“ХОЖИМДСОН САНААШРАЛ” ӨГҮҮЛЛЭГ

20 гаран насны хүдэр залуу эр насныхаа омог бардам час халуун сахилгагүйтдэг насан дээрээ явж байлаа. Тэрээр болж л өгвөл олон хүүхэнтэй орооцолдож, дуртай бүхнээ авч байж салдаг хачин зантай залуусын нэг. Баар сав хэснэ, ажил төрөл хөөцөлдөхгүй дандаа л аав ээжийн мөнгөөр амилдаг байв.

Өдөрт хичнээн мянган төгрөг үрж гэрийнхнийхээ санааг зовоож хоногуудыг тоолсоор л байлаа. Эгэл жирийн өдөр гэхэд л найз охидыгоо хоолонд даасаар 60, 70 мянгыг ээжийнхээ түрийвчнээс мултална.

Бүсгүйчүүдтэй арзаганалдаж, хотоор хэсүүчилж гүйхэд нь эцэг эх нь дуугүй л өнгөрнө. Өдөр хоног өнгөрсөөр… Мань эр яг хэвэндээ. Итгэл барагдаж, тэсвэр хавчигдаад ирэхдээ аав нь хатуухан үг хэлээтэхэв. Залуу үл тоомсорлон зугаацаж,  цэнгээний газруудаар наргина. Аавынх тэвчээр нь дэвтэж, аргагүйн эрхэнд хайртай хүүгээ атгасан гараараа ганц сайн буулгачихав. Үүний дараа ч залуугийн сэтгэл хорогдсоор ахин нөгөө зангаа үргэлжлүүлсээр…

Ээжийнх нь сэтгэл гонсойж базаж тавьсан цаас шиг л бөөгнөрөлдөх зүрхээ барьж дийлэн нулимс унагана….

Эцэг нь ажлаасаа гарлаа. Хөгширч нүүр нь барзайж үрчлээс нь нэмэгджээ. Тэтгэврийнхээ хэдэн төгрөгийг авчихаад байж байхад нь хүү нь ирэн мөнгө нэхсэн хэвээр….. Уурлан хашгирч зодмоор санагдавч хүч тэнхээ нь барагдан оролдсон ч үл чадна. Харин хүүгийн хувьд мөнгө авахын төлөө, зугаацахын төлөө дон туссан мэт хөөрхий аавыгаа зодчих шахам хэдэн цаас сугална…

Хүүдээ бүгдийг ойлгуулах гэж хийж болох бүхнийг хийж узэв. Гутарсан ээж, арга нь барагдсан аав нь яахаа мэдэхгүй дэмий л нуруугаа барин холхидог болов..

Олон жилийн дараа…

40 гарсан хижээл насны эр хаашаа ч юм бэ яаран гүйнэ. Одоо ч тэр харамсаж, өөрийнхөө ял тортогийг зэмлээд баршгүй муухай хүн гэдэгээ мэдрээд л явдаг … Түүний гандаж өнгөө алдсан хувцас нь нилдээ урагдаж тоосонд дарагджээ. Үл мартагдах ээжийнхээ цогцос хадгалагдан орших булшин дээр ирэв. Эхийнхээ зургийг харан ажихдаа нулимсаа нэг арчин нүднийх нь урд сүүмийх ээжийнхээ үзэсгэлэнтэйгээр мишээсэн гэгээн дүрийг нь ширтэн зурган дээрх хацрыг нь үнслээ.

Аавыг нь оршуулсан ойролцоох булшны чулууны урд очин уйлж уйлж ааваасаа уучлалт гуйж сөгдөнө. Одоо бүх юм дууссан. Эргэж буцалтгүй, өнгөрснийг өөрчлөлтгүй… Ааваа уучлаарай, одоо л би бүгдийг…. Ухаарч байна, Ойлгож байна… Хүүгээ өршөөгөөрэй… Ухаараагуй явжээ… Би танд хайртай…

Тэнгэр бүрхэглэнэ…. Сувдан жижиг дуслууд том томоор бөмбөрнө…

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!