“ХОЙД НАСАНДАА УЧИРЪЯ ДАА” ӨГҮҮЛЛЭГ

Жижигхэн болжмор модон дээр суун  нэгэн цонхыг ажна. Чухамхүү энэ болжмор юугаа ингэтлээ ширтнэ вэ. Болжмор дурлажээ, нэгэн бүсгүйд.

Бүсгүй нь ойролцоогоор 20 иод насны юм уу гэмээр үзэсгэлэнтэй охин байх юм. Царай нь гэрэлтэж, үс нь намиран сэвсэлзэж наранд туяаран харагдана. Бүсгүй өдөр болгон хөшгөө нээн цонхоор харж инээмсэглэх бөгөөд хааяа нэг болкон дээрээ салхиланхан харагдана. Бүсгүйг цонхноос холдмогц болжмор түргэлэн яарч гялс хоолойруугаа ямар 1 идэх юм олж чулуудчихаад буцаад л бүсгүйг гарж ирэхэд нь харан сууна. Болжмор яалтай ч билээ дээ. Тэр хүн, би болжмор шүү дээ хэмээн гуниглана. Хэдий тэр зүгээр л нэг болжмор ч гэлээ түүний сэтгэл эмтэрч харах тусам түүнд улам л дурлан шимтэнэ. Үргэлж л түүндээ ханхүү болон очмоор санагддагсан.

Нэг л мэдэхэд бүсгүй нас нэмэн арай л эмэгтэйлэг, бас өөртөө итгэлтэй болжээ. Ингэх үед нь хүртэл болжмор ажсаар л байв. Бүсгүй өмнө нь хичээлдээ яваад л шууд л гэртээ ирдэг байв. Гэтэл одоо ажилдаа явчхаад их уддаг болов. Болжмор хүлээсээр л. Бүсгүй бүр оройтдог болов. Болжмор харсаар л..

Тэгтэл нэг өдөр юу болсон гэж санана. Өчүүхэн биетэй жижигхээн болжморын сэтгэлийг, зүрхийг нь иртэй хутгаар урчих шиг л болов. Бүсгүй гэртээ эрэгтэй хүн авчирчээ. Гэрийнхэндээ танилцуулж байгаа харагдана. Болжмор өөрөө өөртөө гутарч тархиа зад буудмаар санагдав. Гэсэн ч тэрэнд хийж чадах юм үгүй болохоор цонхруу нь харсаар л байв.

Залуу тэднийд хамт амьдрах болжээ. Охин өглөө босоод хөшгөө нээхэд залуу нь бас сэрж байгаа харагдана. Тэгээд л хамтдаа цонхон дээр зогсдог болов. Тэд хоёул бие биедээ наалдан зогсно. үүнийг хараад болжмор уурласандаа сууж буй модоо маш хурдан хэд хэд тойротохов. Түүний зүрхийг нь яг л задгай галд түлж байгаа юм шиг өвдөн шархирна. Тэр ингэсэн ч юу ч хийж чадсангүй.

Ингэж явсаар нэг л өдөр бүсгүй хуримын даашинзаар гангарч торомгор том нүдээ хүрээлэн буджээ. Түүний намирсан хар гэзгийг нь толгой дээр нь бөөгнүүлэн хатгажээ. Бурхан минь… болжморт хэлэх үг олдсонгүй.. Тэр үнэхээр яг л анх харж байсан шигээ л дур булаам үзэсгэлэнтэй байлаа.. болжмор гоо үзэсгэлэнг нь биширсээр золтой л модныхоо мөчрөөс уначихсангүй. Гоо бүсгүйн гэрийнхэн түүнийг аван гарч машинд суулгав. Урт даашинзынхаа хормойд тээгэлдэн байж машиндаа түр тар хийн жаргалтай гэгч нь орж суув.

Болжмор түүнийг өмнө нь гэрээсээ гарахад нь дагалгүй зүгээр л түүнийг хүлээн мөчир дээрээ тухладаг байв. Гэтэл тэр одоо тэрхүү машиныг даган 2 далавчаа дэвэн хурдаа нэмнэ. Ингэсээр хуримын ордонд ирэв, тэд. Болжмор юу болж байгааг ойлгож байгаа ч найдлага тавин харсаар л.. Тэрнийхээ гэрлийн ёслолыг цонхоор харан байхдаа 1 бол гоо үзэсгэлэнг нь биширч, 1 бол залуу хархүүрүү нь муухай гэгч нь харж шүд зууна.

Ингэсээр тэгсээр бүсгүйг нөхөртэйгөө амьдардаг болоход нь болжморын насан өтлөх цаг болжээ. Тэрвээр хэдий залууг үзэн ядаж байсан ч үхэх цаг нь тулсанаас хойш түүнд захин үлдээхээр шийджээ. Нэгэнт л түүний нөхөр нь болсон, аз жаргалтай байлгаж чадах цорын ганц хүн учир. Нэгэн өдөр болжморын үхэх цаг нь яг болж түүнийгээ 1 хармаар санагдлаа. Гэвч цонхон дээрээ алга. Цонхон дээр нь очиж баахан мөргөлөө. Бүсгүй гарч ирээд шууд л цонхоо онгойлгон гайхаж харлаа. Болжморыг үхэх гэж буйг нь ойлгосон бололтой алгаа дэлгэлээ. Болжмор шуудхан л түүнийхээ гаран дээр очин хэвтэж түүнийхээ царайг ийм ойрхноос  анх удаа 1 харлаа. Давхраатай 2 нүд нь тормолзон түүнийг тайвшруулах мэт… болжмор 1 мэдэхэд түүнийг харахаа больжээ, нүдэнд нь юу ч харагдахаа больж. Болжмор ингээд л насан эцэслэжээ. Түүний үхэх хугацаа нь аль эрт болсон байсан ч болжмор түүнийгээ харуулдсаар таталдсаар тэсэн тэсэн үлдсээр байжээ…. Гэвч тэрхүү болжмор үхэх үедээ хамгийн жаргалтай, зүрх нь лугшиж чанга чанга түг түгхийн цохилж байсан байна.

Болжмор бүсгүйтэй хойд насандаа ахин учрах болтугай.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!