гомдоллоод байдаггүй. Ажилтай завгүй байгаа тохиолдолд бол бүгдийг нь бэлдээд өгдөг. Дэлгүүрлүү хүнсэндээ заавал цуг явдаг, шаардлагатай тохиолдолд ганцаараа явдаг. Хэн хэнийхээ фейсбүүк кодыг мэдэхгүй, бүр гар утасны кодыг нь ч мэдэхгүй.

Нэг ёсондоо хувийн орон зайг нь өгдөг. Хамт авахуулсан зурагаа ч хийдэггүй. Ингэлээ гээд дотно биш хөндий байдаг гэвэл огт үгүй. Харин илүү халуун дулаан дотно сайхан байдаг. Өдөр болгон цуг ажилдаа явж хамт фитнэссдээ явж цуг байсаар гурван жилийг өнгөрөөж байна. Энэ хооронд маргалдах юм байлгүй л яахав гэхдээ хамт байх хайран цаг хугацаагаа дэмий маргаж өнгөрөөгөөд яахав гээд зөвхөн хоорондоо л маш сайн ярилцаад асуудлаа өөрсдөө хоёулахнаа шииддэг. Монгол эмэгтэйчүүдийг ажиглаад байхад бүх юмыг урдуур нь орж хийж урд ардуур нь гүйсээр байгаад давраагаад байх шиг санагддаг.

Бас жижиг маргаан байсан ч ар гэр найзууддаа яриад байдаг нь дэмий санагдаад байдаг юм. Та хоёрын л хоорондох л асуудал шүү дээ. Тиймээс охид эмэгтэйчүүддээ гэж хэлэхэд Нэгдүгээрт чамд үнэхээр хайртай, чамтай хамт байхыг хүсэж байгаа хүн цаанаа л ондоо байдаг юм. Яаж ийгээд л чиний хажууд үлддэг. Маргалдсан байлаа ч чамайг бараадаад л орны чинь буланд унтана. 2. Дөнгөж эхэлж байж л хардаж зовоож хамаг юмыг чинь шалгаж хорьж цагдаж бүр цаашлаад гар хүрж байвал зууралдах хэрэггүй зүгээр л салчих.

Чамд хайртай хүнээс тийм үйлдэл хэзээ ч гарахгүй. Ээж аав чинь чамайг хүний гарын аясаар зовж амьдраасай гэж хайрлан хайрлан өсгөөгүй. 3. Хүүхэдтэй болох гэж битгий тэгж их яараач. Хүнээ сайн таньж мэдэж байж үнэхээр бүрэн итгэлтэй болсон цагтаа хүүхэдтэй болоорой.(Хүүхэдтэй болох үгүйгээ эмэгтэй хүн өөрөө шийддэг) Хүүхдийг нь төрүүлвэл засрана гэж хэзээ ч битгий итгээрэй. Хүүхэд тоглоом биш. Зүгээр л өөрийн бодлоо л бичлээ энэ хүртэл уншсанд баярлалаа. Бүгдэд нь сайхан хайр хүсье.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!