“ХОРМОЙГОО ЧИРСЭН ХАЛАНБУУ” ӨГҮҮЛЛЭГ
Эзгvй уулын сархианд социализмээс vлдсэн юм гэвэл, ердөө л ганц эвдэрхий эргvvлгэн худаг. Хормойгоо чирсэн Халанбуу гэгч, энэхvv өнчин худгийн амсартай гэрийнхээ хаяаг бараг нийлvvлэн барьжээ. Тэгсэн атлаа Халанбуу малаа ер услахгvй. Аагим халуунд тэдний шазайж vхэтлээ цангасан адуу худгийн цементэн онгоцыг єдєржин тачигнуулан мэрж, цавчилж шvд туурай хоёроо барна. Халанбуу эхнэр хvvхдийнхээ хамт “Морио услах хvн худаг дээр ирэх нь vv?” гэж хаяагаараа нууцхан шагайна. Энэ нь хэрэв хvн ирж, морио услахаар худаг эргvvлбэл, ус гоожсон онгоц руу Халанбуугийн хатаж vхэх дєхсєн адуун сvрэг ухаангvй пижигнэн дайрч, ирсэн хvний морийг усанд ойртуулахгvй учиртай, тиим технологи гэнэ. Vvнийгээ Халанбуу маш их монжоо хэмээн, єєрийнхєє ухаантайг толгой сэгсрэн гайхна. Морио услах гэж ирсэн хvн Халанбуугийн бvх адууг усанд ханатал худаг эргvvлж, аль муугаа vзэж, зvхэл хараалаа барах агаад энэ сонирхолтой vзвэрийг Халанбуу эхнэр хvvхдийн хамт “Мєнгєгvй vзвэр” хэмээн хаяагаараа харж инээлдэнэ. Халанбуугийн гэргий нєхрийнхєє залиар зах зээлд бахархсандаа хvvхдvvдээ хєгжєєн таашаал авч, бєглvv уулсынхаа дунд омог бардам жаргана.
Усанд цадсан адуу худгаас цувран гарч, нєгєє хvн морио услахаар эцсийн хvчээ шавхан явганаар худаг эргvvлж эхлэх тэр эгзэгтэй агшинд Халанбуугийн гэргий хэдэн хvvхдийнхээ хамт бvх хувин сав, тємпєнгєє хvртэл хангинуулсаар худаг дээр жирийлгэж очно. Нєгєє лайтай хvн Халанбуугийн эхнэр хvvхдийн бvх сав суулгыг худгийн хvйтэн усаар дvvргэж єгєх зайлшгvй дамжилгыг гvйцэтгэх ёстой. Энэ бvгдийг харж, Халанбуу гэртээ элгээ даран хєхрєх бєгєєд чухам л нэг ханах цадах шиг болно.
Халанбуу хэмээх идэр насны энэ эр бvсээ олигтойхон бvсэлчихэж чадахгvйгээс газар шургэсэн урт хормой дээрээ гишиглэж, алхам ту-тамдаа бvдчих нь нутгийн олны залхууг хvргэнэ. Тэрбээр айл хэсэж архи горьдохоос єєр эрхэлсэн ажилгvй нэгэн. Согтохоороо Халанбуу бvс дээлээ цувруулан гээсээр нуцгэн шахам харихдаа бас зvгээр явахгvй, айлын хаяанаас чєдєр ногтыг нь хулгайлж барьсаар тэнчигнэж ирэхдээ гар хоосон архидаагvйдээ их л олзуурхана. Эр нєхрийнхєє энэ барилаар олзонд дуртай болсон авгай нь согтуу нєхрийнхєє хулгайлж ирсэн чєдєр ногт, vйлний хайч, тонгорог, сам тэргvvтнийг хямгадан нууцална. Халанбуу айлаас гарахдаа “Ээ лам багш минь” хэмээн сvжиглэн бурханд нь мєргєх бєгєєд мєргvvтээ зулын нь шvдэнзийг сэм аваад євєртєлчихнє. Бас хажууд нь чадалгvй мєртлєє агсам тавьж, хvнд дандаа зодуулна. Хамар муруй, уруул зовхи сэтэрхий, шvд хугархай, цємєрхий, ийм нэгэн хөөрхийс.
Сонгууль дөхөж байлаа. Зэлvvд уулсын мухарт жожиглон бvгэх тэднийд нэг єдєр орчин цагийн гялалзсан аварга том хар машин давхиж иржээ. Машин тэрэг ерєєс явж чаддаггvй, Халанбууг гаднын аюулаас бартаагаараа хам-гаалж байдаг онгон зэлvvд нутагсан. Халанбуугийн бодлоор “Энэ дэлхий дээр ийм єндєр сvрлэг уулс байдаг болов уу” гэж залбирч явдаг хавийн нь хэдэн хад асгатай бор толгодынх нь шовх торгон оргилуудыг тэрхvv бяралхуу дээрэлхvv машин хэдэн тийш нь пижигнvvлэн дайрч, муусайн хад цохиогий нь дєрвєн лужир дугуйгаараа яйруулж, vйрvvлсээр сvнгэнvvлж ирсэн юм гэнэ. Халанбуу машины эр чадал, хэлбэр хийцэнд сєгдсєн авч, дотор нь яваа дарга, сай-дуудыг яаж дєнгєх вэ гэсэн тєрєлхийн дvрсгvй зан нь хамаг биеийг нь маажжээ.
Ирсэн дарга нар “Сөрөг намд санал бvv өгөөрэй” гэж 10 мянган төгрөг барьжээ. Нэг мэдэхнээ хормойгоо чирсэн Халанбуугийн таван хар сарвуу цоо шинэ шар халзан дэвегэртийг атгаад євєртєлж байх юм гэнэ, заяа нь хаямар чинь. Таван хар сарвууны эзэн шуналдаа хєтлєгдєн юу хийснээ дєнгєж мэдмэгц, ухаан сийлж,
Баярлалаа, та бvхэнд. Хvмvvс ийм сайхан юм єгч байхад авахгvй бол азанд муу. Гэхдээ санал єгєхийн тухайд гэвэл, нєгєє намынхан чинь манайхыг гурван сонгогчтой гээд 30 мянгыг єгєєд явсан болохоор тэнэг мунхаг би тэдний намын тєлєє саналаа єгєхгvй бол горьгvй нь гэж худал залжээ.
Аймшигт хvчтэй машины эзэд болох дарга нарын нvд орой дээрээ гарч, Єє муусайн пииииз гэж хашгирснаа, Тэд биднээс єрсєєд энд бас иржээ гэж зэрэг амаа барьсан боловч ичээд арван мянгыгаа буцааж авахаар нэхэж зvрхэлсэнгvй, хормоигоо чирсэн Халанбуугийн хар гарт нэмж 30 мянгыг атгуулаад, тvvний шуналын микроб агуулсан хулгайч хар сарвууг их л хvндэтгэн “сон-гогч ардын минь ариун мутар” хэмээн бvгд адис аваад арилан оджээ.
Халанбуугийнхан гэр орноороо, урлагийн маш сайхан vзвэр vзсэн лугаа адил бор гэртээ цовхчин алга ташиж дэвхцэв. Олзонд шуналтай Халанбуу, дарга нарыг чадсандаа таашаал авсан гэр бvлдээ одоо хэрвээ нєгєє намынхан нь хvрээд ирвэл, энэ 40 мянгыгаа урд нь дэлгээд, vvнээс илvvг чулуудахгvй бол танай намын тєлєє санал єгєхгvй, сєрєг намын чинь тєлєє саналаа эхнэр, том охин бид гурав єгєх болно гээд гvрийчихдэг хэрэг хэмээж, тэднийхэн цєм элгээ хєштєл инээлдэж, хэрэлдэж уралцсан хоёр намыг доогложээ.
Д.Нацагдоржийн шагналт зохиолч Цэндийн Доржготов