“ХҮСЭЛ БАЙХАД УУЛЫГ Ч ХӨДӨЛГӨЖ ЧАДНА” ӨГҮҮЛЛЭГ ҮРГЭЛЖЛЭЛ

“ХҮСЭЛ БАЙХАД УУЛЫГ Ч ХӨДӨЛГӨЖ ЧАДНА” ӨГҮҮЛЛЭГ ҮРГЭЛЖЛЭЛ

Их сургуулийн анхны өдөр нэг иймэрхүү. Үймж бужигнасан л өдөр байлаа. Сэргэлэн гэртээ харихаар автобусны буудалруу алхаж явтал нэг ширээний Үүрээ нь хамт явахыг санал болгов. Тэд хамтдаа ярилцан алхасаар нэг мэдэхэд Үүрээгийн байрны гадаа иржээ. Анх удаа эмэгтэй хүнийг гэрт нь хүргэж өгч байгаа нь энэ. Гэртээ иртэл ээж нь ирээгүй байлаа. Өдөрийг хэрхэн өнгөрүүлсэн талаар болон Үүрээгийн талаар ярьтал: -Ишш хүү минь, аан гээч. Би ч гэсэн ээжийг чинь анх харчихаад балмагдан сандарч яг л чамтай адил болж байсан шүү. Магадгүй чи анхны харцаар дурласан ч байж болох. За тэгээд дурласан залуу михь, ямар хоол идмжжр байна даа? Аав нь хоол хийе. -Ааваа та биеэ л бод, би танд хоол хийгээд өгье. -Аав нь хүүгээрээ бахархаж байна шүү. Удахгүй чамд гэнэтийн бэлэг баринаа. Удалгүй ээж нь тэвэр дүүрэн цэцэг барисаар орж ирлээ. Тэд хоолоо идэнгээ -Ээжээ, ааваа би хар багаасаа л нэвтэрхий толийг цээжилтэлээ уншисан, бас зөндөө ном. Гэхдээ дурлалыг яагаад яг тийм гэж тодорхой бичээгүй юм бол? -Аан гээч миний хүү, чамд тэрнийг ном зохиол биш, харин амьдрал өөрөө хэлээд өгнө. Хүн хэд ч алдаж болно. Гагцхүү хайртай хүндээ л үнэнч байж, зовлон жаргал бүх юмаа хуваалцаж чадвал тэр чинь л чиний яриад асуугаад байгаа хайрын тодотгол юм шүү дээ. Хүн мөнх ногоон гацуур биш, хайрлаж хүндэлж, урам зориг өгч байж л тэр бүхэн чинь насан туршийнх байх болно. Ээж аав хоёрыгоо хар л даа. Намайг архи ууж агсам согтуу тавидаг байхад ээж нь намайг хаяагүй. Яагад гээч? -Хайртай болхоороо юу? -Тиймээ хайртай болхоороо. Би эмнэлэгийн орон дээр нас барж болох л байсан, би тэгж чадаагүй. Та 2-тоо дэндүү их хайртай болхоор. Хайр гэдэг ийм л агуу хүчтэй. Амьдыг үхүүлж, үхэх гэж байгааг амьдруулж чаддаг. Ямар их хүч агуулагдаж байгааг зөвхөн цаг хугацаа л мэднэ. Аавынхаа энэ үгнээс их юм ойлгож авсан Сэргэлэн ном уншисаар нилээн орой унтсан тул үдээс хойш сэрлээ. Намрын налгар өдөр. Усанд орж сэргээд цай уун ээж аавынхаа өрөөнд ортол тэд алга. Тагтан дээр хэсэг зогсож байснаа орох гэтэл аавынх нь тамхи асаагуур нь байж байв. Аавынхаа ихэд шуналтай сордог тэр тамхийг Сэргэлэн шохоорхон нэгийг авч асаах гэж оролдлоо. Гар нь салганаад тамхи асааж уушгий дүүртэл гүнүгий амьсгаа автал нүднээс нь нулимас, хамараас нь нус, амнаас нь шүлс нь зад тавилаа. -Пүү ямар заваан юм бэ? Юунд нь ингэж дуроадаг байнаагээд хаячихав. Угаалгын өрөө орж амаа хэд дахин угаагаад хаалгаа хаан орон дээрээ хэвэд Үүрээг бодон хэвтэв. Яагаад бодоод байгаагаа өөрөө ч мэдэхгүй байв. Өөр зүйл бодохыг хичээвч хар аяндаа л бодогдоод байв. -Тэнэг байхаа, юу нь бодоов Сэргэлээн гэж өөртөө хэлэв. Хичээлээ давтахаар суусан ч бодогдсоор л байлаа. Удалгүй хаалганы хонх дуугарч ээж аав 2-нь ороод ирлээ. -Сэргэлээн, нааш ир миний хүү гэж аав нь дуудав -Яасан ааваа? -Нүдээ ань… одоо нээгээрэй. -Пөөх, гар утас. Баярлалаа ааваа, баярлалаа ээжээ. -Дугаарыг нь мэдмээр байна уу? -Тиймээ. -9983080* -Пөөх, миний төрсөн өдөр байна шүү дээ. Ямар гоё юм бэ… -Тиймээ, чамд гэнэтийн бэлэг барина гэж хэлсэн байхаа? Ээжид нь сургуулиас нь 20 жил үр бүтээлтэй ажиллаж байгааг нь тохиолдуулан компьютер бэлэглэжээ.

Хөл нь газар хүрэхгүй баярласан Сэргэлэн гэртээ интернэт тавиуллаа. Хичээлдээ сайн болхоор ангийнханаас нь эхлээд дээд курсийнх нь оюутанууд бие даалт курсын ажил зэргийг хийлгэдэг. Үүрээ Сэргэлэнгээр нууцхан бахархаж, нууцхан харж бодож эхлэв. Гэртээ ирээд хичээлээ хийчихээд мессенжэрт орж Үүрээтэй чатлана. Үүрээ кино үзэх, аялах, ном унших хоббитой. Гэхдээ бүжиглэх маш дуртай. Тийм болоод ч юмуу гоолиг сайхан биетэй олны дунд биеэ зөв авч явдаг. Гэртээ ээж, ахтайгаа хамт амьдардаг. Ах Ууганбаяр нь машин засдаг. Нэгэн том засварын газарт засварчин хийж ажилын хажуугаар хүний машин засаж халтуур хийдэг. Ээж нь Сувдаа. Насаараа эмч хийсэн. Үүрээ багаасаа л онгоцонд дуртай байжээ. Тиймээс ч МИС-д орсон. Харин Сэргэлэн Монголын урдаа баридаг инженер болох гэж МИС-д орсон. БАга насаа ганцаараа өнгөрөөсөн болхоор Сэргэлэн ганцаараа байх дуртай. Угийн хэрсүү тэрээр өөртөө их арчаатай, цэвэрч, олон зүйлийг зэрэг бодож, юм бүхнийг цээжилхийг оролддог. Багын зангаа тавилгүй өдий хүрчээ. 2004 он. Сэргэлэн 3-р курсын оюутан. Дадлагын хуваарь хийх газарлуугаа томилолтын хуудас аван явлаа. Тэр уул уурхайн машин механизм оруулж ирдэг томоохон компанид хуваарилагджээ. Сурсан үзсэн бүхэн сайхан байсан хэдий ч онол дадлага 2 тэс ондоо гэдгийг Сэргэлэн ойлгов. Компанийн ахлах менежерээс нь авхуулаад ажилчид түүнд ам сайтай. Яагаад гэвэл ой тогтоолт сайтай, няхуур нямбай, шийдвэр гаргах, удирдан зохион байгуулах чадвартай, Герман Англи Орос хэлээр чөлөөтэй ярьдаг. Хэдийгээр дадлагын оюутанууд үндсэн ажилчидаас бага цалин авдаг ч компанийн удирдлагууд түүнд үндсэн ажилтаны цалинг бодож өгдөг байлаа. Үүрээ автобус баазад дадлага хийх томилолт авчээ. Дадлага ч гэж дээ, нээг их юм хийсэнгүй. Дэмий л бааз дээр автобусны эд анги цээжлэн журнал хөтлөхөөс өөр зүйл хийсэнгүй. Дадлага хийх хугацаандаа тэр хоёр бараг уулзалдсангүй. Дадлагын тайлан бичх гэж хэсэг гиюүрч явсан Үүрээ өөрийн эрхгүй Сэргэлэнг зорив. Ээж нь хаалга тайлан Сэргэлэнг дуудахад: -Би тайлангаа бичиж чадахгуй байна. Надад бичихэд минь туслаад өгөөч. -Өө, тэгэлгүй яахав. Би ч гэсэн яг бичих гэж байлаа. Цэцэгээ Болдод: -Тэр хүгийн маань яриад байдаг охин мөн юм шиг байна. -Чи яаж мэдэж байгаа юм? Биш бол яана? -Мэдэж байнаа. Яах аргагуй мөн. -Миний хань андуураа байлгүй дээ. -Чи тэр 2-т ундаа аваачиж өгөнгөө өөрөө хар л даа. -Заза тэгье Болд 2 хүүхдэд ундаа өгөөд: -За хүүхдүүдээ, ундаа ууцгаа. -Сайн байна уу? -Сайн сайн байна уу охин минь намайг Болд гэдэг. Сэргэлэнгийн аав. -Ааваа, бид хичээлээ хиймээр байна. -Ах нь архитектор хийдэг. Чиний тухай хүүгээсээ сонссон. -Аав!! -Заза, уучлаарай. Би гарлаа хичээлээ хийцгээ. Гэсээр хаалга аяархан хаан гарлаа. -Манай аав их хачин хүн шүү. Манай аавыг уучилаарай. -Зүгээр дээ, харин ч гоё, гэтэл надад танилцуулах аав байдаггүй… -Заза, тэр яахав хичээлээ хийе. -Аан гээч хөгшөөн, манай хүү чинь их сонголт сайтай юм байна. Яг над шиг. -За тэгээл өөрийгөө магтаад байдаг юм. -Тэгэхдээ л би чамайг буруу сонгож, буруу хараагүй л байгаа биз дээ? Хэхэ Хичээл хийсээр нилээн орой болжээ. Үүрээ эвшээлгэн дохьсоор, харин Сэргэлэн сайхан сэрсэн мэт цааш үргэлжилүүлэн хийсээр.

Үүрээг ширээ дэрлэн унтаж байхыг сайхан харжээ. Тэгээд сэрээхэд: -Их орой болчихжээ. Би ээжрүүгээ яриад танайд байна гээд хэлчихье. Ийм шийдвэр гаргана чинээ зүүдлээ ч үгүй байсан Сэргэлэн. -Тэ тэ тэгээд болох юмуу? -Хаха, яагаад гацаад байгаа юм? Ааийн? -Зүгээр л, хаяаа ядархаараа ингээд байдаг юм гэж залж орхив. Үүрээ ээжээсээ зөшөөрөл авч тэднийд хонохоор болов. Шөнө дунд өнгөрч байхад тэд хичээлээ хийсээр нилээн ороы унтацгаав. Үүрээ Сэргэлэнгийн орон дээр, Сэргэлэн бүтээлэг дэвсээд аавынхаа дээлийг нөмрөөд газар унтав. Өглөө нь тэд цай уухаар гал тогоонд цугларлаа. -За тэгэхээр хүүхдүүдээ, яг юугнаас эхлэхээ мэдэхгүй байна. Нийгэм цаг үе хэцүү болж байна. Мэдээж чи бол минийх үүгийн гэртээ авч ирсэн анхны охин. Нүдэнд дулаахан хөөрхөн охин байна. Урьд шөнө та 2-г юу хийсэнийг мэдэхгүй л дээ. Тиймүү Цэцэгээ? -Ммхн -Тэгэхээр ийм байна. Хүүхдүүдээ. Та 2 бол залуу улс. Бид 2 ч гэсэн залуу байсан. Биднийг залуубайхад бэлгэвч гэдэг юм ховор байсан юм. Энэ зүйл та 2-т хэрэг болох байх гэж бодлоо тиймээ Цэцэгээ? -Ммхн -Заа ааваа, бид та 2-н бодож байгаа шиг тийм юм хийгээгүй ээ. Хачин юм чриад цай уух сонирхолгүй болгочихлоо, гэсээр өрөөндөө оров. Үүрээг орж ирэхэд нь Сэргэлэн уучлал гуйн тэдний өмнөөс ичиж байгаагаа хэллээ. Харин үүрээ их л бодлогошронгуй: -Би чамд атаархаж байна. Би тэдэнд чиний өмнөөс баярлалаа гэж хэлмээр байна. Чи их сайн эцэг эхтэй юмаа. -Тиймээ, би тэднээрээ маш их бахархадаг. Өдий зэрэгтэй яваа минь тэдний л ач. Би тэдэндээ дэндүү их хайртай. Ийнхүү тэд хамтдаа дадлагын тайлангаа дүгнэн онц авсан. Тэрнээс хойш Үүрээ Сэргэлэн 2 цаг зав гаргах нь ихэсжээ. Сургуульд тэдэнд атаархдаг хүмүүс байсан ч, тэд тэдний эсрэг ямарч явуулга хийсэн нэмэргүй санагдана. Бие биендээ дэндүү их итгэдэг болхоор тэдний итгэлийг хэн ч юу ч эвдэж чадахааргүй хатуу бат бэх болжээ. Болд яаманд ажиллаж байх хугацаандаа өөрийн барилгын компанийг байгуулсан. Үйл ажиллагаа нь ч тун сайн яваа. Улсын комисс 2 барилгыг нь хүлээн авсан болхоор бүр ч урам зоригтой. Жилийн дараа Сэргэлэн МИС-г улаан дипломтой төгсөхтэй нь зэрэгцэн дадалага хийж байсан газар нь ерөнхий инженерээр ажиллах санал тавьсан нь баяр дээр баяр нэмлээ. Гэвч хартай найз Үүрээ нь хүссэн ажил болох МИАТ-д орох гээд чадсангүй. Сонгон шалгаруулалтанд тэнцсэнгүй. Сэргэлэн Үүрээд хэлэлгүйгээр нисэхийн удирдлага орохоор явлаа. -Үйл ажиллагаа хариуцсан захирал гараад явсан, эзгүй байна. Гэж хүлээн авах түүнд тайлбарлав. Нилээд удаан хүлээсний дараа захирал ирлээ та уулзах уу гэж асуухад Тэгье гэж хариулан өрөөрүү нь зүглэлээ. “МИАТ”-ийн хүний нөөц бодолго хариуцсан захирал Дашдэндэв “ гэсэн хаяг байв. Хммм, сонин юмаа манай ордоны захиралтай яасан адилхан нэртэй хүн бэ? Гэж бодон хаалга тогшлоо. -За ор ор гэсэн танил баргил бүдүүн хоолой сонсогдов. -Сайн байна уу захиралаа? -Өө, Сэргэлэн. Ямар сайхан залуу болоов? Ямар сонини хүн бэ? Яг хэвээрээ шүү. Сурлага өндөр үү? -Сайн сайн. Улаан дипломтой төгссөн шүү. -Онц, чамайг чадн гэж мэдээд байсан юмаа. За байз, шавиа юугаар шагнах уу, ямар чихэр өгөлтэй нь биш.

-Зүгээр ээ захиралаа. Би танаас бэлгээ аль 4 жилийн өмнө авсан шүүд ээ. -Чамайг харсандаа их баяртай байна шүү. Ажилд орсон уу? -Орсоон. Ерөнхий инженер болсон. -Баяр хүргэе. -Баярлала. Захиралаа, тантай нууцхан шивнээ байна. -За юу юм бэ? Чадахаараа тус болъёо. -Манай найз охиныг Үүрийнтуяа гэдэг. “МИС”-г надтай адилхан мэргэжилээр төгссөн. Сургуульд орсон зорилго нь МИАТ-д ажиллах. Гэтэл сургуулиа төгсөөд эндэхийн сонгон шалгаруулалтанд тэнцсэнгүй. Тантай дахиад нэг уулзуулж дахин шалгалт өгүүлмээр байна. Та энэ тал дээр ямар бодолтой байна? -Аа тийм, хэд хоногийн өмнө тийм шалгаруулалт болсон. Тэнцсэн хүн тун цөөн. Гэхдээ чи яахав маргааш надтай ярьж байгаад ирээд уулуул. Ирэхээсээ өмнө яриарай -За танд үнэхээр их баярлалаа. Гэсээр гарч одов. Хүүгээ улаан дипломтой төгссөнд нь ээж аав нь Сэргэлэнд жижиг суудлын машин бэлэглэхээр бэлджээ. Сэргэлэн нисэхээс гарангуутай Үүрээтэй утасаар ярихыг хичээх боловч утас нь холбогдож өгөхгүй байлаа. Шууд л гжрт нь очтол гэртээ алга. Нилээд удаан хүлээж байгаад явахаар лифтний хажууд зогсож байтал Үүрээ согтуу 2 хүнээр түшүүлэн ирэв.Урьд нь ийм байдалтай хараагүй тэрээр ихэд гайхан айж эхлэв. Архи ууснаар хүний амьдрал хэрхэн урууддаг болхыг өөрийн биеээр мэдэрсэн тэрээр архийг үнэн голоосоо үзэн яддаг. Юу болсон талаар өөрөөс нь асуух гэтэл хариулах нь битгий хэл толгой өргөх тэнхээгүй согтсон байв. Хамт яваа 2 хүнээс нь асуутал -Манай 10 жилийнхэн уулзсан юмаа. Тэгээд Үүрээ архи пиво дэндүү их уугаад согтчихлоо. Чи Сэргэлэн мөн үү? -Тийм байна. Өөрөө намайг яаж таньдаг билээ? -Үүрээ бидэнд чиний тухай ярьсан. Ийм байдалтай танилцаж байгааг уучлаарай. Бид ингээд явья. Гэсээр нөгөө 2 хүн яваад өгөв. Сэргэлэн Үүрээг авад гэртээ очихоор шийдэв. Уул нь худал хэлдэггүй л дээ. Гэхдээ энэ удаад хэлэхээс өөр зам байсангүй. -Ээжээ ааваа бид ирлээ. -Өө миний хүү, Үүрээ яаагаа вээ?? -Аан. Манай төгсөлтийнхан нэг газар ороод, тэгээд Үүрээ согтчихлоо. Уучлаарай, би ийм байдалтай гэрт нь хүргэж зүрхэлсэнгүй. Одоо яах вэ? -Одоо яанх гэхэв дээ, унтуул. Дараа нь манай өрөөнд ороод ирээрэй бидэнд чамтай ярилцах зүйл байна. Гэж аав нь их л өндөр дуугаар хэлэв. Ёстой ч хэрэг мандлаа даа хэмээн бодсоор их л гэмшин хаалгыг нь аяархан татан оров. -За хүү минь, энд суу. Намаан өөдөөсөө харуулан суулгав -Энэ чинь одоо юу болж байнаа? Чамайг ингэнэ чинээ санасангүй. Гэж ширүүн өнгөөр аав нь хэлсэнээ тамхи асаан хэсэг зогссоноо, чи чинь яагаад мэгшээд байна? Уйлаад байгаа юмуудаа?? Сэргэлэн буруу зүйл хийлээ гэж өөрийгөө зэмлэн мэгшиж байв. -Чамайг уйлна гэж бодсонгүй. Аан гээч, гэхдээ ээж аав нь газар дээрх ганц хүүгээ сургуулиа улаан дипломтой төгсөнө чинээ санасангүй. Баяр хүргэе хүү минь. Чамайг ирэхээр чинь шоконд оруулъяа гэж бдосон боловч чи арайл эрт буугаад өгчихлөө. Бид чамд бэлэг бэлдсэн. Цонхоор хардаа. Улаан туузтай юм харагдаж байна уу? -Ааваа, ээжээ тэр хар өнгөиэй машин мөн үү? -Тиймээ. Тэр бол чинийх. -Баярлалаа үнэхээр их баярлалаа. Хэмээн саяхан гэмшин уйлж байсан нулимас нь баярынхаар солигдов.

Тэд оройн нь Үүрээгийн талаар ярилцлаа. Дашдэндэв захиралтай уулзсан. Тэгээд Үүрээгийн төлөө өөрийн чадах бүхнээ хийнэ гэдгээ эцэг эх 2-тоо Сэргэлэн хэлэв. Өглөө нь Үүрээ Болд Цэцэг 2-с уучлалт гуйн Сэргэлэнг гэтрээ хүргэж өгөхийг гуйв. Харих замдаа Сэргэлэнгэс уучлалт гуйн ичиж байгаагаа ч хэлэв. -Зүгээрдээ, аав ээж 2 намайг сургуулиа онц төгссөн гэж машин авч өгсөн. -Ямар гоё юм бэ? Хаана байгаа юм? -Гаражинд байгаа. Надад ч гэсэн чамд зориулж бэлдсэн бэлэг байгаа. Чи гэртээ ороод хувцасаа солиод гараад ир. 2- лаа нэг тийшээ очих хэрэгтэй байна. Түргэлэхгү бол бидэнд цаг бага байна шүү. Учрыг нь олоогүй Үүрээ түргэх хувцасаа солоид тэд нисэхийн зүг яаран давхилаа. Дашдэндэв захиралтай уулзаад Үүрээг МИАТ гэдэг их айлд техник үйлчилгээ хариуцсан ахлах ажилтан болгов. Болд Цэцэг 2 Үүрээгийн ээжтэй уулзтаар байгаагаа Сэргэлэнд хэлэн утасыг нь асуухад: -Та 2 минь юу л хийх гэж байна даа, намайг хөөдчихөв дөө. -Бид Үүрээгийн ээжтэй л танилцаж цай уунгаах эдэн үг солих гэсэн юм. Буруу юу? -Буруу юм ч байхгуй л дээ. -Баярлалаа хүү минь утасны дугаарыг нь өгчихөө. -Заза. Ухаантайхан байж үзээрэй аав минь итгэж байгаа шүү. 454090 -Баярлалаа хүү минь. Одоо ажилаа хий дээ гэсээр утасааа таслав. Болд Сувдруу залгатал ашгүй гэртээ байж байв: -Байна уу би СУвд гэж хүнтэй ярих гэсэн юм. -Би байна, өөрөө хэн бэ? -Сайн байна уу? Би Сэргэлэнгийн аав Болд гэдэг хүн байна. -Сайн сайн байна уу? -Эхнэр бид 2 тантай уулзаж хүүхдүүдийнхээ талаар чрилцах гэсэн юмаа. Та өнөөдөр завтай юу? -Би өнөөдөр эмнэлэг дээрээ ээлжтэй. Маргааш бууна -Тэгэхээр ингэе. Би таны гар утасны дугаарыг аваад үлдэе. Тэгээд маргааш ярилцаж байгаад уулзах газраа товлое тэгэх үү? -За тэгье -Заза тэгвэл маргааш болтол баяртай. Юу гэж байна хэмээн Цэцэг их л горьдонгуй асуулаа. Өнөөдөр ажилтай гэнээ. Тэгээд маргааш бууна гэнэ. Тэр үед нь ярилцаж байгаад л уулзахаар боллоо. -За ашгүй дээ. Худтайгаа нэг уулзаж танилцах нь. Хэмээн баярлан өгүүлэв Сэргэлэн Үүрээ 2 ажилаа тараад гадуур зугаалж, цагийг их л зугаатай өнгөрүүлэх нь ихсэжээ.Үүрээд гэрлэх саналаа хэрхэн тавих талаар Сэргэлэн бодоод олсонгүй, нөгөөтэйгүүр зориг нь хүрэхгүй байв.маргааш 17 цагт Болд Цэцэг 2 Брай Хауст Сувдыг хүлээж суулаа. Уригдсан зочин 5-10 минут хоцорч ирдэг бичигдээгүй хуультайгаас хойш хүлээж суулаа. Төд удалгүй тэнхиминй гол хаалга нээгдэж 48 орчим насны махлаг, дунд зэргийн нуруутай хар хослолоор гангарсан бүсгүй орж ирсэн нь Сувд байлаа. Цэцэгээ ч түүнийг таньж ядсангүй. Тэрээр охинтойгоо тун адилхан аж. Болд өөрийн соёлч зандаа хөтлөгдөн түүнийг ширээндээ дагуулан иж суудалыгнь засан өгч суулгалаа. -Оройн мэнд. Намайг Болд гэдэг. Сэргэлэнгийн аав энэ манай эхнэр Цэцэгээ -Сайн байцгаана уу? Намайг Сувд гэдэг. Танилцахад таатай байна. Та бүхний талаар охиноосоо бага сага зүйл сонссон. -Тиймүү? Гэж Болд их л шоолонгуй хэлж, та юу эрхэлдэг хү бэ? -Би хүний их эмч 2-р эмнэлэгт йжиллаж байгаа. -Би МУИС-д багшилдаг хойтонгоос тэтгэвэртээ суух санаатай. -Ний нуугуй хэлэхэд хүүхдүүд маань үерхэж нөхөрлөөд 4 жилийн нүүрийг үзэж байна.

Тэгээд бид ярилцаад “ бэр ” болох хүнийхээ гэр бүлтэй нь танлцъяа уулзъяа гэж бодсүн юм хэмээн шууд л яриандаа орлоо. Миний том хүүг Ууганбаяр гэдэг. “ Их дайз ”компанид засварчин хийдэг. Сэргэлэнтэй л адил машин техник гээд л явдаг хүү. -“ Их Дайз ” гэдэг чинь манай том ахын компани шүү дээ. Монгол ингээд л жижигхэн гэдэг нь мэдэгдээд байдаг юм гэж Болд их л хөгжилтэй инээв. Тэд ийн ярьсаар орой болгож их дотно танилцацгаав. Сувдыг хүргэж өгөөд тэд харихаар явлаа. Гэртээ иртэл Сэргэлэн ирцихсэн хоол бэлдэж байв: -Та 2 минь юу л ярьж бантан хутгасан бол? -Санаа зоволтгүй ээ, бид чиний амьдралыг сүйтгэх зүйл хийгээгүй. Ээж нт харин их дажгүй ухаалаг хүн байна лээ шүү. Миний хүү алтыг нь аваад авдарыг нь хаячихав даа. -Юу гэж дээ. Ааваа, тантай ярих шивнээ байна. -Юу юм бэ? Аав нь чадахаараа туслая. -Та ээжид анх яаж гэрлэх саналаа тавьж байсан бэ? -80 оны өвөл, өвлийн өвгөнөөр гэрлэх саналтай захиа өгүүлж байсан. Чи гэрлэх гэж байгаа юмуу аан? -Тиймээ гоё байна уу? Мэдээж. Аав нь яаж туслах уу? -Та юу, та… надад кранаа хэрэглүүлчих тэгэх үү? -Яах гэж байгаа билээ? -Би краны тэвшин дээр гараад Үүрээгийн унтлаганы өрөөний цонхны харалдаа очиж байгаад НАДТАЙ ГЭРЛЭЭЧ? Гэж хэлэх гэсэн юм. Тэгэх үү ааваа? -Уул нь санадаг л санаа. Гэвч хэдэн давхарт билээ? -7 -Ааяаяая, 7 давхар тоглоом бишээ. Энэ дэндүү аюултай. Миний хүү өөр арга бодож ол. -Хаанаас даа аав минь, та өөрөө хайр хүнийг амьдруулж ч үхүүлж ч чаддаг хамгаас хүчтэй гэж хэлсэн биз дээ. Би Үүрээд хайртай болхоор их буугаар буудсан ч үхэхгүй. Та зөвшөөрчих тэгэх үү танаас гуйж байна. -Заза, чинийхээр болог. Хэзээ хэрэгтэй юм? -Энэ 7 хоногийн ням гаригт. -Чи ч намайг нэг л сайн айлгах гээд байнаа даа? -Би ямар нусгай жаал бишдээ. Надад итгэ. Сэтгэл байвал юуг хөдөлгөдөг билээ? -Уулыг… -За баярлалаа. Маш их баярлалаа. Сэргэлэн Үүрээрүү утасдан энэ ням гаригт хаашаа ч битгий гараарай гэж аминчлан захив. Тэгээд ээжтэйгээ хамт дэлгүүр орж бөгж авхаар явлаа. Тэр хооронд аав нь СӨХ-н даргатай уулзаж ярилцаад бүх асуудалыг жин тан болгож зохицуулав. Ингээд ням гариг болоход байрны гадаа кран ирж Сэргэлэн тэвшинд нь суугаад шинэхэн хар хослол, цагаан цамц эрвээхий зангиатай нүүр дүүрэн инээмсэглэл, зүрх дүүрэн хайртай 7 давхарт өргүүлэв. Үүрээ ч энэ бүхнийг хараад цочирдон цонхоо цэлийтэл нээгээд: -Бурхан минь, чи чинь солиоров уу? -Тиймээ, би би солиорсон байна. “ Дашийн Үүрийнтуяа !! чи надтай гэрлэх үү?” Хэмээн чанагаас чанга, тэнд харан зогсож байсан хүмүүст дуулдахаар асуутал нүдэнд нь нулимас цийлэгнэж, -Мэдээж, би чамаас энэ асуултыг зөндөө их хүлээсэн, би чамтай гэрлэнэ. Гэж аз жаргалтай хариуллаа. Энэ бол 2008 он байв. 26 жил наслахдаа Сэргэлэнгийн төрсөн өдөрөөрөө авсан хамгийн том бэлэг бол: дүрлэгэр алаг нүдтэй, өхөөрдөм бяцхан хүү байлаа. Сэргэлэнгийн хүүг Төгстөгөлдөр гэдэг. Цэцэгээ Сувдаа 2 тэтгэвэртээ гарч, Болд өөрийн барилгын компаниа Сэргэлэнд өгч өөрөө зөвлөхөөр ажиллахаар болжээ. Үүрийнтуяа МИАТ-компанид нислэгийн удирдлага хариуцсан дэд захирлаар томилогдон ажиллав. Төгстөгөлдөр хүү яг л аав шигээ сониуч, ухаантай хүү… ааваа би таны үргэлжлэл.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!