“ХҮСЭЛ” – ҮРГЭЛЖЛЭЛ
“ХҮСЭЛ” – ҮРГЭЛЖЛЭЛ
Харин сүүлийн хэдэн жил хоёр сайхан үр, ханьтайгаа нэг уулзахсан гэсэн хүсэлдээ хөтлөгдөж бор дарснаас нэг мөсөн холдсон юм. Үгүй яахав нэг танилынхаа амбаарыг хөлсөлж тэндээ хоноглож, тэндээ ганц нэгхэн сийлбэрээ хийгээд л амь зууж байна даа. -Та ийм сайхан гарын дүйтэй хүн ингэж яваад яахав та дүүгийхээ үйлдвэрт хамт ажилла, ажилчидын маань байр ч байгаа би танаас нэг төгрөг ч авахгүй. Таны гэр бүлийг олоход ч туслая.
Ингээд нэгэн хүний амьдрал жинхэнэ хүмүүний амьдралд шилжлээ. Цэвээний хийсэн бүтээл ч хүмүүсийн сонирхолыг татан үнэд хүрч, үйлдвэрийн ажил ч ундарч Цэвээний амьдрал ч дэвжин дээшилж байлаа. Хүслэн 6 сартай бие давхар болжээ.
Баяраагийн амьдрал одоо л нэг бүрэн дүүрэх шиг болж сэтгэл санаа нь гэгэлзэн хөөрөн ниснэ. Баяраа Цэвээнийд ороод -Цэвээн гуай ажил амьдрал чинь ч жинхэнэ гялалзаж байна даа одоо гэр бүлээ олоод авахад санаа зовох зүйлгүй нүүр бардам боллоо доо тиймээ? Хэмээн инээд алдахад -Сайн дүүгийн буянаар хүний зэрэгтэй сайхан л боллоо доо. Одоо тэднийгээ хаанаас яаж сураглахаа л мэдэхгүй юмдаа.
-Танд нээрээ зураг хөрөг нь бий юу? -Ганц муу зураг бий нь ч бий л дээ -Алив та тэр зургаа үзүүлээч дүү нь сураглая. Баяраа чичирсэн гараар хуучны хар зургийг барин нулимстай нүдээр удаан гэгч нь ширтээд -Та хүүгээ ганцааранг нь эзгүй хүйтэн гэрт хоол ундгүй орхиод хаашаа явсан юм бэ? Цэвээн давхийтэл цочин Баяраа өөд хараад чи..чи.. Бая .раа.
Цэвээний нүдэнд нулимс цийлэгнэн чичирхийлсэн дуугаар -Хөөрхий муу хүүгээ орхиод apxидаж явахдаа, уур coгтуугийн мунхагаар хүн зoдон тaнxaйpч нэг сар xopигдоод гарч ирэхэд муу хүү минь хаашаа ч юм алга болсон байсан. Би ээжийг нь ирээд аваад явлаа л гэж бодсон. Би удаан хайсаан сүүлдээ шантарч apxинаас өөр хайх зүйлгүй л болсон. Миний жаахан хүү Баяр минь чи мөн гэж үү? Тэнэг аавыгаа уучлаарай.
Аав хүү хоёр 25 жилийн дараа тэврэлдэн ууулзлаа. Орчлон уудам, Амьдрал хэдий богинохон ч Учрах ёстой хүмүүс учирдаг л байх. Баяраа гэртээ гүйн ороод Хайраа би аавыгаа олчихлоо, Цэвээн гуай чинь миний аав байж шүү дээ алив энэ зургийг хардаа энэ аав байна, энэ ээж, харин энэ миний ганц охин дүү минь.
Одоо ээж дүү хоёроо олчихвол… хэмээн баяр хөөрөөр дүүрэн хэлэхэд зургийг үзэж суусан Хүслэнгийн дотор харанхуйлах шиг болж, миний амьдрал яагаад ийм ээдрээтэй байх тавилантай юм бэ? Дөнгөж аз жаргал, амьдралын амтыг мэдэрч эхэлж байхад хэмээн бодохуй гомдлын гашуун нулимсанд цацах шиг хэвлий дэх үр нь дотроос нь ирвэгнүүлэн тийчигнэв.
-Баяраа намайг уучлаарай, би чамд юу гэж хэлэхээ ч мэдэхгүй байна. Хоёулаа дэндүү азгүй хүмүүс юмдаа. Намайг үнэхээр уучлаарай гээд шүүгээний мухраас яг адилхан бас нэгэн зураг гаргаж Баяраад өгөөд намайг Хүслэн биш Цэвээний Жаргал гэдэг гээд цурхиртал уйллаа. Баяраа хэд хоног ч apxи ууснаа мэдсэнгүй нэгэн буудлын өрөөнд хувь тавилангаа хараан зүхнэ.
Хэдий төрсөн эцгээ, хайртай охин дүүгээ олсон хэдий ч дүүгийнх нь хэвлийд өөрийнх нь үр бойжиж буйг бодохоор амиа егүүтгэмээр ч бодол орж ирнэ. Амьдралд гомдсон гомдолоо аягатай apxиндаа үйн суухад утас нь дуугарлаа. Зогсоо зайгүй л залгаад байсан Хүслэн, бишээ дүү Жаргал нь л биз гэж бодсон хэдий ч утсаа харвал найз Идэрээ нь залгаж байна.
За яахав ганц найздаа л энэ гунигт тавилангаа ярьж сэтгэлээ онгойлгоё гэж бодон утсаа автал -Хүүе чи минь яагаад утсаа авдаггүй юм бэ? Найз нь сайхан мэдээтэй, найзад нь охин дүү байдаг юм байна. Танай ээж залуудаа манай ээжийг төрөхөд эх барьж авсан юм байна. Харин дүү маань амьгүй төрсөн хэдий ч удалгүй амьсгалж эхэлсэн байна.
Харин ээж чинь охин хүүхдийн мөрөөсөл болсон байсан учраас ээжид минь хэлэлгүйгээр ааваар чинь овоглон чи дүүтэй болсон юм байна. Одоо Цэвээний Жаргал гэж том хүүхэн болсон сураг байна. Дөнгөж сая л нутгийн хөгшнөөс сонслоо миний найз наагуураа сураглаж байгаач. Баяраагийн сэтгэлд нар мандах шиг болж зочид буудлаас нисэх шахам гүйн гарч Цэвээнийд орон -Ааваа Жаргал миний төрсөн дүү биш биздээ? Таны төрсөн охин ч биш тиймээ? Цэвээн бодолхийлэн сууснаа
-Тиймээ муу ээж чинь чамайг төрүүлсэний дараа дахиж хүүхэд гаргах боломжгүй болсон болохоор охин хүүхдийн мөрөөсөл болсон амьтан л байсан даа. Тэгтэл тэр нэгэн өдөр Жаргалыг тэврээд ороод ирсэн. Би ч олон зүйл асуугаагүй ээ, ингэж л бид дөрвүүлээ болсон юм. -Бурхан минь танд баярлалаа, амьдрал чи үнэхээр баялаг юмаа. Ааваа би Жаргалыгаа олсоон.
Одоо хоёулаа Жаргалтайгаа уулзья. Шаргал наран ээсэн зүлэг ногоо нь халиурсан жижигхэн толгойн энгэрт гурван хүн бөртийн зогсох нь Цэвээн, Баяр, Жаргал гурав байлаа. Хөрст дэлхийдээ амгалан нойрссон хайрт ээж, хань дээрээ ирэн 25 жилийн дараа нэгэн айл эргэн нэгдэж баяр гунигийн нулимсаа барьж ядан зогсоно.
Хосууд хайр сэтгэлийн бэлгэдэл Хаан бугуйвч, Хатан сүйхээ солилцоно уу гэх торгон мөчид Бэрийн талд Идэрээ болон ээж Саран нь зогсож байна. Амьдрал чи адармаатай ч аясыг нь тааруулж, аядуухан явбал хичнээн сайхан амттай баян юм бэ? Гурван сарын дараа Баяр, Жаргал хоёр хөөрхөн бяцхан гүнжээ өлгийдөн авлаа.
-Баяраа охиндоо ямар нэр өгөх вэ? -Харин ээ? Чи минь гэр бүлийнхэнээ олох зорилгоо бэлгэдэж өөрийгөө Хүслэн гэж нэрлэж, наддаа бас Хүслэн нэрээр ирсэн учраас гүнжийгээ Хүслэн гэж нэрлэнээ. -Таалагдаж байна, хайраа тэгвэл дараа нь хүү төрвөл би Мөрөөдөл гэж нэрлэнэ шүү. Гэрийн хойморт уран чамин хийцтэй эвтэй дөрвөн амьтаны сийлбэр өнгөлөг жавхаатай харагдана.