“ХАТАН УХААН” ӨГҮҮЛЛЭГ

Хуримын анхны өдрөө би эхнэрээ гэртээ хоёр гар дээрээ өргөн авч оруулсан юм. Хуримын машин бидний амьдрах нэг өрөө байрны гадна зогсож байлаа. Миний найзууд: “Эхнэрээ гар дээрээ өргөж ор!” гэж шаардсан юм. Ингээд л би эхнэрээ гэртээ өргөн оруулахад, тэр минь инээмсэглэж байсансан. Энэ өдрөөс хойш би хүчирхэг, аз жаргалтай нөхөр болсон юм даа.  Цаг хугацаа улиран одсоор түүнээс хойш арван жил өнгөрчээ. Энэ хугацаанд бидний амьдрал хэвийн үргэлжилсээр байв. Бид хүүхэдтэй болж, миний хувьд мөнгө олж, гэр бүлээ тэжээхийн тулд бизнес эрхэлж эхэллээ. Бидний хөрөнгө аажмаар өссөн боловч эхнэр бид хоёрын харилцаанд бага зэрэг нөлөөлсөн юм. Тэрээр төрийн албанд ажилладаг бөгөөд өглөө бүр бид гэрээсээ хамт гарч, гэртээ цуг ирцгээнэ. Удалгүй хүү минь сургуульд орлоо. Амьдралын өдөр хоногууд үргэлжилсээр…

Гэтэл Нина гэдэг бүсгүй миний амьдралд орж ирлээ. Энэхүү үйл явдал ингэж өрнөсөн юм. Нэгэн нартай өдөр би цонхон дээрээ зогсож байлаа. Нина гэнэт орж ирээд миний араас тэвэрч авав. Түүнээс хойш би түүнд бүх талаараа татагдаж эхлэв. Тэр ч байтугай би түүнд байр худалдан авч өглөө. Нина намайг охидын нүд булаасан залуу гэж хэлдэг байсан. Миний эхнэр ч мөн гэрлэхдээ ингэж хэлж байсан санагдана. Би дотроо эхнэрээ араар нь тавьж болохгүй шүү дээ гэж бодсон боловч сэтгэлээ татаж авч чадсангүй.  Тэгээд би Нинагийн гараас бариад “Чи одоо тавилгаа сонгоорой! Би компани дээрээ хийх ажилтай!” гэхэд тэр дургүй байлаа. Энэ үед эхнэртээ салах тухайгаа хэрхэн яаж хэлэх вэ гэж сэтгэл минь ихэд түгшиж байсан. Үнэндээ миний эхнэр маш сайн эзэгтэй бөгөөд орой бүр хоолоо хийгээд тун завгүй байдаг.

Нэгэн удаа хамтдаа оройн хоолоо идээд сууж байхдаа би түүнд тоглоомоор “Хэрвээ бид салбал чи яах вэ?” гэж асуухад тэр над руу хэсэг гайхаж харснаа юу ч хэлээгүй. Түүний хувьд салалт гэдэг төсөөлөхийн аргагүй хол зүйл байж дээ. Хэрвээ би нухацтайхан хэлсэн бол тэр чухам яах байсан гэдгийг төсөөлж чадахгүй байв.  Дараачийн өдөр эхнэр ажлын өрөөнд орж ирэхэд, Нина зөрөөд гарав. Миний бүх ажилтан эхнэрт минь аятайхан харагдахыг хичээж байгаа нь илт харагдана. Тэр минь ямар нэгэн сэжиг авсан бололтой, ажилчид руу инээмсэглэн харах боловч түүний нүдэнд шаналж байгаа нь илт мэдрэгдэв.  Нина өдөр бүр надад Чи түүнээс салах хэрэгтэй! Хоёулаа хамтдаа амьдаръя! гэж шаардана.
Нэг удаа би эхнэрийнхээ гарыг бариад, “Би чамд нэг зүйл хэлмээр байна!” гэхэд тэр минь ихэд шаналж байгаа бололтой чимээгүй байв. Би зориг гарган, “Би чамаас салмаар байна” гэж хэлэхэд, Яагаад? гэж тэр асуулаа. Би түүний асуултаас зайлсхийсэн болов. Энэ бүрхэг хариулт түүний уурыг хүргэж орхив. Гэнэт тэр халбагаа аваад над руу шидэж, “Чи ч эр хүн юм даа!” гэж хашгирав. Тэр шөнө бид хоёр үг сольсонгүй. Эхнэр минь уйлсаар, “Бидний гарлэлт яагаад салах сарнихдаа тулав гэдгийг чамаас мэдэхийг хүсэж байна!” гэж хэллээ. Тэгэхэд би түүнд зөв хариулт өгч чадсангүй. Учир нь миний сэтгэл зүрх Нина руу явчихсан шүү дээ. Сэтгэл минь маш их өвдсөн тул би түүнтэй салах өргөдлөө бичихдээ “Эхнэрийгээ байшин, машин, миний компанийн 30 хувийн эзэмших эрхтэй” гэж тодорхойллоо. Харин эхнэр үүнийг харснаа шууд л ураад хаяв. Сэтгэл өвдөж эхэллээ. Арван жил хамтдаа амьдарсан бүсгүй минь нэг л өдөр танихгүй хүн болчихлоо. Гэхдээ би хэлснээсээ буцсангүй, Эцэст нь тэр миний төлөвлөснөөр өмнө минь ирээд уйлав. Миний хувьд түүний уйлах нь тэр хүлээн авч байгаа юм шиг санагдана. Миний салах тухай санал аажимдаа тодорхой болсон юм.

Нэгэн орой би үйлчүүлэгчидтэйгээ уулзаад гэртээ ирлээ. Харин би эхнэрийгээ ямар нэгэн зүйл бичиж байхыг олж харав. Би ядарсан тул унтахаар хэвтлээ. Шөнө дунд гэнэт сэрсэн чинь эхнэр минь ширээн дээр сууж байна. Би юу ч хэлсэнгүй буцаад унтав. Өглөө болоход эхнэр минь салах болзлоо хэлэв. Тэр надаас юу ч авахыг хүссэнгүй. Намайг түүнээс нэг сарын дараа салахыг хүсэж, тэр хугацааг хүртэл энгийн амьдрах ёстой гэлээ. Түүний ингэж хэлэх шалтгаан нь ойлгомжтой байлаа. Хүү минь зуслангаас нэг сарын дараа ирэх бөгөөд түүнийг ирээд аав ээж хоёрыгоо салсан гэдгийг бүү хараасай гэж тэр боджээ. Ингээд тэр салах болзлоо егчихөөд надаас ингэж асуусан нь : ” Хуримын өдөр чи намайг гэртээ хэрхэн оруулж ирснээ санаж байна уу?” гэхэд тэр жилийн гэгээн, сайхан дурсамжуудаа эргэн дурсаж эхлэв. Би толгой дохиж “Санаж байна” хэмээн хариулахад.  Эхнэр: “Чи намайг хоёр гар дээрээ өргөөд оруулж байсан шигээ салах үедээ ч бас хоёр гар дээрээ өргөөд, гэрээсээ гаргах ёстой! Өнөөдреес эхлэн чи намайг бүтэн сарын турш өдөр бүр унтлагын өрөөнөөс үүд хүртэл өргөж гаргах ёстой!” гэв. Хариуд нь би инээмсэглэн зөвшөөрлөө. Хөөрхий эхнэр минь тэр сайхан өдрүүдийг дурсан санаж, салахдаа ч гэсэн утга учиртай байя гэж бодсон байх даа.  Харин би Нинад эхнэрийнхээ салах болзлын талаар ярихад, тэр “Тэнэг санаа байна” гээд шоолон инээж байснаа, “Эхнэр чинь ямар ч заль хэрэглэлээ гэсэн чи түүнээс салах ёстой шүү” гэж ууртай хэлэв. Түүний энэ үг яагаад ч юм намайг тавгүй болгож орхилоо.  Эхнэр бид хоёр салах тухай ярьж эхэлснээсээ хойш бие биенээсээ их хөндий байдаг болов. Эхний өдөр түүнийг өргөхөд нэг л тухгүй байв. Хүү минь бидний араас баярлан алгаа ташиж, аав ээжийг өргөж байна хэмээн хөөрөн баясна. Хүүгийн хэлэх үгс миний сэтгэлийг өвтгөж байв. Унтлагын өрөөнөөс зочны өрөө, дараа нь хаалга хүргэж, 10-аад метр алхав.  Миний эхнэр нүдээ аниад. “Өнөөдрөөс эхлэе дээ! Гэхдээ хүүдээ энэ тухай ярих хэрэггүй” гэж зөөлөн шивнэлээ. Би сандарч толгой дохиж, түүнийг хаалгаар гаргаад орхилоо. Ингээд тэр автобусаар ажил руугаа яаран одлоо.

Хоёр дахь өдөр өргөхөд арай хөнгөхөн байлаа. Тэр миний цээжээр тэврэхэд. түүнээс дасал болсон сайхан үнэр үнэртэж байв. Би ийм  сайхан хатагтайн гоо сайхныг олж хараагүй их удсанаа ухаарав. Гэхдээ тэр минь залуухан харагдахаа больжээ. Нүүрэн дээр нь бага зэрэг үрчлээ суусан байв.  Гурав дахь өдөр. Тэр надад. “Гадна цэцэрлэгийг засварлаж байгаа тул болгоомжтой яваарай!” гэж шивнэв.  Дөрөв дэхь өдөр би түүнийгээ өргехөд, бид одоо ч гэсэн сайхан хосууд хэвээр юм байна гэдгээ гэнэт ухаарч билээ. Харин тэр үед Нинагийн тухай бодол аажмаар замхарч эхэлсэн. Тав болон зургаа дахь өдөр тэр надад зарим нэг зүйлийн талаар сануулав. “Индүүдсэн цамц маань хаана байгаа, хоол хийхдээ болгоомжтой байх” талаар ярихад би толгой дохилоо. Харин би түүнд татагдах нь нэмэгдлээ. Би энэхүү болсон явдлын талаар Нинад хэлсэнгүй. Өдөр бүр л эхнэрээ тэврээд явахад арай амархан болоод ч байгаа юм шиг санагдав. Магадгүй өдөр бүр давтдаг болохоор тэр юм болов уу? Би түүнд, “Чамайг тэврээд явахад тийм хэцүү байдаг больжээ” гэхэд, тэр өөрийнхөө даашинзуудаас өмсөхөөр сонгосон боловч бүгд томдож байлаа. Эхнэр минь: “Миний бүх даашинз багадаад таргалчихсан байна” гэхэд миний инээд хүрсэн ч, би хүчтэй болохоор биш, тэр минь тураад байгаа учраас хөнгөхөн болоод байгааг мэдэв. Энэ үед би түүний сэтгэлд ямар их шаналал авчирч байгаагаа ухаарлаа. Дахиад л миний сэтгэл шаналсаар … . Би эхнэрийнхээ хүзүүнд аажим хүрэх үед хүү минь орж ирээд. “Ааваа одоо та ээжийг өргөж гаргах цаг боллоо!” гэлээ. Энэ бүхэн хүүгийн минь хувьд их сонирхолтой байгаа бололтой. Эхнэр минь намайг хүүгээ  чанга тэврэхийг хүсэв. Би сүүлийн мөчид санаагаа хувиргах вий гэж их айлаа. Би түүнийг гартаа тэврээд унтлагын өрөөнөөс зочны өрөөрүү тэгээд хаалга руу авч явав. Түүний гар нь миний хүзүүг зөөлөн илбэхэд түүнийгээ хуримын өдөр авчирсан шиг чанга тэврэн гаргалaa. Гэхдээ тэр минь турж эцээд, улам хөнгөхөн болсон нь намайг их гунигтай болгочихов. Ингээд хамгийн сүүлчийн өдөр би түүнийгээ гартаа тэвэрсэн боловч алхаад явахад хэцүү байлаа. Хүү минь сургуульдаа нилээд эрт явжээ. Эхнэр минь: “Үнэндээ би чамайг насан туршдаа миний түшиг тулгуур болж явна гэдэгт найдаж байна” гэхэд, түүнийгээ чанга гэгч тэврээд “Чи бид хоёрт нэг л зүйл дутаад байсан юм байна. Бид хоёр бие биедээ ойр байлгүй дэндүү их удсан байна шүү дээ” гэлээ.  Би хаалгаа ч хаалгүй, машин руугаа гүйлээ. Хойшлуулах л юм бол миний санаа өөрчлөгдөх вий гэж айж байв. Дээд давхар руу шууд гарахад Нина хаалгаа нээн угтав. Би түүнд “Уучлаарай, Нина! Би салахаа болилоо! Чамаас уучлалт гуйх гэж ирсэн юм. Би эхнэрээсээ салмааргүй байна. Бидний гэрлэлт уйтгартай байсан нь магадгүй чи бид хоёр амьдралын энгийн нандин зүйлсийг анзаардаггүй байсантай холбоотой байж болох юм. Бид бие биенээ хайрлахаа болиогүй юм байна” гэж хэллээ. Би түүнийгээ гэртээ өргөн авч орсноос хойш тэр минь надад хүү төрүүлж өгсөн. Одоо би түүнийгээ хөгшин болтлоо хайрлахаар шийдлээ. Уучлаарай!” гэв.  Нина гэнэтхэн ухаан орсон бололтой хацар дээр минь тас хийтэл алгадаад, хаалгаа чанга хаагаад уйлж байгаа нь сонсогдоно. Би доошоо буугаад ажил руугаа явлаа.  Цэцгийн дэлгүүрийн хажуугаар өнгөрөхдөө би эхнэртээ дуртай цэцгийг нь захиалав. Худалдагч охин мэндчилгээний үг бичихийг надаас гуйхад нь би инээмсэглэн “Чамайгаа насан туршдаа өргөн гаргаж байх болно” гэж бичсэн билээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!