“ХУДАЛДААЧИН ӨВГӨН” ӨГҮҮЛЛЭГ

Энэ өгүүллэгт 80 – аад оны үүргийн худалдаачдын ахлагчийн тухай өгүүлэх болно .

Намар , хагас сайны өглөө байлаа. Би Бурса хотын “Улу” сүмээс “Орхан” сүм хүрэх замын голд найзыгаа хүлээн шатан дээр зогсож байв . Шатан дээгүүр модноос унасан том , жижиг янз бүрийн хэлбэртэй навчис хөглөрнө . Шатны хамгийн дээд талын гишгүүр дээр шатны түшлэг налан суусан 80 орчим насны цэмцгэр хувцасласан үүргийн худалдаачин эрхэм миний нүдэнд туслаа . Тэрээр жижиг авдар шиг хэлбэртэй цүнх барьжээ . Дотор нь эрих , асаагуур зэрэг жижиглэнгийн бараанууд байх бөгөөд үйлчлүүлэгч ирэхийг хүлээж буй нь илт.

Дөнгөж хөлд орж байгаа гэмээр хааяа нэг бүдчин алхах дэгжин хувцасласан эгдүүтэй жаал шатны эхний гишгүүр дээр ирээд зөөлхөн бүдэрч унав . Түүнээс нэг алхмын ард аав нь явж байсан агаад 30 орчим насны тэр залуугийн хажууд хүүгийн ээж алхана .

Хүү шатан дээр ойчив уу үгүй юу ээж нь сандран : “Хурдал ! Хүүхэд уначихлаа . Хурдан босгоорой . Хувцас хунар нь халтар болчихлоо шүү дээ!” хэмээн хашхирлаа . Аав нь хүүгээ босгохоор тонгойх хооронд шатны дээд талд сууж байсан нөгөө өвгөн :

“Хүү минь , битгий, хүүхдэд хүрэх хэрэггүй . Хар л даа , тэр хатсан навч авах гэж шатан дээр өвдөглөсөн байна шүү дээ . Цочоогоод яахав . Хувцас нь тоос болоо л биз . Түүнийг зүгээр орхичих ! ” хэмээн чанга дуугаар хэлэв . Өвгөний анхааруулан хэлсэн үгсийн сүүлийн хэсэг ой ухаанд минь хадгалагдан үлджээ . Хүүхдийнхээ танин мэдэх үйл явцад саад болж буй эцэг эхчүүдтэй таарах болгонд тэр өгүүлбэр санаанд ордог юм .

Өвгөнийг тэгж хэлсний дараа хартал хүү үнэхээр хатсан навчис базчихсан байв . Тэр навчсыг ямар хурдан түүсэн байсан гээч . Бяцхан хүүгийн зорилго тэр байж … Зорилгодоо ч хүрч … гэж би бодсонсон . Харин үүргийн худалдаачин өвгөн , хүүг эцэг эхээс нь илүү сайн ажигласан байлаа .

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!