“ХҮН ХАРАХАД АЖИЛСАГ ТОМООТОЙ HӨXӨPTЭЙ, ЯГ ҮНЭНДЭЭ АРААТАН…”

“ХҮН ХАРАХАД АЖИЛСАГ ТОМООТОЙ HӨXӨPTЭЙ, ЯГ ҮНЭНДЭЭ АРААТАН…”

Сайн байцгаана уу. Би одоо 27 настай эмэгтэй. Хорьхон насандаа араас минь уйлан хайлан гүйж байсан залуутай сууж анхны гэсэн бүхнээ түүнд зориулж анхны хүүхдээ ч өлгийдөн авсан. Хүү охин хоёр минь 7, 5 настай. Би яриа хөөрөөтэй, сэргэлэн, хөөрхөн, онц сурдаг юм юманд авьяастай охин байсан.

Багш ээж аавтай, дундаж амьдралтай ч юугаар ч дутаж үзээгүй хүний хайртай ганц охин. Нөхрийн минь тал ээж аав нь хувиараа бизнес хийдэг, маш хөдөлмөрч айл ч гэр бүлийн уур амьсгал тийм ч халуун дулаан биш.

Нөхөр минь намайг анх хүүхэдтэй болсны дараа хуурч байгаад надад баригдсан. Чамаас болсон, чи намайг ойлгодоггүй тэр хүн ойлгодог байсан учраас тэр хүнд дассан гэж хэлсэн.

Би дөнгөж хорь гарч яваа жаахан охин байсан болохоор нээрээ л би хэтэрхий өөртөө итгэлтэй тоохгүй гомдоосоор байгаад нөхөр маань тийм зүйл хийж гэж өөрийгөө л буруутгаж явсан.

Тэгсээр арга эвийг нь олох гэж, сайн эхнэр байх гэж хичээсээр 6 жил болж. Тэрнээс хойш бид хоёрын харилцаа нуран унасан. Танигдахгүй болтлоо надад дургүй хүн шиг аашилдаг, би үргэлж арга эвийг нь олох гэж хичээдэг тийм л болж хувирсан.

Манай хүн их дуугай дотогшоо, авах сайн чанар ихтэй, ажилд сайн, арчаатай, гэр амьтай. Гэвч надтай ярилцдаггүй, халамж энэ тэр яриад ч хэрэггүй ээ. Ер нь гэр бүлдээ цаг зав зарцуулдаггүй, болзож бэлэг сэлт бол бүр ч авч үзээгүй ээ.

Намайг ажил хийлгэх дургүй, чамайг цалингаар дутаагаагүй гэдэг. Найз нөхөдтэй минь огт уулзуулдаггүй хаяа ганц нэг гарах гэхээр л улаан хэрүүл болдог. Дандаа нууцаар, эсвэл байхгүй үед нь л хаяа хальт уулздаг,

Тэрнээс болоод би амьдралын төлөө зүтгэж байхад чи зугаа цэнгэл хөөдөг гээд муу нэртэй. Бусад бүх хүн намайг чадахгүй юмгүй, мэдрэмжтэй, хөөрхөн сайхныг минь гайхаж байхад ганцхан тэр хүн л чи юу хийж чаддаг юм гэж байнга доош нь хийгээстэй.

Бүдэрч унасан ч өөлж гоочлоостой, гудамжинд танихгүй хүнтэй муудвал миний биш тэр хүний л талд орохоор тийм л хатуу сэтгэлтэй хүн. Өөртөө цаг зарцуулах гэхээр чи ямар гавъяа байгуулсан гэж фитнессд явдаг юм, англи хэлээ сайжруулж яах гээд байгаа юм гэж байнга уурлана.

Амьдрал минь үнэндээ л аз жаргалгүй байна. Сүүлдээ гар ч хүрдэг болсон… Би саяхнаас ажилд орсон. Надад ганц тусалдаг ажлын эгчийн төрсөн өдөр болоод хамт хоол идье гэсэн.

Уулзаад цаг ч болоогүй байхад хурдал гээд уурлаад залгаад зүгээр байлгадаггүй. Тэгэхээр нь би энэ олон жил хамт олон, найз нөхөдгүй байсан ер нь яагаад ингээд байдаг юм гээд жаахан зөрүүдэлж уурласан юм.

Тэгсэн байгаа газар минь ирээд намайг авч яваад машин дотроо үxтлүүт болтол минь зoдсон. Нүүр ам танигдахын аргагүй болсон. Энэ бараг дөрөв тав дахь тохиолдол нь.

Гаднаас нь харахад ажилсаг томоотой залуу, үнэндээ яг араатан шиг байсан. Би үxэxнээ л гэж бодсон. Утас шөрмөс бүх юмыг маань хураагаад гаднаас цоожлоод явсан /хүүхдүүд өвөө эмээ дээрээ байсан/.

Өмнө нь гурав, дөрвөн удаа гар хүрч байсан ч саяных үнэхээр аймар байсан. Би гарах сиймхий гаргаж байгаад цагдаад бүртгүүлсэн, эмчийн магадлагаа хийлгэж авсан ч шууд баривчлана гээд байхаар нь ажил ихтэй байхад нь гээд өрөвдөөд мэдүүлгээ буцаасан.

Идэж уух өмсөх зүүхээр дутаагүй ч сэтгэлийн амар амгалан, аз жаргалыг мэдрэхгүйгээр хайран он жилүүдийг алдаж. Өмнө нь гар хүрэхдээ ер нь л чамаас болсон, чи ингээгүй бол, тэгээгүй бол гэж итгүүлдэг, хийгээгүй зүйлд гэмшүүлдэг.

Одоо үнэхээр шантарч байна. Сална хүүхдүүдээ хууль шүүхээр шийдэе гэхээр чам шиг юм надтай хууль ярихгүй бүх насаар чинь хүүхдүүдтэй чинь уулзуулахгүй байж ч чадна шүү гэдэг. Нэгнээ гэх сэтгэлгүй, итгэлгүй, хүндлэл ч байхгүй энэ амьдрал тaм байдаг юм байна.

Хүн харахад дутагдаж гачигдах юмгүй, томоотой ажилсаг нөхөртэй, хөөрхөн сайхан хүүхэн, атаархмаар амьдрал. Яг үнэндээ би өдөр өдрөөр үxэж байна. Надад урам зориг хайрлаж гарц гаргалгаа хэлж өгөөч…

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!