“ХҮНИЙГ ХҮН ШИГ ХАЙРЛАВАЛ ХҮНЭЭР ХАЙРЛУУЛДАГ ЮМ БАЙНА” БОДИТ АМЬДРАЛААС
“ХҮНИЙГ ХҮН ШИГ ХАЙРЛАВАЛ ХҮНЭЭР ХАЙРЛУУЛДАГ ЮМ БАЙНА” БОДИТ АМЬДРАЛААС
“Далавчгүй Сахиусан Тэнгэрүүд” Групп – Хуулбарлахыг хориглоно
Би жирийн нэгэн эмч бүсгүй мөн залуу гэр бүлийн эзэгтэй. Бага байхдаа муу муухай амьдрал үзэж яадгаа бартлаа зовж яваагүй ч ээжийн хайраар маш дутаж гацаардаж өссөндөө. Намайг 4-р ангид байхад ээж маань даралт харваж саажилт өгсөн ч аав маань сайн эмчлүүлсэний хүчинд өөрийнхөө явах зүгт яваад л байдаг боллоо. Ингэж байтал 2003 тэр нэгэн гайгүй өдөр Хятдын Тяньшин гээд сүлжээ манай суманд ирлээ ээж ч үзүүлээд зөндөө л эм кальци юм хум авахаар боллоо аав дургүй байсан ч ээж маань уурлаж тунисаар байгаад авахууллаа хоёрхон хоног хэрэглээд л ээж минь өглөө нар мандахтай зэрэгцэн тэнгэр зүг одсон юмдаа. Маш их өвчин хөдөлж гүн харвалт өгөөд зүрх нь зогссон юм. Ингээд л би гэдэг хүн аавтайгаа үлдэж хичээлдээ яваад мод түлээ хоол ундаа зохицуулна хийнэ гээд л ажил ихтэй боллоо ах эгч нар хүний хүн болсон болохоор аав бид хоёр дээр хааяа л нэг эргэж ирнэ. Ингээд би цаг хугацаа өнгөрөх тусам дотогшоо бэтгэрсэн хүн болж юун тэр анхны хайр энэ тэр ч үгүй заавал эмч болох ёстой гэж зүтгэсээр 10-р ангиа төгсөөд Анагаахын сургуульд орж чадсаан.
Ээж минь бие нь өвдөхөөрөө л энэ муу охиноо эмч биш гэхэд ядаж нэг тариа хийдэг хүн болгох юмсан гэж хүсдэг байсан болохоор тэр шүү дээ. Оюутан байхдаа бас л хайр сэтгэл тоохгүй хичээлээ хийнэ ах эгчийнхээ оюутан хүүхдүүдтэй хамтдаа байдаг болохоор хичээлийнхээ заваар дадлага хийж байхдаа танилцсан эмээ өвөөгөө гэрээр нь бариа хийж өгнө асарна гээд мэргэжлийнхээ ажлыг хийж өөрийнхөө хэрэглээ тог мод нүүрснийхээ мөнгийг олно ааваасаа төлбөр л авна. Ингээд суруулиа төгсөөд 3 шатлалын том эмнэлэг ажилд ороод 2 жил ажиллаа 2017 онд нэгэн залуу манай оюутны ангийн охиныг асуугаад чат бичлээ хариу бичсэнгүй тоосонгүй ээ гэтэл дахиад л нөгөө залуу зөвлөгөө авяа гээд л чат бичлээ бас би хариу өгсөнгүйээ ингэж байгаад их зантай бла бла гээд загнуулваа тэсэлгүй хэрэлдэж байгаад асуух зүйлээ асуу чам шиг худлаа гаруудтай би харьцаггүй гээд л хэлж орхилоо. Гэтэл нөгөөх маань би харин 2016 онд аваарт ороод нурууны бүх яс хугараад мэдрэл дарагдсан одоо ямар эмчилгээ хийлгэх вэ? гээд асууж байна ингээд л ганц нэг юм бичсээр байгаад би түүнийг хөдөөнийх, айлын ганц хүүхэд аав ээж нь настай малчин хүмүүс байдаг хотод айлгүй юм байна гээд мэдэж авлаа.
Маргааш нь бүтэн амардаг өдөр байсан тул сайхан цай чанаад бууз хийгээд эмнэлэгт нь очлоо суга таягтай гараад ирлээ шүү тэгээд л тэр үед өмнө би хэзээ хэнийг ингэж их өрөвдөж хайрлаж байлаа гэж санаанд орсондоо хайран сайхан залуу гээд л өөрийн эрхгүй 2 нүдийг минь нулимс бүрхэж билээ хэрэлдэж мэнд мэндээд уйлж уулзсан бид хоёр шиг хүмүүс цөөхөн байхаа. Ингээд л тэр минь надруу ярина чат бичнэ би ажлаа хийнгээ мэдрэл сэргээх бүх эмнэлэг эмчийг судалсаан хоёр хөл нь ямар ч мэдээгүй паpапарез гэсэн оноштой шээс нь ч гардаггүй байлаа би ч өдөр бүр ажил тараад л очно алхуулна дасгал хийлгэнэ надтай уулзсанаас хойш нөгөөх маань бага багаар ганцаардал нь арилж нүдний гал сэргээд ирсэн юмдаа. Үхье гэж бодсон ч настай ээж аавыгаа орхиод үхэж чадахгүй ажил төрөлтэй байхад нь наалддаг байсан хүмүүс цөөрөн цөөрсөөр алга болсон үе нь байлаа. Ингээд өөрөө ч маш их хичээгээд орой очход би өнөөдөр шатаар тэд бууж тэд гарсан гээд л инээгээд байж байдаг боллоо. Ингээд л бид хоёр санаа бодол ойлголцож бие биенийхээ төлөө бүхнээ зориулдаг болсон манай хүн өөрөө маш зөөлөн сэтгэлтэй өрөвчхөн хүнд сэтгэл гаргаж чаддаг хүний нүдэнд дулаахан сайхан залуу бий боловсролтой төлөв түвшин.
Ингээд тэр минь эмнэлгээс гарч нутаг буцаад намайг байнга л эхнэр минь болоод энд хамт байгаач гээд гуйх боллоо би ч эргэлзэх зүйлгүй түүн дээрээ ажлаа хаяад очсон юмдаа. Хоёр сайхан буурал минь намайг маш сайхан хүлээж авсан. Би ч ажилд орж ханийгаа аваад яваагүй эмнэлэг уулзаагүй эмч үлдээгүй өөрөө ч тэр минь хичээсний эцэст одоо нэг хөл нь бүрэн мэдээ орсон нэг хөл нь багахаан мэдээ муутай ажилдаа ороод тустай дэмтэй сайхан байгаа. Би ч бас ажилд орсон надаар хайр минь юу ч хийлгэхгүй гэрт байх хугацаандаа орой хоол унд бүхий л зүйлээ хийчихсэн хүлээж байдаг хамт амьдарсанаас хоёр жилийн хугацаанд унах унаатай гэр оронтой халамжтай ханьтай сайхан байнаа гэхдээ л бас амьдрал санаснаар болохгүй. Хоёр жил үр хүүхэд мөрөөдсөн би бэтгэрсээр л сууна. Бас их үзүүлсээн ямар ч шалтгаан алга хүлээ л гэх юм. Хань минь зүгээр ш дээ хүүхэдгүй байсан ч намайг өдий зэрэгтэй авч яваа чамаасаа би хэзээ ч сэтгэл буруулахгүй надад л чи л байхад болно гэх юм эр хүн болсон хойно хүүхэд хүсэж байгаа байхдаа гэж бодох бүрт бодож байгаад л уйлчих юм. За ингээд захидлаа дуусгаядаа та бүхнийхээ ерөөлөөр маамаатай болохоор сонин сайхан бичнээ…
их гэгээн юмаа. Шал далий юм бичье. Энэ таньшин гэж яадаг ургамалтай сүлжээ юм бол доо, манай ээж 10 хоног уугаад тэгээд маш хүнд харвасан юм даа. Хөөрхий ухаан ороод 9 сар хүний асаргаанд байж байгаад тэнгэрийн оронд очсон юм. Хүмүүс нь мөнгөө л нэхээд байсан. Бид мөнгийг нь тэгээд сураг алдарсаан.