ХҮН НЭГ ОХИНТОЙ БАЙХ ХЭРЭГТЭЙ.
Хүн нэг охинтой байх хэрэгтэй
Чанасан цайгаа авчирч өгөхийг нь харах,
Хийсэн хоолыг нь амтархан идэх, Хичээнгүйлэн гоёж гангалах
Нэг охинтой байх хэрэгтэй
Өхөөрдөм төрхийг нь харж хүч орох,
Оршин буйгаараа утга учрыг бий болгох,
Үргэлж үгүйлэгдэн санаа алдаж гуниглахад хүргэх,
“Өтөлсөн хойноо хөлөө хучуулах охинтой хүн шүү” гэж тайвшрах нэг охинтой байх хэрэгтэй.
Хүн нэг охинтой байх хэрэгтэй