“ХУУЧИН ЦАГТ ЭХНЭРЭЭСЭЭ САЛАХАД ХА3ААР, ТАШУУРААСАА ӨӨР ЮУ Ч ГЭРЭЭСЭЭ АВДАГГҮЙ БАЙЖ…”

“ХУУЧИН ЦАГТ ЭХНЭРЭЭСЭЭ САЛАХАД ХА3ААР, ТАШУУРААСАА ӨӨР ЮУ Ч ГЭРЭЭСЭЭ АВДАГГҮЙ БАЙЖ…”

“ЭХНЭРЭЭСЭЭ САЛСАН ЭР” – Хумбагарын БАТМЭНД

Хуучин цагт бол эхнэр нөхөр салж сарнихад гэрийн эзэн зөвхөн “хазаар ташуураа л” аваад гардаг байжээ. Өөр эд хөрөнгө юу ч авдаггүй. Бүхий л зүйлсээ эхнэр хүүхэддээ үлдээдэг.

Хазаар ташуур хоёртоо гардаг нь ч учиртай. Өөрийгөө хазаарлаж, бас ташуурдаж явна гэсэн дом юмсанж. Тэгээд тийн явган нүцгэн яваа эр хүн хэнийг ч гэлээ захын айл л унах унаатай залгуулдаг ёстой байж.

Хэрэв зээ тэвдэж яваа эрд унах унаа өгөлгүй ёс алдвал яг түүн лугаа адил бэрхшээл тулгарна гэж үзээд тэр.

Иймийн учир хазаар ташуур тохойвчилж айл хэсдэггүй гэдэг билээ. Мөнөөх эр өрөөлийн хайрласан унааг хазаараараа хазаарлан мордоод ташуур өгөөд урагш тэмүүлнэ.

Тэгээд нэгэнт унаа унаштай болоод авсан эр хүн бол ажил төрөл юухан хээхэн хийгээд л нэг мэдэхэд хөл дээрээ босоод ирдэг санж.

Аяганы хариу өдөртөө. Агтны хариу жилдээ гэдгийн жам ёсоор тийн тус болж хөл дүүжлэх унаатай болгосон айлд хариу нэхээгүй байтал хожмийн нэгэн өдөр халуун хошуутай мал нэгийг сүрэгт нь нийлүүлж тусыг тосоор хариулдаг учиртай.

Монгол зан заншил гэдэг бол бүхий л зүйл дээр хууль мэт үйлчилдэг байж дээ. Ай, даа энэ бол Монголчуудын нэгнээ хэзээд бодож хайрлаж ирсэн агуу их тунаж үлдсэн хэв ёс, их өв соёл. Мөн их хайр хүндлэлээс тунасан ТУНАМАЛ ОРШИХУЙ юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!