“ХООЛ ХИЙХЭЭ МАРТСАН ГЭЭД ХАДМААРАА ХАЛУУН УС ЦАЦУУЛЖ БАЙЛАА…” БОЛСОН ЯВДАЛ

“ХООЛ ХИЙХЭЭ МАРТСАН ГЭЭД ХАДМААРАА ХАЛУУН УС ЦАЦУУЛЖ БАЙЛАА…” БОЛСОН ЯВДАЛ

“Далавчгүй Сахиусан Тэнгэрүүд”

Би та нараасаа бага зэрэг эгчмэд бүсгүй байна л даа. Яг л тэгш сайхан 40 насыг шүргэх гээд л явж байна. Маш их аз жаргалтай, маш их халамжин дунд бүүвэйлүүлж суудаг эмэгтэй л дээ би.

Юугаа ч нуулгүй ярьдаг хамтдаа гоо сайханд орж, хамтдаа усанд орж, хамтдаа дэлгүүр хэсдэг хөөрхөн охинтой халамжаар дутаадгүй үргэлж авран наймт шиг гэгэлзүүлж баярлуулж догдлуулдаг сайхан ханьтай хүн байнаа.

Гэхдээ би байнга ингэж хайранд умбаж жаргаж байгаагүй юм аа. Би нулимсаараа хооллож маш олон шөнө, маш олон саруудыг, маш олон жилүүдийг аз жаргалгүй өнгөрөөж байсан.

Үхэхээс бусдыг үзсэн гэхэд болно доо бараг. 19-хөн настай балчир гэнэн охин байхдаа анхны хайртайгаа учирч үүрд аз жаргалтай болох юм шиг нисэж явлаа.

Миний төлөө бүхнээ зориулна гээд уйлтал минь уярааж намайг алган дээрээ бөмбөрүүлж байгаад гэртээ аваачиж байлаа.

Найз охиддоо нөхөрт гарч байгаагаа гайхуулан ярьж ирээдүйгээ үлгэр шиг төсөөлөн боддог байлаа. Хадмын гэрт очсон өдрөөсөө эрхэм сайн бэр, охин нь болох гэж хичээж халуун цай хоол хог шороотой зууралдаж их сургуулийн хичээл ном эсвэл хоол унд гэр цэвэрлэх л үүрэгтэй болж билээ.

Гэхдээ эндээ eрдөө гутардгүй харин ч би хийх ёстой би нөхөртэй эмэгтэй хүн гэж өөрийгөө урамшуулан явсаар л байсан.

Жижиг өрөөндөө нөхөртэйгээ шинэхэн хосууд ямар байдаг тйим л сайхан хайрлуулж байх үeд би биe давхар болж магнайгаа хагартал баярлаж байтал хадам ээж сонсоод шууд авхуулахыг тушаав.

Хайртай хүүгээ хар эрт хүүхдийн бантан кашны мөнгө олох гэж зүдрээхгүй гэж уурлалаа. Би ч тэнэг байж хадам ээжийгээ уурлуулахгүй, нөхрөө зовоохгүйн тулд хүссэнээр нь хийсээн.

Энэ үeэс хадам ээжийн хахир зан илт мэдэгдэж надтай яг л гэрийн үйлчлэгч шиг харьцдаш болов. Тэр үeд хөөрхий муу аав минь их ядруухан байсан юм аа. Охиныгоо жаргаж яваа л гэж санадаг байсан.

Би юу ч хэлээгүй. Энэ байдлаар яг хоёр жил болоход би тэр айлын хоол цайг тасралтгүй хийж угааж арчих зүлгэх бүгдийг гүйцэтгэж харин оронд нь надад ямарч найз нөхөд үлдээгүй миний өнгө зүс унаж урьдны сэргэлэн хөөрхөн охин унжуу дорой нэгэн болсон байлаа.

Салаад явчиж яагаад болоогүй юм бэ гэж та нар асуух байх. Хүн чинь горьдоод хүлээгээд байдаг юм байна лээ. Удахгүй хүүхэдтэй болоод хадам ээж надад сайн хандаж эхлэнэ тэгээд ажилд ороод цалингаараа тэгнэ ингэнэ гээд л мөрөөднө.

Нөхөр ажилд орлоо. Гэрийн бараа харахаа байж би өдөртөө гэрт нь хадам ээжийнхээ ээжтэй үлддэг болов. Тэр настан буурайг хооллож ундалж баас шээсийн цэвэрлэж асарч тойглодог байлаа.

Хадам ээж харин намайг нэг нүдээрээ харахгүй хялалзаж нүдэнд хүйтэн хөнхийсэн хүйтэн царайтай шуналтай охин гэж зүхэх болов.

Тэр үeд хадам наймаа хийж тэр нь цэцэглэж тэднийх нэлээн хөрөнгөтэй айл болсон байлаа. Намайг хүүд нь наалдсан гай, мөнгө төгрөггүй ойчих аягагүй хоосон гуяа ганзагалаж ирсэн гэх мэтээр харааж заримдаа бүүр хөөх ч үe байдаг байлаа.

Айлын босго даваад бэр болж ороод тав дахь жил болоход би дахин жирэмслээгүй, муу аав минь өнхрөөд өгсөн. Хадам ээжийнхээ ээжийг асардаг асрагч болон хувирсан байлаа.

Гадагшаа гарах хувцасгүй, эрхгүй, нөхөр гээд хүний нөмөр нөөлөг хайр халамж байхгүй турж эцсэн эхнэр болон хувирсан байсан даа.

Орхиод явах гэхээр очих газар байхгүй, тосоод авах ээж аавгүй гарнаас атгаад тайвшруулах найз байхгүй ганцаараа л уйлж өнгөрөөдөг байлаа.

Унтаж байгаад хоол хийхээ мартсан гээд хадам ээжээрээ дээрээсээ халуун ус цацуулж сэрэх хамгийн энгийн жишээ болсон байлаа.

Нөхөр маань анх ээжээсээ намайг өмөөрдөг өрөөндөө ороод аргаддаг байсан бол яваандаа надад гар хүрдэг болж халтар, навсгар, боловсролгүй гэж доромжлоод хаяад гараад явдаг болсон байлаа.

Зургаа дахь жил дээр настан өөд болж хадам ээж улам л дайрж давшилах болсон байлаа. Удалгүй би биe давхар болсоноо мэдлээ. Мэдээд дөнгөж удаагүй байхад нөхөр хардлаа гэж зодож…

Тиймээ дахиал үрээ алдсан. Энэ удаа дотроо заавал сална, явна гэж боддог болсон байлаа. Явлаа гэхэд надад сохор зоос байсангүй.

Энэ айлд ирсэн цагаас хойш мөнгө гар дээрээ атгаж, гоё хувцас өмсөж гадуур үeийнхээ залуустай уулзаж найзлаж нөхөртөө эрхэлж эмэгтэй хүний гаргадаг эрх наалинхай занг гаргаж чадалгүй 8 жил зарцлагдсан байв.

28 насандаа тэр айлын босгыг орхин ганцхан тортой хувцастай шөнийн харанхуйд бүдчин явсан. Миний хойноос хайж ч ирээгүй ээ. Тэгээд л нам гүм болсон. Бүх зүйл анхнаасаа огт байгаагүй мэт тэгээд намжсан.

Бүхнийг 00-оос эхлүүлсэн. Ажлыг гололгүй хийж умгар гэлгүй өрөөнд амьдран бага багаар… Ангийхан үe тэнгийхээ хэдийн 2, 3 хүүхэдтэй болж халуун дулаан гэр бүлтэй болж яг л миний мөрөөддөг амьдралаар амьдарч байлаа. Би гэтэл…

Сэтгэлийн шарх, унтарсан зүрх инээхээ больсон зовхи уруул хоёр жилд эдгэрч би эргээд бага багаар урьдны хөөрхөн бүсгүй болж байлаа. Эмэгтэй хүн хайрлуулалгүй өнгөрүүлсэн мөч, халамжлуулалгүй байсан үe доромжлуулсан үг бүрийн тоогоор хөгширдөг юм билээ.

Энэ бол яг л 20 наснаас 30 нас хүртэл амссан туулсан шаналсан ганцаардсан хором мөч минь. Харин 30 нас минь надад харамгүй сайхнаар амьдрал бэлэглэсээн. Би нэг сайхан нүдэнд дулаахан ганц биe аавтай санаандгүй учирсан.

9 настай хөөрхөн охинтой тэр залуу амьдралыг минь эргүүлж өгж, намайг хайрлаж надад гэрэл байгаа гэдгийг харуулсан. Болзох бүртээ өхөөрдөм охиноо дагуулан ирж намайг аль хэдийн тэр бяцхан зүрхэнд дасгаж орхисон.

Би охиндоо эхлээд дурласан юм. Зүрх сэтгэл дотроосоо шууд л чи энэ охины ээж бол. Чи ийм хөөрхөн охинтой хүн шүү гэсэн дохио илгээх болсон. Ингээд л юу юу ч үгүй байсан би нэг л өглөө элэг бүтэн гэр бүлтэй болчихсон юм даа.

Одоо харин хором бүрийг халамжит ханийнхаа амттай хоолыг идэж хөөрхөн охинтойгоо нууцаа ярин эгч дүүс шиг эрхлэлдэн үнэхээр энд бичих үг байхгүйгээр их жаргаж явна даа.

Зөндөө олон дүү охид минь бас байгаа байх. Авах гээхийн ухаанаар өчүүхэн захиаг минь дэнслээрэй. Оройтсон ч гэсэн хайр байж л байдаг юм байна. Аз жаргал хүлээж л байдаг юм байна гэдгийг та нартаа хэлэх гэсэн санаа минь юм шүү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!