“ХҮРГЭН ХҮҮ ХҮЧТЭЙ ГЭЭД ЧАДАХААРАА Л ХИЧЭЭСЭН ДЭЭ…” БОДИТ АМЬДРАЛААС

“ХҮРГЭН ХҮҮ ХҮЧТЭЙ ГЭЭД ЧАДАХААРАА Л ХИЧЭЭСЭН ДЭЭ…” БОДИТ АМЬДРАЛААС

“Далавчгүй Сахиусан Тэнгэрүүд” Групп – Хуулбарлахыг хориглоно

Өөрийн хэн болох хэрхэн амьдарч байснаа мэдсэнгүй явсан цаг үе байжээ. Амьдралд хөл тавьж урагш тэмүүлж яваа нэгэн залуу би. Дөнгөж сургуулиа төгсөж байсан үеэр бид хүүхэдтэй болж, би ч ажилд орж амьдралд тавтай морил залуу минь гэж угтан авлаа. Бүгд анхных учир ажил ч тэр хүүхэд ч тэр бүгд сонирхолтой бөгөөд хурдацтай өнгөрч байлаа. Өдөр хоног сар сараар хүүхдийн тухай мэдлэг ажлын тухай туршлага хамт олон гэр бүл найз нөхөд бүгдийн талаарх харилцаа холбоо туршлагуудыг хуримтлуулж хүний мөн чанарыг таниж мэдэж авч байлаа. Санхүүгийн асуудал энэ бол хамгийн том хуримтлуулах туршлага байв. Мэдээж ажилтай болсон хүн цалинтай иймдээ ч энэ бүгдийг хэрхэн зарцуулах вэ гэдгээс эхлээд бүгд туршлага бас сургамж болж эхэллээ. Цалинг хоёр хувааж авна мэдээж би эхнэр хүүхэдтэй болсон хүн ар гэртээ зарцуулах мөн өөртөө зарцуулах буюу хоолонд бензинд зарцуулдаг байлаа. Анхны ажил тул туршлага авах нь чухал учир цалин мэдээж бага, дөнгөж төгссөн хүн тэгээд эхнэртэй, хүүхэдтэй болсон болохоор хүрэлцэхгүй нь тодорхой.

Энэ бүгдэд ар гэр тус нэмэр болж байгаа тулдаа л амьдралд хүрэлцэнэ. Залуу улс учир тусдаа гарч чадаагүй, иймдээ ч хадмындаа амьдардаг байлаа. Хүргэн хүү хүчтэй гээд л чадах ядахаараа л хичээнэ шүү дээ. Хамтын амьдралд саад бэрхшээлүүд их гарж ирнэ. Хүүхэд өвдөх, гэр бүлийн маргаан, танайхан тийм манайхан ийм гээд энэ бүгдээс үзэхэд нэгэнт гэр бүл болсон улсууд бусдын үгээр яах билээ. Нэгэн зорилгын төлөө хамтдаа сайхан амьдрахын тулд эхлүүлсэн болохоор цаашаа тэмүүлнэ. Жил сарууд өнгөрсөөр хүүхэд том болсоор эхнэр ажилд орох боллоо. Хоёр жил гэртээ байсан хүн хамаг орчлонгоос тасарсан байгаа нь мэдээж. Ингээд ажилд орж амьдралтай бас хөл нийлүүлэн алхана. Эмэгтэй хүн эрэгтэй хүнийг бодвол хэрэглээ өндөр байх нь зайлшгүй зүйл юм билээ. Мэдээж тэр нь гоо сайхан хувцас бусад хэрэглээ гээд арай эрчүүдийг бодвол их тул цалингаа өөртөө ихэвхчлэн зарцуулна. Хүүхэд том болсон учир арай гайгүй хоол хүнс хувцас гээд хоёулаа ажилтай болсон тул санхүүгийн асуудал арай дээр боллоо. Амьдрал үргэлжилсээр хамт олон найз нөхөд гээд л залуу нас үргэлжилсээр нэг мэдэхнээ хүүхэд сургуульд орох болохнээ яав ийв гээд л тусдаа ч гараагүй байдаг хуримтлуулсан мөнгө байдаггүй монголын нөхцөлд бол хэцүү юм байна лээ.

Хэдий би ажлаа сольж гайгүй цалинтай болсон ч аж амьдрал эдийн засгийн хувьд хэрэглээний зардал их өндөр байсан учраас хуримтлуулах боломжгүй байлаа. Баяр ёслол, төрсөн өдөр гээд сүүлийн жилүүдэд амьдралд стресс нэмэгдэж эхлэв. Сайхан амьдранаа гэж авч суусан хүнээ сайхан амьдруулах гэж хичээж ирсэн. Эндээс амьдралын мөн чанар залуу насны алдаагаа ухаарч эхлэсэн. Сүүлийн жилд ажилдаа их анхаарч шинэ ажилд ч орсон тул туршлага хуримтлуулах болон тогтвортой ажлын байрандаа үлдэх гэж хэт их ажилсаны улмаас ар гэртээ анхаарал хандуулах нь арай багасчээ. Энэ зүйлсийг ярилцаж ойлголцож байж л мэдлээ. Эмэгтэй хүн эмзэг байдаг, жижиг зүйлд ч их баярлаж ач холбогдол өгдөг гэдгийг манай монголын нөхцөлд ялангуяа бидний нийгэмд миний өссөн орчин тийм ч нээлттэй биш байсан тул хэтэрхий бүрэг бөгөөд би дотогшоо тул ийм байдалд орсон ч гэх үү дээ. Цаашдаа ийм зүйлс гаргахгүйг хичээж гэр бүлдээ цаг гаргах гэж хичээж явлаа. Миний ажлын онцлог гэхүүдээ зуны гурван сарын хоёр сар нь гэртээ үзэгдэхгүй хөдөө орон нутгаар ажлаар явдаг байлаа. Эндээс бас нэг том алдаа минь эхлэж байлаа. Эхнэр машин барьдаггүй байсан болохоор хамгийн итгэлт найзыгаа гуйж эхнэр хүүхдээ даатгаж үлдээсэн юм.

Орон нутагт томилолтоор ажиллаж дуусаад гэртээ гэр бүлдээ ирэх хамгийн сайхан байдаг байлаа. Ингээд амьдралдаа анх удаа ингэж шоконд орж үзсэн. “Яагаад гэж үү” итгэж хүлээлгэсэн найз маань эхнэртэй минь хайр сэтгэлийн холбоотой болсон байлаа. Энэ бүгдийг эхний удаад худлаа байгаасай гэж бодож мэдсэн ч мэдээгүй мэт явлаа. Нэг орой энэ бүгд үнэн болохийг эхнэрийнхээ утсанд мессеж ирэхэд нь санамсаргүй уншиж орхилоо. Миний худлаа байгаасай гэсэн зүйл үнэн болж “хайрт минь сайхан амраарай” гэсэн захиа миний сайн итгэлт найз гэж хүлээлгэсэн хүний дугаараас ирсэн байлаа. Хүний итгэл эндээс эхэлж алдардаг юм билээ. Ингээд нэг том алдаа хийснээ мэдэж яах гэж итгэж үлдээв дээ л гэж боддог байна лээ. Бүх зүйлсийг мэдсэн би ярилцахыг хүссэн. Эртхэн ажил тараад эхнэр болон найзтайгаа хамт гурвуулаа уулзахаар боллоо, болсон зүйлсийг бүгдийг мэдсэн гэдгээ хэлж хүүхдийнхээ төлөө уучилж уйлж би гуйлаа. Миний амьдралд ийм зүйл тохиолдож байгаад би итгэхгүй байгаа ч үнэхээр болчихлоо тиймдээ ч би хүүгээ элэг бүтэн байлгамаар байна гэдгээ хэлж гуйлаа. Миний бодсон зүйлс худлаа гэж эхнэр хэлсэн боловч найз чимээгүй хэсэг байснаа ингээд найз байхаа больж байгаан байна тэ гэж байна.

Ингээд эхнэртэйгээ ярилцаж үзэхэд чи хөдөө орон нутаг гээд ажлаад явдаг тул халамж хайр дутсан төдий тэр бүгдээс болж би их ганцаардсан чи ажил, ажил гэж ажилдаа л их анхаарал тавьснаас бүгд боллоо гэлээ. Нээрээ л тийм зүйлс болжээ гээд би буцаад анхных шигээ байхыг хичээсэн гэхдээ хэсэг хугацаанд ганцаараа баймаар байна гэхэд нь боломжийг нь өгч гарж ороход нь тайвшрэгдээ гээд явуулдаг байлаа. “Дахиад нэг алдаа” сэтгэл нь хөрсөн хүнд хэзээ ч чиний өмнөх шигээ байх нь хамаагүй тэр тусмаа улам худал хуурмаг санагддаг юм байна лээ. Надад хүүг минь бодоод явлаа гэсэн найз маань түүнээс холдоогүй байлаа бүр улам дотно болсон байсныг найзуудаасаа сонслоо. Ингээд би энэ хүнд боломж олгосон ч намайг биш юмаа гэхэд хүүхдээ бодоосой гэж мөн ч их хүссэн. Даанч нэгэнт шийдсэн эмэгтэй хүн шийдвэр нь хэзээ ч өөрчлөгдөггүй гэдгийг мэдэж авлаа. “Дахиад бүр том алдаа” хүүгээ бодоод би ийм шийдвэр гаргаж байгаа гадагшаа явна ирээдүйд хүүхдээ гадаадад боловсрол эзэмшүүлнэ гэсэн. Энэ бүгдийг нь ч зөвшөөрлөө. Гадагшаа эхлээд өөрөө яваад буцаж ирээд хүүгээ аваад буцаад явна гэхээр нь мөн л зөвшөөрч явуулхааар боллоо. Гол нь нөгөө залуугаасаа холбоо тасарсан гэсэн байсан. Үнэндээ огтхон ч хором ч холбоо тасраагүй байсан юм байна лээ.

Энэ бүгдэд би хоёр жил хүлээлт үүсгэж түүнийг уучилж ирсэн нь хамгийн их тэвчээр хүлээцтэй хандах чадварыг надад өгсөн юм. Ингээд би харилцаагаа үнэхээр л дуусгахгүй бол болохгүй болсоныг мэдсэн болохоор огт холбоогүй болсон. Цаашдаа ч холбогдохгүй байхыг хүсэж байгаа гэхдээ хүүхдийн минь ээж болохоор хүүхэдтэйгээ утсаар ярьдаг. Хамгийн их сэтгэл зовоож байгаа зүйл минь өдөр ирэх тусам хүүхэд минь ээж ирэхээр гурвуулаа хамт амьдрана гэж ярьдаг болсон. Энэ бүгдэд би хариулт өгч чаддаггүй тул энэ бүгдийг ээжд нь үлдээе гэж бодож байна. Том болоод ойлгох болноо миний хүү, би хүүдээ маш их хайртай түшиж тулах аав нь байсаар байх болно. Сүүлд нь гэж хэлэхэд энэ бүхэнд “Баярлалаа” учир нь би одоо 27 настай залуу аав хүн хүү маань дөрөвтэй өдийг хүртэл зөндөө их туршлагыг, хүчтэй тэвчээртэй байхыг сурч мэдэж авлаа энэ бүгдийг чи болон найз гэж бодсон хүн та хоёр өгсөн. Энэ бүгдэд буруу өгөх биш хэн хэнийх нь буруу байгаа тул баярлалаа гэж хэлэх гээд насны залууд амьдралыг ойлгуулсанд. Алдаа дутагдал ихтэй амьдрсан байжээ. Одоо зөндөө зүйлсийг мэддэг боллоо эмэгтэй хүний сэтгэлийг мэдэрч ойлгож авлаа. Найз гэдэг хүн хүний мөн чанар ямар байдгийг мэдэрч авлаа. Энэ бүгдийг ойлгуулж ухааруулсанд баярлалаа гэж хэлэх гэсэн юм. Амьдралд баярлалаа хүчтэй байгаарай гээд захиагаа дуусгая…

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!