“ХАР ДААШИНЗТАЙ САХИУСАН ТЭНГЭР”

“ХАР ДААШИНЗТАЙ САХИУСАН ТЭНГЭР”

Цэцэрлэгт хүрээлэнгийн хажууханд нэгэн бяцхан охин сууна. Хүн бүхэн яаран түүний байгааг нь ч үл анзаарна. Тэдэнд энэ охин яагаад ийм уйтгартай суух нь огтхон ч хамаагүй санагдана. Халтар хөлөндөө гутал ч өмсөөгүй , хуучин хар даашинзтай энэ охин хажуугаар өнгөрөх хүмүүсийг уйтгар хурсан нүдээр ширтээд л суугаад байв. Охин олон өдөр энд нэг л янзаар суугаад байсныг би анзаарлаа. Нэг өдөр би энэ охин яагаад энд ийм их уйтгартай, хэн нэгнийг хүлээж буй мэт суудгийг сонирхон асуухаар цэцэрлэгт хүрээлэн рүү очиход охин мөн л тэр газраа өчигдөр уржигдар байсан шигээ гунигтай харцаар бусдыг ширтээд сууж байв. Цэцэрлэгт хүрээлэн бол ийм бяцхан охин ганцаараа байх газар огт биш байлаа. Охиныг арагшаа харах үед түүнийг бөгтөр гэдгийг нь би анзаарав.

Намайг түүнд дөхөж очиход харцаа буруулан надаас дөлж байв. Би түүний хажууд суун “ Сайн уу охин минь ?” гэж хэлэв. Харин тэр миний нүд рүү нухацтай ширтэж байгаад хариу мэндлэв. Намайг инээмсэглэх үед тэр ч бас инээмсэглэн мишээв. Би охиноос яагаад ийм уйтгартай байдгийг нь асуутал тэр : “ би бусдаас өөр шүү дээ “ гэлээ. Харин би : “ Энэ чинь л чи шүү дээ “ гээд охин минь чи надад яг л бяцхан, цайлган тэнгэрийн элч шиг харагддаг ” гэвэл тэр баярлан босч зогсоод “ үнэн үү “ гэлээ. Би “ тийм ээ үнэн. Хажуугаар өнгөрөх хүмүүсийг ширтэж буй сахиусан тэнгэрийн элч шиг санагддаг “ гэж хэлсэн үгээ баталлаа. Би ингэж хэлснийхээ дараа нүдэндээ ч итгэсэнгүй. Бяцхан охины хар даашинзны цаана байсан бөгтөр нуруунаас нь далавч ургаж эхэллээ. Өмнө минь зогсох жинхэнэ тэнгэрийн элч “ Тийм ээ би сахиусан тэнгэр байна. Би өөрөөсөө илүү бусдад анхаарал тавидаг хүнийг хайж байлаа.

Харин тэр хүнээ олчлоо” гэв. Би түүнийг нисэн одохоос өмнө “ яагаад сахиусан тэнгэрийн хажуугаар өнгөрч буй тэр олон хүн түүнд туслахыг бодоогүй юм бэ “ гэдгийг асуув. Тэрээр над руу инээмсэглээд “ та л сахиусан тэнгэрт туслахыг бодсон цорын ганц хүн , та л намайг энд суухыг анзаарч туслалаа. Сахиусан тэнгэр өөрт нь тусласан хүнд л тусладаг юм “ гэж хэлээд нисэн одсон юм. Тэр өдрөөс хойш миний бүх юм бүтэж , намайг азын тэнгэр ивээсэн юм. Бас муу хүмүүс миний эргэн тойронд байхаа болисон билээ. Таны сахиусан тэнгэр ч гэсэн хаа нэгтээ таныг туслахыг хүлээгээд сууж байгаа ч юм билүү…

“ЦАЙ УУХ ЗУУР” БҮЛГЭМ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!