ХОДООД ГЭДЭСНИЙ ЭМГЭГИЙГ ЭМЧЛЭХ ХАР ДОМЫН СУДРААС

Ходоод халуу оргиж хар шүлс асгахад мах шарж идвэл сайн. Мөн ходоодны хүчил ихдэх үед эрүүл малын түүхий мах идэх , мөс залгих , хүйтэн ус уудаг , буцалсан усыг мөнгөн ба зэс аяганд хийж хонуулаад өглөө бүр 1 аягыг уух , бас жамц давстай буцалсан ус уух зэргээр ардууд өөрийгөө эмчилдэг байжээ. 

Хоолны шингэц муудвал тараг , богийн шагайн чинээ шар тос , чихэр гурвыг хольж иднэ . Чонын ходоодыг хатааж сайтар нүдээд хэдэн өдөр дараалан хоолны өмнө цайны халбагаар буцалсан бүлээн усаар даруулан ууна . Мөн хар үнээний сүүг хонины сүүтэй хольж буцалгаж уувал сайн. 

Ходоод өвдөх , хоолны шингэц муудахад зуун наст 100 гр – ийг 350 гр портвейн дарсанд найруулж 7-14 хоног бараан шилэнд дарж өдөрт хоолны халбагаар 3 удаа бүгд 35-45 хоног уувал сайн гэж эмч мэргэжилтэн судлаачид зөвлөж байна. 

Хан хөхийн шар буюу шархны шар цэцгийг хандлан уувал ходоодны шархлааг илааршуулахад маш тустай . Мөн төмсний шүүсийг адил хэмжээний сахартай хольж буцалгаад өтгөн болгож хатаагаад нүдэн усаар зуурч уувал их үр дүнтэй. 

Сохор хар ( унгадаг хар хорхой ) буюу тонгойдог хар нэртэй хорхойг 7ш – ийг амьдаар нь унгуулахгүйгээр 300 гр хатуу архинд хийж сэрүүн харанхуй газар дарж өдөрт 3 удаа тус бүр 20 гр – аар эмийн ёсоор уухад ходоодны хорт хавдар тусаад эдгэсэн удаа байдаг байна. 

Хоол идээ ундаанаас үүссэн хордлогод дээшээ бөөлжиж , доошоо суулгах үед давстай ус ууж буцааж  гаргаж ходоодоо цэвэрлэх , хуруунуудынхаа өндгийг ариутгасан зүүгээр хатгаж цус хий гаргавал сайн.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!