ХОДООДНЫ ШАРХЫГ БАЙЦАА, ТӨМС, ЧАЦАРГАНААР ЭМЧЛЭХ 

Чацарганы тос, шүүс

Чацарганы тос эмчилгээний чанараар гойд юм. Харин сүүлийн үед энгийн аргаар наранцэцгийн тосонд уусган гаргаж авсан тос элбэг байгаа нь сайн нөлөө үзүүлэхгүй л болов уу. Ийм учраас чацарганы тосыг баталгаатай газраас нь буюу эмийн сангуудаас авч хэрэглэх нь зүйтэй. Гэрийн нөхцөлд чацарганы тос, шүүсийг гаргаж авах хялбархан аргууд бий. Тухайлбал чацарганы шүүсийг шавхаж аваад сэрүүн орчинд хөргөгчинд хадгалаад өдөрт гурван удаа хооллохын өмнө хоолны халбагаар ууна. Харин чацарганы тосыг жижиг цайны халбагаар ууна. Чацарганы шүүсийг зөгийн балтай хольж хэрэглэвэл үр дүн илүү сайн байна. 

Байцааны шүүс 

Өдөрт 2-4 удаа хоол идэхээсээ хагас цагаас цагийн өмнө аяганы тэн хагасаар юм уу, хагас бүтэн аягаар ууна. Нэг удаагийн бүрэн курс эмчилгээ нь сар хүртэл хугацаагаар тооцно. 

Төмсний шүүс

Өглөөний цайны өмнө юм уу үдийн хоолон дээрээ аяганы тэн хагасаар буюу гуравны нэг хэмжээгээр ууна. Шүүсээ шинээр нь уувал нэн сайн. Хэрэв хадгалах бол хөргөгчинд 2 хоногоос илүүгүй хугацаагаар хадгалан хэрэглэж болно. 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!