“ХОЁР НӨХРӨӨ ХОЁУЛАНГ НЬ ХУУРЧИХЛАА” ӨГҮҮЛЛЭГ
Би 35 настай. Нөхөр сургуулийн насны хvvгийн хамт амьдардаг. Би гурван жилийн өмнө Солонгос руу хараар ажиллахаар явж, нөхөр хvvхэд гэртээ vлдсэн юм. Би тэнд ажиллаж байхдаа өөр эр хvнд дурлаж, хамт амьдрах болов. Би дур тачаалдаа шатан хайрлаж, хайрлуулахын жаргалыг эдэлж байв. Тэгээд жирэмслээд хvvхдээ гаргахаар шийдсэн. Би хуучин нөхөртэйгээ уулзаж, гэр бvлээ салгаад, хvvгээ авчран хамт амьдарна гэж бодож байлаа. Ингээд утсаар яриад яахав гэж бодоод дараа гэж явсаар өнөөг хvрч ирлээ. Би охиноо аавд нь vлдээгээд гэртээ учраа ололцох гэж ирэв. Хол байхад бvх юм амархан байж. Нөхөр маань сэхээтэн, сайхан сэтгэлтэй болохоор намайг ойлгож уучилна, тэгээд би хvvгээ аваад буцаж ирэн хvvдээ сайхан боловсрол эзэмшvvлнэ гэж шийдсэн билээ.
Гэтэл ирснээс хойш тамд орох шиг болов. Миний бvх найз нөхөд нэгэн дуугаар нөхөр маань хоёр жил намайг vнэнчээр хvлээж өөр эмэгтэй рvv хардаггvй байсан гэлээ. Хvv маань жаахан хvv байсан бол том залуу болон хувирч, намайг хvлээнгээ аавтайгаа маш дотно болжээ. Би тэднийг салгаж чадахгvйгээ ойлголоо. Тэр тусмаа шилжилтийн насны хvvхдэд маш хvнд тусна шvv дээ.
Цаг хугацаа өнгөрсөөр байдаг. Гэтэл би тэдэнд нөгөө гэр бvлийнхээ тухай ярьж чадсангvй. Тэгээд мєн анхны нөхрөө хайрласаар хvндэтгэсээр байгаагаа ойлголоо. Тэр миний хувьд өөр талаасаа нээгдэж, би тvvнийг улам их хайрлах болов. Миний шинэ нөхөр солонгос эр их ухаалаг, мэргэн хvн байжээ. Тэр намайг наашаа ирэх гэж байхад “Хэрэв чи нєхєр хvvгээсээ салж чадахгvй бол бvv шанал, би охиноо өөрөө єсгєж чадна, гэхдээ чи ядаж жилд нэг удаа утасдаж, ирж уулзаж бай” гэсэн. Би тэр vед “За юу гэж дээ. Би заавал О маань тэнд надгvй яаж байгаа бол доо? гэж шаналах юм. Гэтэл хуучин нөхөр маань хоёр дахь хvvхдээ гаргая гэх болов. “Хvv маань том болсон. Харин охин төрвөл чи бид хоёр дахин гэрлэсэн мэт залуужих болно” гэдэг. Эдгээр vгсийг сонсоход зvрхээр хатгуулах шиг болдог. Би шөнөжингөө уйлж, тайвшруулах эм уудаг болов. Тийшээ утасдах vедээ арай тайвширдаг. Тэгэхдээ хоёр настай охин маань утас аваад шулганахад өдрийн vлдсэн хагасыг яаж өнгөрөөхөө мэдэхээ байдаг.
Хэн ч миний нууцыг мэдэхгvй. Би бvр ээждээ ч өөр оронд ач охинтой гэж хэлээгvй. “Би том болсон, нас тогтсон эмэгтэй байж яаж ингэж чадаваа?” гэж өөрөө гайхах юм? Нөхрөө алдах вий, хамгийн гол нь тvvний хvндэтгэл итгэлийг алдахаас айж байна. Хvv маань ийм эхээ vзэхээ байвал яана? Мөн охиндоо ээж нь яагаад хаясан гэдгээ яаж тайлбарлаж хэлэх вэ? Би бvгдэд маш их хайртай, харин тэдний хувьд би зөвхөн зовлон шаналал авчрагч болжээ. Хоёр галын дунд л амьдарч байна. Ингээд сэтгэлээ нээсэн ч дотор минь хөнгөрсөнгvй дээ.