“ХЭЗЭЭ Ч БИЕ БИЕНЭЭСЭЭ УРВАХГҮЙ ГЭЖ АМЛАСААН” БОДИТ АМЬДРАЛААС
“ХЭЗЭЭ Ч БИЕ БИЕНЭЭСЭЭ УРВАХГҮЙ ГЭЖ АМЛАСААН” БОДИТ АМЬДРАЛААС
“Далавчгүй Сахиусан Тэнгэрүүд” Групп – Хуулбарлахыг хориглоно
2005 он 05 сары 22-ны өдөр Би нэг тэнгэрийн элч шиг охинд дурлаж орхив. Түүнийг Суист конкурс өгөхөөр бэлдэж коридорт ганцаараа яриад зогсож байхад нь анх харлаа. Хамгийн түрүүнд хоолой нь таалагдаж яагаад ч юм хоол идэхээр бууж явсан би цонхны дэргэд зогсоод харж зогсов. Мөрөвчтэй шорт өмсчихсөн урт эрээн оймстой кетнийхээ үдээсийг өнгө өнгөөр үдсэн цүнхнээсээ цагаан баавгай дүүжилсэн охинд би дурлаж байгаагаа мэдсэн.Би энэ охиныг хөтлөөд хамт алхаж хамтдаа болзож ирээдүйд суух ч юм шиг мэдрэмж төрөөд болж өгдөггүй. Би ширтэж зогссоор… Тэр охин намайг олж харах сөхөөгүй байгаа нь надад бүр ч эвтэйхэн санагдаж байсан. Энэ охин хэрвээ тэнцэхгүй бол бид дахиж таарахгүй. Тэгэхээр заавал тэнцэх ёстой. Эсвэл би тэнцүүлэхэд нь нөлөөлж болох юм. Ширэн нүүрлэхээр шийдлээ. Чамд хоосон анги олоод өгөх үү? гэж түүнд хэлэхэд хүн харж байсныг мэдээд ичиж улайгаад гүү гүү гээд хурдан хэлээд шатаар уруудаад явчихаж билээ. Би хойноос нь шал дэмий юм хэлчихлээ дээ гэж бодоод хоцорлоо. Тэгээд тэр намар хүртэл дахин олж харсангүй. 2-р курсийн оюутан болсон би хичээл эхэлсэн даруй нөгөө охиноо хайгаад коридороор тэнэдэг болов.
За ямар ч байсан манай сургуульд ороогүй байх нь гэдгийг 1 сар гаруй хайсны эцэст гадарлав. Уг нь хөөрхөн охин байсам юмдаа гэж дотроо харамсаад л. Нэг орой ангиараа шоудахаар болж баранд ортлоо нэг караокед цуглахаар болж яваад оров. Караокений зөөгч өрөөнд меню ээ аваад ороод ирэхэд зүрх яг л зогсох шиг болсон нь өнөөх хөөрхөн охиноо таньсан явдал юм. Тэр зөөгч хийж байжээ. Хараад л шууд сонин болоод нэг найздаа энэ ямар охин байна би бүр хавраас хойш дурлачихаад хайгаад байсан охин маань байна шүү дээ гэхэд манай найз баг алаад ээе хөөрхөнөө манай найз дугаарыг чинь асуугаад байна гээд юу юуны духанд хүрэлгүй чанга орилчихов. Нөгөө охин маань сандраад ичиж улайгаад надруу ч харсангүй. Би за ямартай ч ажлыг нь мэдчихлээ гэхдээ арай өөр байдлаар танилцнаа гэж бодсон. Дараа өдөр нь хичээл тарсаны дараа яагаа ч үгүй эрт караоке дээр яваад очив. Дөнгөж онгойгоод нөгөө охин чинь цэвэрлэгээ хийгээд явж байв. Би яг үүдний шууд тек харагддаг жижиг өрөөнд орж суугаад нэг пиво захиалав. Намайг таньсан бололтой ичингүйрээд нүүрлүү эгцэлж харахгүй байсан. Тэр нь бүүр л хөөрхөн харагдуулж би ямар ч байсан зөв замаараа явж байна даа гэж бодох болов. Текен дээр захирал нь бололтой нэг ууртай эгч ажлын зарын дагуу ярьж байгаа хүмүүстэй их муурай харьцаж байнаа. Эднийх зөөгч авах гэж байгаа юм байна гэж бодоод шууд захирал дээр нь очоод би зараар мэдсэн юмаа зөөгч авах уу гээд асуучихав.
Тэгсэн нөгөө эгч зөөгч биш ш дээ. Манайх хажуу талдаа кафетай. Бэлтгэгч угаагч авна гэж зар тавьсан гэдэг юм. Сандарсандаа аан тийн тийн угаагч. Би орох гээд гээд л аваад хаясан. Өнөөх эгч чи чадах уу, юу хийдэг юм, оюутан биш биз дээ гэхэд нь үгүй үгүй сурдаггүй. Би чадна чадна гээд гүрийлээ. За ингээд өөрөө ч төлөвлөөгүй байж байгаад угаагчаар ажилд орчихлоо. Нөгөө хөөрхөн охинтойгоо л хамт ажиллах гэж тэр. Маргаашнаас нь сүүлийн хоёр цаг тас. Орой 17.00 цагаас ажилдаа ирэх ёстой. Хэд хоног ажилсаны дараа бид хоёр ядаж мэнд устай болов. Тэр Суист конкурс өгөөд тэнцээгүй учраас энэ жил ажил хийж байгаа гэнэ. Орой тараад хүргэж өгөхөөр болов. Аз болж тэр зөвшөөрөв. Гэхдээ тэрний гэр 13 хороолол харин манайх цирк. Би манайх ч бас 13 гээд дахиад л худал хэлчихэв. Хайр хааяа гэмгүй худал хэлэхийг шаарддаг байх. Ингээд циркэд гэртэй хүн оройдоо 13 хүртэл хайртай охиноо хүргэж өгөөд буцаад харьдаг боллоо. Гарнаас нь атгах юмсан гэж дотроос майжин хүргэж өгөхөөр явахад үнэндээ хэцүү. Хажуунаасаа их хөөрхөн. Чихээ ч цоолоогүй давхраагүй нэг л хөөрхөн төрхтэй. Цүнхнийх нь бамбарууш эзэн шигээ эгдүүтэй. Ажил хийх гоё байсаан. Аяга таваг угааж, төмс лууван шуудайгаар нь арилгаж бөөрөнхий махны мах машиндах надад юу ч биш байв. Орой тараад хүргэж өгнө ш дээ гэж бодохоор ажлын цаг дороо дуусна. Найзууд шоолноо.
Хайрандаа сохроод угаагч болсон анд минь гэх жишээний. Тэр өвлийн 12 сард би анх удаа түүнийг гуйхаар шийдээд цалин буусны маргааш бүх мөнгөөрөө болзооны төлөлөгөө зохиогоод түүнийг дагуулаад гадуур гарлаа. Тэр ч надад гайгүй болоод ер нь надад хааяа хааяа санаа тавьдаг болсон байсан учраас би зориг орсон хэрэг. Ингээд орой нь орцных нь үүдэнд гарнаас нь анх удаа зориглон атгав. Гараа булааж авсангүй ашгүй. Надтай үерхээч Нандиа гээд үнэхээр зориглон хэлсэн чинь хацар нь шууд л улайж орхив. Тэгсэнээ юу яриад байгаан ёоо би орлоо шүү гээд гараа татаж аваад орчихов. Би гараад ирж магадгүй гэж бодоод үүдэнд нь даарсан ч зогсоостой. Тэгсэн утсанд тэнэгээ хариачээ. Хөлдлөө ш дээ гэж мессэж ирэв. Цонхоороо харсан бололтой гэж бодоод үгүй ээ хариугаа аваад явна гээд явуулчихав. Хариу ирсэнгүй. Би бараг 1 цаг гутлаа хооронд нь тогшин бээвийж зогсоод аргагүйн эрхэнд харьлаа. Гэртээ ирсэний дараа утсанд мессэж ирлээ. Би нэгжгүй болчихож. Аавын утаснаас нэгж авчихлаа гэхээр нь хариугаа сонсохгүй бол нойр хүрэхгүй нь гээд явуулчихав. Дахиад хариу байдаггүй. Тэгэх тусам нойр хулжиж утасруу нь дохих уу эсвэл эр хүний шийр заагаад дахиад гадаа нь яваад очдог ч юм уу гэж бодов. Тэгж байтал чих халуу оргиод тас тас гээд чихээ хөлдөөснөө мэдэв. Миний чих хөлдчихөж хэхэ гээд бичээд явуулчихав.
Тэгсэн тэнэг ш дээ яагаад тийм удаан зогсож байгаан. Би зөвшөөрч байна гэх нь тэр. Ингээд би хайртай хүнээсээ зөвшөөрсөн хариу сонслоо. Тэр шөнө үүр цайтал ганцаараа мессэж бичиж хонов. Тэр унтчихсан учраас ганцаараа бичиж утасруу нь бараг өглөө сэрээд гайхахаар их мессэж бичээд үлдээв. Маргаашнаас нь хөтлөлцөөд явдаг болов. Хацар нь даарахаар гараараа дулаацуулж дулаахан газар л хамт байж байвал болох байсан учраас бид хоёр ажил дээрээ л нэг нэгнээ асардаг хэдхэн метрийн зайнаас мессэж бичицгээж гүйлдэнэ. Харин ирэх намар нь бид хоёр хоёулаа хамт амьдардаг болов. Гэрийнхэн ч үг хэлсэнгүй дэмжээд бүх зүйл сайхан. Гүнж шиг охиныг өөрийн болгосноо бодохоор л би ирээдүйд яах бол бид яах бол хэрхэн амьдрах вэ гээд л бүр илүү төлөвлөгөөтэй болж ирсэн. Хайрт маань оюутан боллоо. Гэхдээ өөр сургуульд. Бидний үерхэл их нандин байсан юм. Нэг нэгэндээ гомдмоор үг хэзээ ч хэлэхгүй гэж амласан. Бас хэзээ ч урвахгүй шүү гээд л өөд өөдөөсөө хараад ширтэж зогсоод шивнэнэ. Намайг сургуулиа төгссөний дараа хайр 3-р курст байхдаа ээж болсоноо мэдлээ. Аав болж байгаагаа мэдсэн өдрөөс цоо шинэ жинхэнэ амьдрал эхэлсэн дээ. Анхны охин дээрээ эмнэлэг дүүрэн шаар үлээгээд барьж орж эмч нарт зэмлүүлж, охиныхоо нэрийг өөрөө өгөхдөө л би эр хүн болж дээ надаас ургасан ийм хөөрхөн охинд нэр өгч байгаадаа итгэхгүй аз жаргалтай байлаа.
Охиноо зургаахан сартайд эхнэр минь хичээлдээ оров. Төгсөхгүй бол болохгүй шүү хайраа би энэ жил гэртээ сууя гээд аав охины адармаатай өдрүүд эхэлж билээ. Би чинь эхнэрээсээ түрүүлж охиноо анх суухыг харсан, юм түшээд зогсохыг харсан, бүр хөлд орохыг нь харсан хүн шүү дээ. Охиныхоо кашнаас идэж хамт унтаж хамт унгаад л хамт идээд л бара хамт хүн боллоо доо. Нөгөө ичингүйрэн улайдаг даруухан эхнэр жаахан ааш суусан. Аав охин хоёрыг хамт загнана шүү дээ одоо. Хоолоороо тоголлоо, оймсоо бөөрөнхийлж дотор дотор нь хий, зурагтаа унтраа, усанд ор гэж үглүүлнэ. Охин маань аавыгаа 100% дуурайж аавтайгаа адилхан усанд орох дургүй. Ээжийгээ жинхэнэ үглүүлнэ бид хоёр. Охин минь том аниа болсоон. Дүүтэй болсон. Нэг бяцхан бакаалтай болоод нэг жил болж байна. Аргагүйн эрхэнд би охинтойгоо эхнэр мааь хүүтэйгээ унтаж байгаа ойрдоо. Шөнө уулзана ш дээ. Ханиа том өрөөнд уулзахуу буйдангаа татаад хамт жаахан унтахуу гээд л хоорондоо чатлана. Хайраа гал тогооноос хүүгийн тийм юмыг аваад ир гээд л… Суис дотор харсан тэр үзэсгэлэнтэй гүнж одоо миний хатан болоод биднээс ургасан бяцхан гүнж ханхүү хоёр дунд минь байна гэж бодохоор эхнэрээ улам л хайрлан үргэлж инээмсэглүүлж амьдруулахыг хичээх юм даа. Угаагч болон байж эргүүж авч суусан Нандиадаа хайртай шүү. Бид гурав нь үгэнд нь сайн орноо.