“ХҮЙТЭН ЗҮРХ” БОДИТ АМЬДРАЛААС
“ХҮЙТЭН ЗҮРХ” БОДИТ АМЬДРАЛААС
“Далавчгүй Сахиусан Тэнгэрүүд” Групп – Хуулбарлахыг хориглоно!
Хамгийн эрхэм хүмүүсээ хамгийн муухайгаар гомдоогоод явуулчихсан арчаагүй залуу байнөө. Надад одоо зүрх ч алга. Сэтгэл ч алга. Юу ч алга. 8 жилийн өмнө анх аав болж байсан тэр өдөр л буцаад очмоор байна. Болдог бол ш дээ. Эрдэм номын мөр хоосон ангийн дарга мундаг охины хойноос гүйж хөөцөлдсөөр байгаад эхнэрээ болгож авж билээ. Тэрэндээ би маш их хайртай байсан. Дуу аялаад хоолоо хийж байхад нь араас нь очоод тэврээд хүзүүн дээр нь үнсдэг байсан. Өөрөөсөө нуучихсан зүйлээ хаана байгааг нь олохгүй хараалаа урсгаж байхад минь тайвнаар алхаж ирээд нүдэн доороос минь гаргаж ирээд нэг том харчаад яваад өгдөг байж билээ. Заримдаа 2 хүүхэдтэйгээ зэрэгцээд гэрээ буулгачихсан хээв нэг хог новшин дунд унтаж байхад минь өлмий дээрээ явж ирээд хэзээ ч юм дээрээс бүтээлэг нөмөргөөд орхисон байдаг байсансан. Бүх юмыг тайван хүлээж авдаг түүнийхээ инээмсэглэлд хайртай байлаа би. Бага хүүхдээ төрөөд 2 сар болж байхад зам дээр гар өргөн зогсоо нэг эмэгтэйг зогсож авсанаас бүх юм эхэлсэн… Хаа хүрэхийг нь асуутал яг манай байрыг хэлээд тэр ч бүү хэл манай орц болж таарсан. Хүргэж өгөөд орцруу ортол нь араас нь харж суугаад тамхи татчаад гэртээ орсон.
Хэд хоногийн дараа байрны гадаа тааралдаж мэнд мэдсэн төдий зөрөх гэсэн боловч дараа унаа хэрэгтэй бол намайг дуудаарай гээд утасны дугаараа өгөөд явж одлоо. Тэр орой нь утас дуугарч ирээд аваач гээд халамцуу залгахад нь эхнэртээ заал авчаад ирьe гэж хэлээд яаран очсон. Очиж аваад гэрт нь оруулж өгөөд хамт уусан тэгээд л би ганц удаа хэн ч мэдэхгүй гэж бодсон. Шөнө нь унтаж байхад нь сэмхэн босоод гэртээ орж ирээд эхнэрээ тэврээд унтахдаа дотроо намайг уучлаарай хайрт минь гэж бодож гэмшсээр хонож билээ. Тэр шөнөөс хойш эхнэр биш тэр бүсгүй бодогдоод түүнээс үнэртэж байсан үнэртэй ус надаас ханхлаад байгаа юм шиг санагдаад шалтаг гарган ойр ойрхон уулздаг болсон. Гэрт нь хамт яг л эхнэр нөхөр шиг байж байгаад шөнө нь гэртээ ордог байв. Яваандаа би эхнэртэйгээ ойртохоо ч больсон байв. Уг нь мэдэгдэхгүйг хичээж эхнэртээ яг л хуучны би хэвээрээ байгаа юм шиг ойлгуулах гэж оролдож байсан ч болж өгөхгүй эхнэрийнхээ бүх л үйлдлийг тэр бүсгүйтэй харьцуулж саллаа гэхэд яах бол гэж хүртэл бодож эхэлсэн. Би тэр үeдээ буруудаж байна гэж огт бодоогүй ээ. Нэг л өдөр машиндаа өнөө бүсгүйтээ инээлдээд уруул дээр нь үнсчээд буулгасныг эхнэр маань олоод харчихсан.
Уурлаж гомдож уйлж салах барихдаа тулсан ч би дахиж хэзээ ч хуурахгүй гэж аргадаад хэсэгтээ намжаасан. Эхнэр нэг орцонд амьдардаг гэж мэдэхгүй болохоор дэлгүүр гараад ирьe байрны гадаа салхилах, тамхилах ямар л шалтаг шалтгаан байна бүгдийг нь хайж уулзсаар байлаа. Өнөөх бүсгүй маань надаас салаад хамтдаа өөр газар нүүгээд амьраръя гэж ятгах болсон. Би тэр ч бараг худлаа гэж бодсон ч гэртээ ороод эхнэрээ харах бүрт л тэгдэг ч юм уу би энэ хүнд хэдийн хайргүй болсон бололтой гэж бодох болов. Хоёр хүүхдээ ч яах билээ гэж үнэхээр санаагүй ээ үнэндээ. Тэгж яваад дахиад баригдсан. Эхнэр хоёр хүүхдээ аваад ээж аавруугаа яваад өглөө. Тэр үeд эргээд ирэх нь тодорхой юм чинь гээд нөгөө бүсгүйтэйгээ өдөр шөнөгүй хамт байж улам ойр дотно болсон байх. Салвал ч салъя гэж шийдлээ. Ингэж байтал эхнэр эргээд ирэв. Намайг уучиллаа гээд инээмсэглээд хэлэхэд нь би өөдөөс нь хоёулаа салъя гэж хэлсэн. Салалт маш хурдан болсон. Эхнэрээ 2 хүүхдээ хамаг байдгаар нь уйлуулаад бүх юм аа аваад би явсан. Өнөө бүсгүйтэйгээ бараг л хотын захад нүүж ирээд хамаг найз нөхдүүдээ дуудаж шинэ айл гэр болж байгаагаа зарлан найр наадам хийсэн.
Гэхдээ үe үe өмнө минь сөхрөөд өвдөгнөөс тэврээд битгий яваач гээд уйлж суугаа эхнэрээ, хоёр хөөрхөн охиноо юу хийж байгаа бол гэж боддог байлаа. Яг 7 сар болоод үнэхээр тэсэхгүй охидуудаа санаад яваад очтол миний хоёр охин надаас айж эмээгээд ээжийнхээ ардуур ороод эхнэр харин миний таньдаг хайрладаг байсан бүсгүй биш болсон байлаа.Байнга л навсгар цамц тиркотой гэртээ харагддаг байсан эхнэр маань огт өөр бүүр илүү хөөрхөн болчихсон бас намайг хараад сэтгэл догдолсон юм юу ч харагдахгүй нүд нь огт өөр хүнийх шиг болсон байв. Үүнээс хойш дахиад 5 сар болоход би тэр гуравгүй хэн ч биш гэдгээ ойлгосон. Миний ганц хүсэл яаж тэр гурав дээрээ очих вэ гэдэг л байлаа. Гэр бүлээрээ үр хүүхдээ аваад хамт явж байгаа найзуудаа хараад маш их атаархаж эхнэрээ яавал уучлах бол гэж бүх л аргаа барсан. Миний эхнэр намайг хүлээж аваагүй ээ. Тэр одоо хуучны хүлээцтэй амархан хууртдаг гэнэн бүсгүй биш болжээ. Аль хэдийн хөрсөн байсан. Би захидлаа бичиж дуусаад дахиад уучлал гуйж тэр гурав дээрээ очих байхдаа. Тэр гурав байхгүй цагт би байхгүй… Яг одоо та гурав минь л надад хэрэгтэй байна. Хайрт минь гэргий минь энхрий охидын минь ээж минь өөдгүй намайг уучлаад хүлээж аваач. Үлдсэн амьдралаа та гуравтаа л зориулъя …