“ХОЙД ААВ БОЛГОН МУУ ХҮН БАЙДАГГҮЙ ЮМ АА…” БОДИТ АМЬДРАЛААС
“ХОЙД ААВ БОЛГОН МУУ ХҮН БАЙДАГГҮЙ ЮМ АА…” БОДИТ АМЬДРАЛААС
“Далавчгүй Сахиусан Тэнгэрүүд” Групп – Хуулбарлахыг хориглоно
Төрсөн биш ч төрүүлсэн мэт охиноо хайрлаж асарч хамгаалсаар байгаад бурханы оронд одсон аавыгаа охин нь дурсах гэсэн юм. Миний аав сайхан буурал үстэй толиотой хүн байсан юм. Үг дуу цөөтэй бодож байж үг нээдэг үргэлж өөрийгөө биш ээж бидний төлөө бүхнийг нэгт тавьдаг хүн байж билээ. Олон жилийн өмнө сургуулийн сурагч байхдаа аавыгаа өөрийнхөө төрсөн аав л гэж бодож явдаг байлаа. Тэгж бодтол аав минь намайг ээжээс ч илүү хайрлаж өсгөсөн байдаг юм. Би бүр аавынхаа өвөрт унтдаг аав минь ажилдаа явахдаа мөрөн дээрээ суулгаад аваад явдаг байж билээ. Аавынхаа мөрөн дээр суугаад явахад тэнгэр баганадсан мэт юунаас ч айхгүй зоригтой мэдрэмж төрж бардам явдаг байсансан. Шинэ жилийн цасан охины плажыг маань аав минь шөнө нь сууж гялаанз нааж, оёж, цаас нугалан хөвөнгөөр тойруулан чимэглэн рeзин хадаад саагаар гоён цасан охины малгайг минь нурууныхаа хуянг хөөртөл сууж хичээж хийдэг байв.
Үнэхээр сайхан. Бэлэн болсон плаж малгайг минь гялгар уутаар бүтээн уньнаас өлгөн охиныхоо юмыг бэлдээд дууслаа гээд баярлаж бараг надаас ч илүү баярлаж байн байн тэр плажыг гараараа имэрч инээж суудаг байж билээ. Хашаанд минь аавын минь дүү бид хоёрт зориулан хийж өгсөн элсэн талбай, машины дугуйг будаж хийсэн сандал, тоглоом аавтайгаа хамт сагс тоглодог тод ягаан өнгөөр будсан сагсны шийд байлаг байлаа. Тэр бүгдийг аав маань хөлсөө бурзайлган хийж гараа эвэрштэл бүхнийг бүтээж босгодог байлах. Гэр амьтай хүн гэж аав минь л байсан. Аав гаднаас орж ирэхэд гэр дулаацаад, дуу шуу ороод л инээд дүүрдэг байж билээ. Аавыгаа ороод ирэхэд онц авсан дэвтэрээ харуулах гэж хувцасыг нь ч тайлуулалгүй дэвтрээ нүүрэн дээр нь наан үсэрч цовхчидог байсан шүү дээ би ккк. Ээж дүүг минь эрхлүүлнэ би аавдаа эрхэлнэ. Тэр хоёр бид хоёрыг хуваагаад авчихсан мэт л байдаг байлаа. Орой бүр аавынхаа халаасыг ухаад үзэхэд заавал ямар нэг чихэр амттан байж л байдаг байв.
Үнэхээр жаргалтай ямарч нулимс үзэлгүй өсөж хайрлагдаж амьдарсан даа. Унтаж байхдаа ээж аав хоёрынхоо яриаг сонсоод анх удаа аавыгаа төрсөн аав минь биш гэдгийг мэдэж билээ. Ээж минь ядарч байна уу чи минь. Охидууддаа хэт их анхаарал тавьж өөрийгөө хаяад байх юм. Төрсөн охин шигээ ингэж их хайрладаг чам шиг минь хүн надад яаж заяасан юм би их азтай гэж хэлэхийг сонсоод хөнжилдөө нэг их уйлж билээ. Аавыгаа миний аав биш гэдгийг мэдээд тэр л дээ. Үнэхээр их хайран дунд торниж байсан болохоор тэгж их хүндээр хөлөөж авч билээ. Гэвч тэр шөнө л уйлж хоноод маргааш нь мартаад сэрж билээ. Марттал хайрлагдсан даа. Сургууль дээр оройтож тарахад сургуулийн нэг давхарт аав минь ирчихсэн жижүүрийн дэргэдэх сандал дээр хүлээгээд сууж байдаг байв. Эцэг эхийн хуралд аав маань ирнэ. Өөрөө ч ирэх дуртай. Охин нь онц сурдаг гэж магтуулдаг болохоор эцэг эхийн хуралтай өдөр хамгийн түрүүнд ирээд суучихдаг байлаа.
Би аавыгаа төрсөн аав минь биш гэдгийг хэнд ч хэлэлгүй аавдаа ч мэдсэнээ хэлэлгүй өдийг хүрсэн. Аав минь мэдсэнийг минь мэдвэл гомдох байсан байх. Намайг өлгийтэй байхад ээжийг минь хайрлаж хамгаалж хажууд нь түшсээр байгаад гэр бүл болж хаяад одсон тэр нэгэн хүний өмнөөс бүх хариуцлагыг үүрсэн гэдгийг хожим мэдсэн юм. Их сургуулийн 1-р курст ороход минь цалингийн зээл аваад төлбөрийг минь хийгээд нулимстай нүдээр надруу ширтэн охин минь том болж байна даа гээд мэлтэлзүүлж байлаа. Анх удаа гэртээ эрэгтэй хүн дагуулаад очиход оройжин миний бага балчир байсан үeийн хөгтэй зүйлийг ярьж өгч ирээдүйн хүргэнээ таньж дүгнэж авсаны дараа ээжид минь аштай юу сайхан хүү байна. Миний охиныг хөтлөөд явах залуу байна. Хүний нүдрүү харж ярьж чаддаг хүний үг сонсож сайхан инээмсэглэдэг хүү байна гэж хэлсэн байдаг юм.
Бэр гуйхад аавыгаа тэр оройжин уйлж уудаггүй хүн чинь аpxи уучихсан баахан сэтгэлээр унан сууж охиноо ингээд явуулах боллоо гээд догдолж байсныг нь мартахгүй. Хүний хайлан гэдэг шиг үнэхээр сайхан хүн байж дээ миний муу аав. Өөрийнх нь нуруу өвдөж байхад сүүлийн өвчин намдаах эмээ ээжид минь өгчихөөд зүгээр зүгээр би өвдөөгүй зүгээр байна гээд гүрийж чаддаг байв. Хүргэнээ дагуулаад мод тарин , байшин барьж ирээдүйн сайн аавыг бэлтгэх бяцхан хичээлийг хангалттай орсон доо. Хүү шигээ хайрлаж байж охиноо хайрлуулна гээд миний нөхрийг хүү шигээ хайрлаж өмөөрч хамгаалж явдаг байсансан. Бурхан болсоных нь дараа миний хань надаас илүү шаналж дуу нь цаашаа орчихсон байж билээ. Миний аав гайхалтай сайхан амьдарч гэр бүлийнхээ төлөө өөрийгөө мартаж хайрлахын төлөө амьдарсан даа. Тэнгэрийн оронд аав минь охиноо харж байгаа байх. Охин нь таныхаа үргэлжлэл болон сайн сайхан явна. Би таныхаа нэрээр овоглог үүрд үргэлжлэх удмын модоо тарьсаар л явна. Хайртай шүү миний сайхан ааваа. Миний сайхан аав Т.ДАШНЯМ тандаа зориулав
Үнэхээр азтай охин, хүргэн юм аа. Аз жаргал хүсье!хүсье