MngNews

“ХҮРГЭНЭЭ ХҮЛЭЭСЭН ӨДРҮҮД” ӨГҮҮЛЛЭГ

АНГУУШ

Ахиад л өглөө Хулан өглөө бүрийг үзэн ядаж сэрдэг болоод таван сар болжээ.Өөрийгөө л бод гээд гарсан Чинбатыг шөнө бүр зүүдэлж араас нь явуулахгүй гэж уйлан гуйх жинхэнэ мэт. Үнсэнд хаясан шалз шиг хаягдчихаад тэрийг зүүдлэн зүүдэндээ гуйх ой гутам санагдах. Үрээ ч тоохгүй явчихсан гэж өс санах зуурт тэр мэдээгүй байсан гэж уучилна. Бүсгүй амьтаны аль аашийг тэр гэхэв Хулан ингэж өөрөө өөртөөгөө ярьж бараг гучаад минут хэвтлээ. Гал тогооноос аагтай цай хонины сайхан шөл холилдон үнэртэх нь ээж нь хүлээн байгаа нь тэр. Ээждээ эрхлэн ингэж тойглуулах нь сул биетэй жирэмсэн Хуланд сайхан байгаа ч нас дээр тогтсон ижий аав хоёрыгоо сэтгэлээр биш биеээр салган ээж нь энд аав нь нутагтаа хэдэн малаа хараад үлдсэн нь зовооно. Хөл хүнд болсон гэдэг ээ дуулгаж нутагтаа очин амаржина гэсэн Хулангийн яриаг сонссон ээж нь охины ярианд дурдагдаагүй нөхөр гэж хүнийг байхгүйг мэдээд хот хүрээ оруулж юм үзүүлж нүд таниулна гэж хэнз үрээ хол явуулсандаа ихэд гэмшсэн ч оройтсон байлаа.

Сонссон өдрөөсөө л өвгөндөө хотруу хөөгдөн очиж харж хандаж төрүүлээд ир гэсэн даалгавар авсан Бадам хөгшин ирээд бага хүүхнийхээ тогоог долоодох хоногоо барьж байгаа нь энэ. Ирсэн өдрөөсөө л хүргэн болох хүнээ ирнэ гэж хайн харуулдсан энэ хэд хоногт лав ирээгүй билээ. Охиноосоо асуумаар байвч өглөө бүр нүд нь нулимсандаа бүлцийж харагдах охиноо зовоохыг хүссэнгүй. Ядаж охин эрх танхи өсөхдөө ингэж учир битүүлэг байсан нь нэгээхэн үгүй. Хулан Чинбатыг ээждээ ярьж дотроо нээмээр байвч бас ээжийгээ зовоохоос эмээнэ . Ээж охин хоёр ингэж бодол сүлжиж бие биесээ ширтэн өглөөний цай уух зуур цөөхөн үг л солилцоно цайлж дуусаад Хулан өрөөндөө ороод унтаа сэрүүн нь мэдэгдэхгүй таг болчихно Бадам тэрүүхэндээ аяга тавагаа цэгцэлж дуусаад ганцаар хэсэг сууснаа босч арчсан угааснаа ахин арчиж угаах нь хөдөөний эмэгтэйн ажилсагуу эсвэл аргаа барсан хүний ажил уу гэдгээ үл мэднэ. Үдийн алдад хонх дугарч Бадам хаалга зүглэх зүур хүргэн байгаасай гэж бодсон ч хэд хоноход энэ тэр дэл сул ах дүүгээс өөр ирж очсон амьтангүй дэмий юм бодох гэж хэмээн өөрийгөө зэмлээд хэн бэ гэсэн асуултандаа хариу авалгүй хаалгаа дэлгэлээ.

Өөрөөс нь залуу гэж харагдмаар ногоон алчуур цэмбийтэл боосон ягаан дээлтэй авгай зогсоно ард нь байгаа залууг анзаарсангүй авгайг таних гэж хичээн харвал үг дугарахгүй зогссон залуу гэнэт хоёр хөгшинийг цочоох мэт Хулан хаана байна гэж орилох шахам асуулаа. Бадам хэн гэдгийг бараг гадарлах төдийд охин нь дэргэд нь иржээ. Хос залуус харцаараа ярилцах мэт чимээгүй зогсож байтал Бадам орцгоо орцгоо үүдэнд зогсоод яахав хэмээн хэл чимээгүй ирсэн зочдыг бараг чирч гулдрах шахам оруулаад хаалгаа хаагаад авлаа. Залуу ч гэнэтхэн би чамдаа ижийгээ аваад ирлээ гээд Хулангийн үгийг сонсох гэсэн шиг харлаа. Олон сарын сураг үгүйд гомдсон Хулан хэлэх ч үг олдохгүй нулимс урсгана. Хоёр хөгшин хэзээний танилууд шиг нийлээд галын өрөөнд орчихлоо Бадам гэнэтийн зочиноо дайлах гэж хэрэндээ л эргэцнэ Уучлахгүй чадахгүй гэж Хулан бодох зуур хэвлий дэх үр нь ааваа танин тийчлэхэд чи минь ирэв үү гэсэн хоёрхон үг унагалаа. Чинбат дэндүү удаан явлаа уучлаарай хайрт минь та хоёр минь их хүлээсэн үү гээд бишүүрхэн зогсоо хүүхнээ цээжиндээ наан үнэрлэлээ.

Энэ дэлхийд ээжтэй гэдэгээ мэдсэн мэдсэнч энхрийдээ хэлж чадаагүй байтал ээжийнх нь бие муудлаа гэж мэдээ ирсэн. Яахаа мэдэхгүй гаргасан шийдвэр гарахдаа хэлсэн үгэндээ Чинбат таван сар бүтэн нойр үзээгүй тарчилсан билээ. Хүн болоод ээж гэж хүнийг хараагүй ч хүүгийн сэтгэлээр эхийгээ зорин очиж эмнэлэгийн орон дээр хоногоо хүлээсэн ээжийгээ арга бүхнийг сүвигчилж босгоод удаагүй байхад нь найзаас нь ирсэн зурвас дээр миний найз аав болох гэж байгаа юм байна гэсэн давхар баярт мэдээг үзэглэсэн байлаа. Орчлонгийн шуурганд үрээ алдчихаад буцахын даваан дээр ахин учирсан Дэгдэд үхэж болохгүй гэсэн бодол хөл дээр нь босгосоны дээр ээжээ ач бэр хоёртоо очих уу гэсэн хүүгийн асуулт бүр мөсөн Дэгэдийг амилуулаад аваад ирсэн байгаа нь энэ билээ, холын замд хөл хүнд бүсгүйгээ хоёр ээжтэйгээ машиндаа суулгаад жолоо мушгин яваа залуу бол хадам аавдаа золгох гэж яваа шинэхэн хүргэн Чинбат билээ. Хүлээлт бүхэн хоосон байдаггүй…

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!