“ХҮНИЙ НӨХӨР БУЛААХ ГЭЖ ОРОЛДООД МИНИЙ Л БУРУУ Ш ДЭЭ…” БОЛСОН ЯВДАЛ
“ХҮНИЙ НӨХӨР БУЛААХ ГЭЖ ОРОЛДООД МИНИЙ Л БУРУУ Ш ДЭЭ…” БОЛСОН ЯВДАЛ
Сайн байна уу? Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Хүн бүхэн л өөр өөрийн түүхийг бүтээж, өөр өөрийн хувь тавилангаар амьдардаг. Тиймээс би та бүхэнд өөрийнхөө тухай бичиж байна. Би одоо 36 настай жирийн нэг эмэгтэй байна.
Гэр бүл, дөрвөн хүүхэдтэй. Анхны нөхөртэйгээ дунд сургуульд байхаасаа үерхэж дасаад суусан. Хүүхэд ч байж дээ. Эхэн үедээ бөөн аз жаргал. Даанч нөхөр минь намайг хуурсан. Яг уулзаж байгааг нь хараагүй ч эмэгтэй хүн шууд л зөн совингооро л мэдэрдэг юм байна лээ.
Тэгээд л би шууд салсан. Энэ үед охин маань хоёр настай байсан. Намайг жил орчим уучлахыг гуйсан, би уучилж чадаагүй. Гэхдээ би одоо огт харамсдаггүй.
Хайртай гэсэн хэрнээ халамжгүй, гэртээ тогтдоггүй тэнэмэл нөхөр, юм болгонд хошуугаа дүрдэг хадмуудаас холдсоон. Ер нь би гайхдаг. Яагаад заавал хүмүүс гэр бүлээ хуурдаг юм болоо?
Юунд хэрэгтэй, ямар ашигтай гэж хуурдаг юм бол? Сайндаа л ганц се*с. Буцаад л гэр бүлдээ очихоос хойш ганц шөнийн жаргалаар яадаг байнаа. За энэ ч яахав. Ингээд би хүүхдээ дагуулаад төрхөмдөө буцлаа.
Нөхөр маань ч мөдхөн шинэ эхнэр авчихлаа. Би ганц бие их удаан явсан. Найман жил явсан. Энэ хугацаанд би гурван залуутай уулзаж учирсан. Надад хань, охинд минь эцэг болж чадах болов уу л гэж итгэдэг байсан.
Гэхдээ хүнд хань болохгүй хүн нэг их удалгүй танигддаг юм байна лээ. Эхний хоёр нь тэгсгээд л салсан. Харин сүүлийн залуу намайг хоёр жил эргүүлсэн. Анхандаа би хүмүүсийн хэл амнаас жийрхээд нүүр өгөөгүй л дээ.
Ганц бие болохоор хүмүүс их муулдаг ялангуяа эмэгтэй хүнийг. Гэтэл сүүдээ дасаж эхэллээ. Би эхнэртэйг нь мэддэг байсан. Салчихсан, тусдаа байгаа, надад аймар муу хүн гээд л ярина.
Би ч яахав хайртай юм болохоор итгээд л. Гэвч үнэндээ тийм биш байсаан. Эхнэртэйгээ зүв зүгээр харьцаатай, гэр бүл нь иймээ салж сарнисан асуудалгүй байсан.
Надад болохоор шал өөрөөр яриад л. Гэхдээ тэр залууг бас муулах аргагүй юм. Эр хүний нөмөр нөөлөг үгүйлж дутагдаад охин үрээ хөтлөөд бэдэрч явахад минь бишгүй л тус болсон.
Харин ард нь эхнэр нь ханиа хүлээж байсан байх. Нэг л өдөр эхнэр нь мэдэж, хадмууддаа хэлж бүгд надруу дaйрсан. Аймар аймар доромжилсон үгтэй мессеж эхнэрээс нь, тэр залуугийн ээжээс нь байнга ирнэ.
Их л хэцүү байсан. Гэхдээ л би салж чадсан. Уг нь салъя гэж эрт бодсон. Даанч би хайртай, нэг газар ажилладаг болохоор салж чадахгүй байсаар тийм байдалд ортлоо харилцаагаа гүнзгийрүүлсэн. Үгийн муухайгаар дopомжлуулж байхдаа би тэр бүсгүйд гомдоогүй ээ.
Ханийг нь хулгайлсан миний л буруу юм чинь. Харин одоо бол би бурхан шиг сайхан ханьтай болсон. Бид гурван хүүхэдтэй болж ам бүл зургуулаа сайхан амьдарч байна. Сайн муу зөндөө л юм үзэж туулсан болохоор одоо надад алдах эрх байхгүй ээ.
Тиймээс би бурхан шиг ханийнхаа халуун сэтгэлд нь жаахан ч гэсэн сэв суулгачих вий гэж маш их хичээдэг. Бид бусдаас илүү ч гүй, дутуучгүй жирийн л нэг халуун ам бүл. Би одоо маш их жаргалтай байнаа.
Ганц бие явсан жилүүд минь надад хүнийг таних том сургууль болж дээ. Эцэст нь хэлэхэд эмэгтэй хүн явдалтайдаа биш, надад хань болчих байх гэж итгэсэндээ эрэгтэй хүнтэй уулздаг юм шүү. Мэдээж муу нэр хоч зүүхийг хэн ч хүсэхгүй шүү дээ. Баярлалаа