“ХҮСЭЛ БАЙХАД УУЛЫГ Ч ХӨДӨЛГӨЖ ЧАДНА” ӨГҮҮЛЛЭГ
“ХҮСЭЛ БАЙХАД УУЛЫГ Ч ХӨДӨЛГӨЖ ЧАДНА” ӨГҮҮЛЛЭГ
1983 оны 8-р сар. Найрамдалын районы амаржих газарт нэгэн Монгол бүсгүйгээс хөх толботой хүү мэндэллээ. Гэртээ ирсэн цагаасаа л эргэн тойрныхоо хайрыг татсан сэргэлэн цовоо, том алаг нүдтэй буржгар хар үстэй өхөөрдөм хүүг Сэргэлэн гэдэг. Сэргэлэнгийн аавыг Болд гэдэг бөгөөд, барилгын яаманд архитектор хийдэг. СССР улсад боловсрол эзэмшин шууд л яаманд ажиллаж эхэлжээ. Сэргэлэнгийн ээжийг Цэцэг гэдэг. Москва хотод Ломоносовын их сургуулийг багш, орчуулагч мэргэжилээр төгссөн. МУИС-д багшилдаг Сэргэлэнгийн эцэг эх 2 тэр чигээрээ л сэхээтэн гаралтай, боловсролтой, соёлтой хүмүүс. Эх орныхоо төлөө хийсэн бүхэнд нь талархан улсаас 2 өрөө байр өгсөн. Тэднийх 12-р хорооллын шинээр ашиглалтанд орсон 9 давхар байшингийн 5-р давхарт орлоо. Гэр орноо төвхөнүүлэх, хүүхдээ өсгөж хүмүүжүүлэхээс эхлээд залуу эцэг эх хоёрт хийх ажил мундахгуй их. Нэг л мэдэхэд 3 жил өнгөрч, тэд нийгэмдээ өөрийн гэсэн байр суурийг хэдийнээ олжээ. Хүүгээ цэцэрлэгт өгөөд хамтдаа ажилдаа явна. Оройг хамтдаа өнгөрөөж, гадуур 3-лаа зугаалан кино, жүжиг, цирк зэргийг алгасалгүй үздэг байж. 1990 оны 9 сарын 1. Сэргэлэн сургуульд орлоо. Тэр үедээ л ганган хувцаслаж, анхны үсгээ бичиж, уншиж эхэлсэн цагаасаа хойш ном унших их дуртай болжээ. Төрсөн өдөрөөр нь ээж аав 2 нь ” Нэвтэрхий толь ” ботийг бэлэг болгон өгөв. Тэр номыг уншсан цагаасаа эхлэн ертөнц гэдэг хичнээн агуу гэдгийг ойлгож эхэллээ. Цаг үеийн байдал хүндэрч, улсын гэх тодотголтой албан байгууллагууд татан буугдаж, орон тооны цомхотгол ихээр явагдаж нилээн хэдэн хүн ажилгүй болсондоо ч тэр юмуу аpxинд орсон. Болдын ажилладаг байсан газар мөн л тэр замаар явж, Болд ажигүйчүүдийн тоог нэгээр нэмлээ. Яагаад ажлаас халагдаснаа өөрөө ч ойлгохгүй байв. Болдын том ах Ганаа авто тээврийн баазад инженер хийдэг. Дунд зэргийн нуруутай, зальтай нүдтэй, олон үггүй, дотуур тамиртай хүн. Суусан газараасаа шороо атгадаг хүн бол Ганаа яах аргагүй мөн. Ганаа ажилаасаа машины сэлбэг, тос масло, бензин зэргийг Болдооор заруулж эхлэв. Ингээд Болд архитектор биш, дамын наймаачин боллоо. Үүнийг эхнэр нь гадарлаа ч үгүй. Оройдоо хувцас нь тос болж, ирхээр нь гайхан -Чи чинь яагаад тостой хутгалдчихаав гэж гайхан асуухад -Би Ганаа ахын баазад засварчинаар орох гэж байгаа. Хэд хоног туслах ажилтан хийж дадлагажих хэрэгтэй, тэгээд л ийм болчихлоо гэж худал хэлэн амыг нь таглав. Сэлбэгийн наймаа тийм сайн байсангүй. Тэднйи амьдрал бага багаар уруудсаар Болд архи уух болов. Арга ч үгүй биз. Саяхан л инээд хөөрөөр дүүрэн, дутагдах гачигдах зүйлгүй сайхан амьдарч байсан хойно. Нэг хүний авдаг цалин хаанаа ч хүрэхгүй байв. Өдөрт 4 удаа хоол хийдэг байсан бол 2 болов.
Энэ бүхнийг Сэргэлэн өөрийн бодолдоо ухамсарлан юмандаа гамтай хандах болжээ. Амьдрал нь уруудсаар байгаад ээж нь цөхрөн нууцхан нулимс унагадаг байсныг Болд тэр бүр мэдэхгүй. Орой согтуу ирэх нь ихсэж, агсам тавих нь ч бүр дийлдэхээ болилоо. Энэ бүхнийг Сэргэлэн тэвчихийн дээдээр тэвчиж, өглөө нь шартсан аавдаа цай өгөнгөө – Ааваа, та өөрийгөө толинд нэг хардаа. Би таныг танихаа байлаа. Та ийм байгаагүй шүү дээ. Ээж бид 2-г аль болох гоё хөгжөөж, хамаг сайхан бүхнээ бидэнд л зориулдаг байсан. Гэтэл одоо их ондоо болжээ, биднээс илүү аpxи үнэтэй, бидний төлөө биш аpxины төлөө та үхэн хатан гүйдэг болж, гэж нүд дүүрэн нулимстай нэг амьсгаагаар хэлэх гэснээ хэлчихэв. Хүүгээсээ ийм хатуу үг сонсоно чинээ зүүдлээ ч үгүй явсан Болд хэсэг хэвтэж байгаад цэвэр хувцас өмсөн, усанд ороод төрөл арилжсан мэт өөрчлөгдөн Барилгын яамруу зүглэн явлаа. Сэргэлэн хичээлдээ явах замдаа өөрийн эцэг эх 2-оо заавал аз жаргалтай байлгана гэж өөртөө амлан өөрийнхөө сүүдэртэйгээ уралдан сургуульруугаа очив.Цэцэг ойрын нэг жил орчим бараг инээгээгүйг хамт олон нь мэднэ. Их завсарлагаанаар хамт багшилдаг Осор гэгч малигар шар хүүхэн -Ааа, манай хар юм ч гэсэн ууж л байдаг юм. Би салах бодолтой байгаа. Анх өр тавьж уудаг байсан бол одоо бүр гэрийнхээ юмыг зарж уух болсон. Чамайг энд ингээд ажилаа хийгээд явж байх хооронд гэрийнхээ хамаг юмыг зараад ууж байх вий. Гэж их л зэвүүн өнгөөр багшлан хэлэв. Энэ үг Цэцэгт тийм ч хүнд туссангүй. Учир нь тэд гэр бүл болохдоо юу ч үгүй нийлж байсан. Тэднийд айл болгоны мөрөөдөл болсон удирдлагатай зурагт, том өрөөний ханын шүүгээ, мебель 4 хаалгатай шкаф гээд айл болгонд байгаад байдаггүй тавилга сэлт байдаг байв. Сэргэлэн бүх хичээлдээ онц дүн авдаг сургуулийн шилдэг сурагч. Болд яамны дарга дээрээ орлоо. Томоо гэгчийн цонхны урд өндөр биетэй, бадриун цээжтэй, дарга биш тамирчин гэмээр хүн зогсож байв. -Уучлаарай би Дэмбэрэл даргатай уулзах гэсэн юм Дарга алга байгаа юмуу? -Сайн байна уу? Би өчигдөрөөс Дэмбэрэл даргын оронд ажиллахаар ирсэн. Ингэхэд та хэн билээ? -Өө, уучлаарай даргаа. Намайг Болд гэдэг. Би энэ яаманд архитектороор ажиллаж байсан юм. -Тэгээд та ямар хэргээр явна? Тамхи тат гээд Болдыг тамхилав. Болд тамхи асааж хэдэнтээ шунаг сорж цааш нь -1991 онд би орон тооны цомхотгол нэрийдлээр ажилгүй болсон хэсэг хүмүүсийн нэг нь. Миний энд ирсэн зорилго гэвэл надад мэргэжилээрээ ажиллах боломж бий юу? Би ажил горьлож ирлээ. Миний хөдөлмөрийн дэвтэр энэ гээд өглөө. -Та уул нь манайд хэрэгтэй хүн байна. Гэхдээ үнэндээ манайд яг одоо сул орон тоо алга. Хэрэв та хүсвэл надад гэрийн утасаа үлдээчих, би танд тус болохыг хичээе. Таны барьж байгуулсан барилга сайн, чанартай барилга. Гэвч яагаад, ямар учираас би таныг халагдсаныг мэдэхгүй. -Би өөрөө ч гэсэн одоо болтол ойлгохгуй байна. Та надад болон гэр бүлд минь туслаач. Надад ажил олж өгнө гэдэгт найдаж байна. Гээд гэрийн утасны дугаараа өгөөд харих замдаа их зүйлийн тухай бодов. Эхнэр минь надад хайртай хэвээрээ болов уу, хүү минь надаар бахархадаг хэвээрээ болов уу, би архинаас болж ямар их зүйлийг харалгүй мэдэлгүй өнгөрөөгөөв. Ингэж бодсоор гэртээ ирэн эхнэр хүү 2-нхоо дуртай хоолыг хийж өгөхөөр шийдлээ. Балчирхан хүүгийн нь хэлсэх үгс үнэхээр том сургамж болж чадсан байна. Сэргэлэн хичээлээ тараад ээжийнхээ ажил дээр очлоо.
Ээж хүү хоёр харих замдаа элдэвийг ярилцан хүү ээждээ хичээлээсээ сурсан мэдсэнээ гайхуулан хэрхэн зөв мэргжилээ сонгох, гээд л өхөөрдөм атлаа их ухаатай зүйл ярьдаг байжээ. Энэ бүхэнд ээж нь хүүгээрээ бахархан “ сайн хүн болно доо миний хүү ” гэж дотроо хүүгээ урамшуулдаг байв. Тэд явсаар гэртээ ирэхэд аав согтуу, муухай үнэртэй, гэр орон гэж ундуй сундуй биш, харин эсэргээрээ, халуун хоол цэвэрхэн гэр орон хамгийн сайхан нь эрүүл нөхөр, эрүүл аав инээн угтаж авав. Байдал иймээр эргэнэ хэмээн Цэцэгээ, Сэргэлэн хоёр зүүдэлээ ч үгүй. Болд анхных шигээ болжээ. Нэгэн сайхан өглөө тагтан дээрээ ойр орчимыг ажиглан байтал гэрийнх нь утас яаруу гэгч нь тачигнан дуугарав. -Байна уу, Барилгын яамнаас ярьж байна. Болдтой ярих гэсэн юм хэмээн эмэгтэй хүний цээл хоолой харилцуурын цаанаас ярьлаа. -Сайна, сайн байна уу. Болд гэж би байна. -Та ирж уулзах хэрэгтэй байна. Өөрийн пасспорт, сургууль төгссөн дипломоо аваад 14 цагт ирэхгүй юу. -За, за. Тэгье байрлалаа. Гэж хэлээд утасаа тасаллаа. Тэр ажитай болжээ. Эхнэрийнхээ угааж индүүдэж өгсөн хослолыг өмсөөд яамруу яаран гүйлээ. -За, тэгэхээр Болдоо, Чамд нэг даалгах ажил байна. Өөрөөр хэлбэл ажилын орон тоо. Гэхдээ хотод бишээ, хөдөө. Чамайг сургууль, цэцэрлэг, захиргааны байр зэргийг шинэчлэн барих ажилд томилмоор байна. Ажиллах эсэхээ өөрөө мэд. Нэг үгээр хэлбэл чи сайн ажиллаж, цаг хугацаандаа ажилаа чанартай сайн гүйцэтгэх юм бол хотод яаманд ажилд орно гэсэн үг. Ойлгож байна уу? -Тиймээ, би бүгдийг ойлгож байна. Гэвч миний гэр бүл яах вэ? Би тэднийгээ авч явж болох уу? -Тэр бол таны асуудал. За тэгэхээр энэ бол хөдөлмөринй гэрээ. Сатар уншиж танилцаад гарын үсгээ зурчих. -Байзаарай. БИ гэр бүлийнхээ хүнтэй ярилцах хэрэгтэй гэж бодож байна. Маргаац өглөө 8 цагт ирээд хариугаа хэлж болох уу? Гэж Болд сугалаанд алдсан хүний царай гарган хариулаад гарлаа. Цэцэгээг гэргтээ ирэхэд нь тэд энэ тухай сайтар ярилцлаа. Боломжтойгоос нь эхлэн боломжгүй хүртэл. Ингээд Болд алс бөглүү хөдөө ажиллахаар болжээ. Энэ бол 1993 он байв. 7 хоногт 3 удаа захидал бичиж, хол байгаа ч гэсэн дэргэд нь байгаа юм шиг халуун дулаан уур амьсгалыг бүрдүүлэх гэж чадах ядахаараа хичээж байв. Цаг хугацаа өнгөрсөөр Сэргэлэн сургуульдаа сурлага, хүмүүжилээр толгой цохиж бүх талаараа төгс төгөлдөр хүү болж хувирав. Нэг өдөр Залуу техникчдийн ордонд хөдөлмөрийн багшаа даган очлоо. Багш нь тэр сургуультай шеф болох санаатай очсон байж. Сэргэлэн оройн нь ээждээ Залуу техникчдийн ордоны тухай ярилцан тэр сургуульд орох хүсэлтэй байгаагаа хэлэв. Энэ талаар тэд аавыгаа ирхээр ярилцахаар болж тохиролцов. Хүүхэд бүрийн хүсэн хүлээдэг зуны амралт иржээ. Шалгалт шүүлэг гээд ээж хүү хоёр тун завгүй. Гэсэн хэдий ч шалгалтаа дуусгаад аавруугаа очихоор болжээ. 3-биенээ их санасан болхоор бишүүрхээд юунаас яриагаа эхлэхээ мэдэхгүй балчир хүүхэдүүд шиг л аашилцгааж, их л баяртай байцгаав. Хүү аавдаа Залуу техникчдийн ордоны талаар нэгд нэгэнгүй ярьж, тэнд юу сурч болох, юунд хүрэх талаар өөрийн бодолоо шууд тулгав. Аав нь ч гэсэн саналыг зөвшөөрч ирэх 9 сарын 1 нд оруулахаар болов. Ингээд Сэргэлэнгийн хувьд шинэ амьдрал эхлэх нь тэр. Ээж нь зуны 3 сар жуулчин компанид хөтөч хийхээр шийдэж эртний таилын зүг явлаа. Оросод хамт сурч байсан Болормаа гэх найз нь тэр компанид боловсон хүчин хийдэг сурагтай. Олон жил бие биенээ хараагүй найзууд элдэвийг ярилцан хамтдаа үдийн хоол идэв. -Аялал жүүлчин ер нь хөгжих төлөвтэй шүү. Чи оюутан байхын л сэргэлэн охин байсан, одоо ч гэсэн тэр хэвээрээ шүү. Чи ер нь манайд орвол яасан юм бэ? Би даргатайгаа яриад л зохицуулая. Чи одоо англи хэл сураад ав. -Надад ийм сайхан санал тавьж, намайг гэж байгаад баярлалаа. Гэхдээ би чадахгүй л байх. Түчигнэж бужигнасан оюутануудтайгаа хамт байсаар бүр сурчихаж.
Гэхдээ би энэ талаар бодож үзнээ. -Заза, чамайг нааштай хариу өгнө гэж найдаад л сууж байхаас. Энэ салбар яваандаа тун их хөгжинө. Сайн л бодож үзээрэй. Ингээд Цэцэгээ зуны 3 сар цагинй хөтөч хийхээр болжээ. Сэргэлэн 40 мянгатад байдаг өвөө эмээ дээрээ зуны амралтаа өнгөрөөхөөр болов. Ээж аавыгаа маш их санаж хааяаа орондоо нууцхан уйлах. Үе тэнгийн нөхөд нь гадаа тоглож наадаж байхад Сэргэлэн ном уншиж л байдаг. Сүүлдээ орос ном унших болов. Уул нь орос хэл тийм ч сайн мэдэхгүй хэрнээ өөрийгөө дайчлаад үзэхээр шийдэв. Тэгээд л толь бичиг урдаа тавин өөрийн чадах чинээгээрээ орчуулан суухыг харсан өвөө нь -Аргагуй л миний зээ хүү мөн дөө. Өвөө нь чамаар маш их бахархаж байна шүү, алив үнсье гээд танил болсон тамхины үнэртэй хатуу сахалтай хошуугаараа хүүгийн хоёр хацарыг ээлжилэн үнэрлэв. Энэ бүхэнд урам орсон Сэргэлэн харь орны хэл гэдэг ямар агуу зүйл болохыг мэдэн цаашид шамдан суралцав. Өдөр шөнө ээлжилэн өнгөрсөөр 9 сарын 1 хаяанд тулаад ирэв. Цэцэгээ хүүдээ хичээлийн хэрэглэл бэлдэхээр Сэргэлэнг дагуулан явлаа. Цэцэгээ хүүгээ тоондоо тийм сайн гэж огт мэдсэнгүй. Төлбөр тооцоо хийх болход Сэргэлэн ээжээсээ түрүүлж бодон хариуг нь хэлсэнд гайхаад ч барсангүй. Залуу техникчдийн ордон, шинэ сургууль, шинэ анги, шинэ хүүхдүүд. Бүх зүйл шинэ. Бүгд Сэргэлэнд сонирхолтой, хичээл, дадлага, онгоц машин детальчлан угсрах, өөрөө зохион бүтээх гээд Сэргэлэнгийн хувьд үнэхээр их хүсдэг зүйл нь мөнөөс мөн байв. Ээж нь хүүдээ өдөрт халаасны мөнгө өгдөг хэдий ч тэр үрдэггүй, харин хадгалдаг байв. Учир нт тэрээр мөнгө яаж олдог, ямар их хөдөлмөрлөж байж олдог гэдгийг тэрээр хэнээр ч хэлүүлэлтгүй мэднэ. Цас малгайлан орж, гадаа идэр есийн хүйтэн тачигнаж, байх үед хаалганы хонх нэг л танил, нэг л дотно дуугарсанд ээж хүү хоёрын толгойнд яг адил бодол орж, хүү яаран хаалгаруугаа гүйн очлоо. Хар пальто, дипломат хар цүнх, саарал хослол, нэг гартаа цэцэг барьсан Болд нүүр дүүрэн инээмсэглэлтэй зогсож байв. Халуун ам бүлээрээ ойрд ингэтлээ баярлан догдолж байгаагүгээр баярлацгаав. Болд энгэрийн халаасаа уудлан улаан хавтастай үнэмлэх гарган “ Барилга хот байгуулалтын яамны зураг төслийн ахлах архитектор Б. Болд ” хэмээн чангаар дуудан уншлаа. Сэргэлэн хичээлдээ тун дуртай, санаачлагатай болхоор улсын олипиаданд сургуулиа төлөөлөн орон, алтан медаль аван сургуулийн, ээж аавын, өвөө эмээгийн хүндэтгэлийг улам их хүртжээ. -Миний хүү ч ухаантай юмаа -Тийм шүү яг л хоёр талынхаа удмыг дуурайсан. 2-лаа хүүдээ бэлэг авч өгөх үү? -Тэгье гэхдээ өөрөөс нь юу авхуулахыг асуусан нь тиймүү? -Зөв. -Сэргэлээн миний хүү нааш ир. Аав ээж 2-нь хүүдээ бэлэг авч өгөх гэсэн юм. Миний хүү юу авхуулмаар байна? -Би Герман англи хэлний толь бичигтэй болмоор байна. Болох уу ааваа? -Бололгүй яахав.
Гэхдээ миний хүү хэл сурхад арай балчир биш үү? -Хаанаас даа, Би зуны амралтаар бие дааж орос хэл сурсан. Өвөө нөмөйг гайхаж байсан шүү. Бас “миний шийрийг хатаах онц хүү ” гээд л магтаад байсан. Хүсэл байхад уулыг ч хөдөлгөж чадна гэж би боддог. -За миний хүү ч аавынхаа эзгүйд их зүйл сурчээ. Том залуу болж дээ миний хүү гэж хэлээд духан дээр нь үнэрлээд дотроо хүүгээрээ бахархаж байв. Маргааш өглөө нь амралтын өдөр байсан болхоор тэд номын дэлгүүр явлаа. Сэргэлэн бэлгэндээ ихэд сэтгэл хангалуун байсхн бөгөөд, хурдхан гэртээ харьж оюун ухаанаа тэлмээр санагдаж байв. Цаг хугацаа харавсан сум мэт өнгөрч хэдийнээ 18 хаврыг ардаа үдсэн байв. Техникийн Их Сургуулийн харъяа, Механик инженерийн сургуулиас Сэргэлэнд хаягласан захидал ирэв. Үүнд ихэд гайхан “ Андуурсан байлгүй дээ. Манай сургуульд 4 Сэргэлэн гэдэг хнэртэй хүүхэд сурдаг шүү дээ.” Гэж бодоод дугтуйг болгоомжтой задаллаа. “Болд овогтой Сэргэлэн таныг Техникийн Их Сургуулийн харъяа Механик Инженерийн сургуульд сургуульд суралцахыг урьж байна. Та манай сургуульд элсэдлийн шалгалт өгөхгүйгээс гадна сургалтын төлбөрийг улсаас 2 жил төлхөөр босоны дуулгахад таатай байна. БСШУсайд ЦАНЖИД ” Гэсэн гарын үсэгтэй урилга байлаа. Үүнийг Сэргэлэн уншаад маш их баярлан нүдэндээ баярын нулимастай сургуулийнхаа захирлын өрөөрүү тогших ч үгүй гүйн ортол: -За, Сэргэлэн. Чамд сургуулийнхаа бүх хүний өмнөөс баяр хүргэе. Шавь минь, эх орондоо ихийг бүтээгээд сургуулийнхаа нэр алдарыг өндөрт өргөж явдаг юм шүү. Бурхан чамайг ивээг. Амжилт хүсье гээд их дотноор тэврэн нулимасыг нь арчиж өглөө. Урилгаа аав ээж 2-тоо үзүүлэхээр яаран гүясээр гэртээ иртэл эмнэлэгийн халадтай эмч гэрт нь ээж аав хоёрынх нь өрөөнд сууж байлаа. Юу болоод болоод байгааг ойлгоогү хүү ээжээсээ : -Аав яасан юм бэ? -Аав нь цус харавчихлаа. Одоо эмнэлэг явах гэж байна. Миний хүү тайван байгаарай. Төд удалгүй баярын нулимас харууслын нулимасаар солигдох нь тэр. Сэхээн амьдруулах тасагийн хүлээлгийн өрөөнд Цэцэгээ Сэргэлэнг тэврэн мэгшин уйлж аавынх нь ээжинд нь зориулж дуулдаг байсан дууг аяархан аялан уйлж суулаа. “дандаа чамайг хайрлаж явьяа Даруухан загийг чинь дээдэлж явъяа… “ Хүү нь ухаангүй хэвтэх аавыгаа харан хэсэг сууснаа: -Ааваа, би та 2-нхоо ачийг бага ч болов хариулъяа гэж боддог. Хүү нь өнөөдөр “МИС”-д суралцах урилга авлаа. Ааваа би танаараа маш их бахархаж, том болоод яг л тань шиг хөдөлмөрч, тань шиг ярьдаг, ер нь бүхий л талаараа таньтай адилхан байхыг хүсдэг. Та ээж бид 2-т үнэхээр их хэрэгтэй. Ааваа би тандаа хайртай. Та биднийг битгий орхи л доо. Гэж хэлэхдээ эхэр татан яг л бяцхан жаал шиг цйлан суусан. Хайртай гэлэг үгийг бүтэн 18 жилийн туршид анх удаагаа зүрх сэтгэлээсээ аавдаа хэлсэн нь тэр. Аав нь хүдээ нээн инээмсэглэж: -Миний хүү, Чи их ухаантай. Тиймээс миний хүү бүхнийг чадна. Хүсэл байхад уулыг ч хөдөлгөж чадна гэж надад хэлж байсан шүү дээ. Аав нь хүүдээ хайртай. Архи уучихаад чамаас тэр үгсийг сонсоогүй бол чамайг өдий зэрэгтээ явааг харахгүй байсан байх. Миний хүү миний үргэлжлэл юм шүү. Алив аав нь хүүгээ үнсье гээд хамаг тэнхээгээ шавхан үнэрлэхэд хүү мэгшин уйлсаар “ Бурхан минь аавыг минь л надад үлдээчих ” гэж сэтгэлээсээ хэдэнтээ гуйв.
Ээж нь хүүдээ хүний хорвоо хэр хатуу үхэл хагацал гэдэг ямар аймшигтай зүйл болхыг тайлбаралж өгөхийг хичээх боловч ямар ч амжилт олсонгүй. Сэргэлэн аавыгаа буцаад хөл дээрээ босно гэдэгт бат итгэлтэй байсан болхоор л тэр. 3 сар орчимын дараа Болд энгийн эмчилгээний тасагт шилжин оров. Үxэл Болдоос зайгаа авчээ. Сэргэлэн ээжтэйгээ хамт аавыгаа эргэхээр эмнэлэг очоод сургуулийн урилгаа үзүүлэв. Энэ бүх өнгөрсөн хугацаанд яагад хэлээгүй юм гэхэд -Амьдрал надад урилга өгч, оронд нь аавыг минь аваад явах гэж байгаа мэт санагдаад би та 2-т хэлээгүй юм. -Ишш, балчирхан үр минь дээ. Хэмээн аав нь хүүгээ их л өхөөрдсөн өнгөөр хэлэв. “ МИС”-н хаалгаар ороход их л том залуу болсон мэт Сэргэлэнд санагдаж байв. Ангидаа ороход бие биенээ огт хараагү 20 орям үе тэнгийн хүүхдүүд хоорондоо танилцацгааж байв. 1-р эгнээний 3 –р ширээнд шулуун бор үстэй цагаан царайтай нүдэнд дулаахан, өндөрөөрөө өөртэй нь ойролцоо нэг хөөрхөн охин сууж байв. Эсрэг хүйстэний хүнээ хараад анх удаа өөрт нь маш сонин мэдрэмж төрж байсныг Сэргэлэн бусдад мэдэгдэхгүйг хичээж байлаа. Хаалганаас ширээ хүртэл уул нь ойрхон зай л даа. Гэхдээ зам огт хорогдсонгүй. Хажууд нь суухад сэтгэл татам үнэр нь галзууруулах шахаж байв. Юу болоод байгааг өөрөө ч мэдэхгүй айх, гайхах 2 зэрэгцэн ирлээ. -Сайнуу? Танилцъяа Үүрээ, Үүрийнтуяа -Аа, сайн сайн. Сэ, Сэ… Сээгий бишээ Сэргэлэн -Чи аль сургууль төгссөн бэ? -Би залуу зохион бүтээгчдийн сургууль. -Орос элчингийн урд байдаг мөн үү? -Тиймээ. Харин чи? -Би 1-р сургууль, уул нь манай сургууль танайхтай их ойрхон байдаг юм байна тиймээ? -Тийм. Гэж хэлэхэд Сэргэлэнийн зүрх маш хүтэй цохилж, бараг л өөр хүнд дуулдах шахаж байв. -Танайх хаана байдаг вэ? Манайх Сансарт -Пөөх, манайх ч бас Сансарт. Танайх хэддүгээр байр вэ? Манайх 55-р байр… -Ямар сонин юм бэ? Манайх 57-р байр. Хачин юмаа. -57 гэдэг чинь тунелийн цаад талын номын сантай байр мөн билүү? -Тиймээ. Би чамайг огт хараагүй юм байна. Танайх шинээр нүүж ирээ юу? -Үгүй ээ. Би тэр байранд 18 жил амьдарч байна. -Тиймүү, тэгээд чамайг яагаад огт хараагүй юм бол? -Би гадаа гардаггүй юмаа. Зав гарвал ном уншдаг. Иин ярьсаар суутал хонх дуугаран багш орж ирэв. -Сайн байцгаана уу? -Сайн. -За сууцгаа. Би танай анги даасан багш, намайг Энхсайхан гэдэг. Та бүхэнд хичээоийн шинэ жилийн мэнд хүргэе. 1-р эгнээнээс эхлээд өөрсдийгөө танилцуулаарай. -Намайг Мөнхнасан гэдэг. Би 27-р сургуулиас ирсэн. -Намайг Эрдэнэтуяа гэдэг. Би 48-р сургуулиас ирсэн. -Намайг Болдбаяр гэдэг. Би 3-р сургуулиас ирсэн. -Намайг сүхбат гэдэг би архангай аймгаас ирсэн. -Намайг Үүрийнтуяа гэдэг. Би 1-р сургуулиас ирсэн. -Намайг Сэргэлэн гэдэг. Би залуу техникчдийн ордоноос ирсэн. -Өө, Сэргэлэн гэж чи юм уу? Гэж багш асуухад -Тиймээ, би байна, яасан багшаа -Чиний тухай их зүйл сонссоон. Тухайлбал мана сургуульд урилгаар сурч байгаа гээд л. -Заа багшаа тэр чинь зүгээр л нэг урилга шүү дээ. Тэгээд ч би ямар буёсдаас өөр биш. Адилхан л хүүхэд. Гэж хэлэхэд ангид байсан хүүхдүүд шуугилаад эхлэв. -Алив хүүхдүүдээ чимээгүй. Манай Сэргэлэн бол сурлага сайтай хүүхэд та на ряваандаа танилцана биз. Одоо хичээлдээ орцгооё. Их сургуулийн анхны өдөр нэг иймэрхүү. Үймж бужигнасан л өдөр байлаа. ҮРГЭЛЖЛЭЛИЙГ ЭНД ДАРЖ УНШААРАЙ.