Хүнсний бүтээгдэхүүн шинээр нь удаан хадгалах аргууд 

Дийлэнх хүмүүсийн хувьд өдөр тутам дэлгүүрээс шинэ хүнс аваад байх боломж тэр бүр байдаггүй. Нэг дор ихээр нь худалдан авалт хийдэг хүмүүсийн хувьд дэлгүүрээр явж хүнсээ цуглуулсны дараах томоохон асуудал бол хүнсний бүтээгдэхүүнээ аль болох шинээр нь удаан хадгалах байдаг. Тиймээс дараах 6 хүнсийг шинээр удаан хадгалах энгийн аргуудтай танилцаж амьдралдаа хэрэгжүүлээрэй. 

БайцааХүмүүсийн гаргадаг алдаа бол байцааг гялгар уутанд хийж хадгалдаг энэ нь байцааг хурдан муутгадаг. Хэрэв гялгар уутанд хийлгүйгээр хөргөгчиндөө ил байлгавал 14 хоногын хугацаанд шинээрээ байх болно.

Сонгино

Сонгиныг хөргөгчинд хадгалах нь тийм ч сайн санаа биш учир нь чийг даах болон хөргөгчнөөс тэр чигтээ сонгино үнэр ханхалдаг. Харин агаар сайтар орохоор сагсанд хийж хадгалвал хэдэн сарын турш шинээрээ байх болно. Мөн сонгиныг төмстэй хамт хэзээ ч битгий хадгалаарай учир нь маш хурдан мууддаг. 

Талх 

Ямар нэг хайрцаг, сав, гялгар уут нь талх хадгалахад тохиромжгүй байдаг харин даавуун алчуураар боож хадгалвал хөгц үүсгэхгүй, зөөлөн шинээр нь хадгалж чадна.  

Лууван Луувангийн иш нь өөртөө хамаг чийгийг хуримтлуулж татдаг тул таны худалдан авсан лууван дээд хэсэгтээ иштэй бол хадгалахаасаа өмнө ишийг хайчилж аваарай. Мөн гялгар уут болон хөргөгчинд хийхээс зайлсхийх хэрэгтэй.

Лемон Лемоныг гялгар уутанд хийж хөргөгчинд хадгалвал хэдэн сарын турш шинээрээ байна. Харин өрөөний температурт ил байлгавал 7 хоног ч болохгүй мууддаг.

Банана Гадилныхаа ишийг хүнсний скочоор боогоорой энэ арга нь хэтэрхий энгийн санагдавч шинээр нь хадгалах маш үр дүнтэй арга юм. Харин багцаас нь гадилаа сугалж авсаныхаа дараа буцааж боохоо мартуузай.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!