MngNews

“ХАРИУ НЬ ЭРГЭЖ ИРДЭГ ХОРВОО” ӨГҮҮЛЛЭГ

“ХАРИУ НЬ ЭРГЭЖ ИРДЭГ ХОРВОО” ӨГҮҮЛЛЭГ

ДАВААЖАВЫН ТӨРМӨНХ

Өчигдөр оройхон үдшийн бүрий жаахан өнгөрөөгөөд ханиад хүрэхээрээ л астам гээч хөдөлчих гээд байх болсон хүүгээ зовиуртайхан амьсгалж хэвтэхийг хараад, ер нь ахиад эмнэлэгт үзүүлье гэж шийдээд мэлтгэр духтай хүүгээ бор халзан туулай хийгээд эмнэлгийн зүг хөдөллөө. Хүү маань хоёр дахь удаагийн ханиадандаа утлага хийлгэж байгаа учир бараг л мэдэж байгаа бололтой нүдээрээ инээмсэглэн машиндаа сууж бид гурав эмнэлгийн зүг хөдөллөө. Гадаа аль хэдийн хавар айлчлан ирж гудамны үзүүр, засмал замын захаар цасны шар ус урсах нь машины дугуйнд дайрагдаж шажигнахад хүү минь учиргүй баярлана аав хүү хоёр эрхэлсээр машинаа завааруулж хоёул инээлдсээр хүүхдийн тасгийн үүдэнд ирлээ. Гадаа зогссон машинуудыг харахад хүн ихтэй байгаа бололтой аль болох түргэний тэргэнд саад болохооргүй зай харж машинаа тавиад хүүхдийн тасаг зүглэлээ. Хүү минь том эр болжээ, аавдаа тэврүүлэхгүй алхана гэсэн зарлиг бололтой ганцаараа гүйх нь холгүй алхана. Хүүхдийн тасгийн үүдээр ороход л хүлээлгийн сандалд нэлээд хэдэн хүн хүүхдээ тэвэрсэн хөтөлсөн суух нь сууж зарим нь зогсож байгаа харагдана.

Хамгийн урд байгаа хүүхэн оочероороо орно шүү гэх нь би нэлээн шийдсэн харагдсан бололтой хэхэ. Эхнэр ч хүүгээ утуулахаар авч орох үед хаврын хөх салхинд хайр найргүй илбүүлсэн бололтой хүрэн бор царайтай махлагдуу бондгор охин битүү ороосон гарч ирээд эсрэг талын сандалд суув. Эхэндээ ч нэг их анзаарсангүй утсаа маажиж дэвэн дэлхийн хов жив сонирхож суугаа надад хүүгээ үзүүлж яваа ээж л харагдсан болоод ч тэр үү ярианы эхний хэсгийг анзаарсангүй чихний үзүүрт л утсаар л яриад байна. Эхлээд нэг хоёр ч хүн рүү залгалаа танайхан сайн уу сайн сайн өө би ирээд удаагүй гэх ойр зуурын яриа яригдаад дуусаад байлаа. Гэтэл нэлээн хэдэн хүнтэй ярьсны дараа гэнэт л ярианы дунд нь аа танай машин явахгүй байгаа юм уу өө тэгвэл яахав, аан заза, хөдөө яваа юм уу гэх үгнүүд олон давтагдсан нь энэ бүсгүй унаа л сураглаад байгааг ойлгомжтой болов. Амраг хайрт утаснаасаа хараа салгаж ядан кк, бүсгүйн зүг харвал хүүхэд нь жаахан юмаа нэг л сартай болов уу гэмээр жижигхэн амьтан тэвэрчихэж, нэг яриа өдөж асуудаг юм уу гэснээ бас яагаад ч юм эм эвлэж өгсөнгүй. Гэтэл ахиад нэг хүн рүү залгалаа цаад хүн нь эхлээд хүргээд өгөөч гэж гуйх гэж буйг мэдсэнгүй бололтой гэртээ байна гэв үү гадуур явна гэв үү та намайг хүргээд өгөөч гэсэн гуйлтын хариуд 30-40 минут болноо гэсээр бүсгүй урам хугарсан аятай хүүгээ тэврээд гарахаар хүүгээ ахин ахин ороож дулаалж байгаа нь эх хүний үрээ гэсэн сэтгэл хөөрхөн харагдана.

Хоёр жаахныг ийнхүү гарахыг бэлдэх сацуу манай хоёр ч үзүүлээд утуулаад гайгүй гэнээ гэсээр гарч ирж таарав. Хаалгаар хамт шахуу гарахдаа эхнэртээ энэ охин унаагүй юм шиг байна дөхүүлээд өгөх үү гэсэн эхнэр над руу нэг том харснаа унаагүй яваа юм бол тэгье л дээ асуу гэж тушаал буулгав. Жижигхэн амьтан тэвэрсэн охин руу дөхөж очоод ахын дүү дөхүүлүүлнэ үү гэж асуухад нэг хэсэг тээнэгэлзсэн маягтай түгдэрснээ за гэснээ ахаа би тэгвэл нэг эм аваад явж болох уу гэнэ тэгээ тэг мөн энэ замд аптек байгаа гэхэд миний үгийг сонсов уу үгүй юу мэдэхгүй машин онгойлгонгуут арын суудалд хүүхдээ тавьчихаад араар нь тойроод гүйчихлээ. Би ч араас нь замдаа… гээд л үлдлээ. Араас нь харсан ямар хурдан гүйж байнаа эргээд арын суудал дээр тавьсан нөхрийг хармаар санагдаад болдоггүй очоод хартал эвий хөөрхий жижигхэн улаан амьтан байнаа ээж байхгүй байгааг мэдэж байгаа ч юм алга унтаж өгч байна аа эхнэр хөөрхийг суудал дээр тавьчих юм алив би тэвэрч байя гэхээр нь авах хооронд сэрж байнаа амаа мурчийлган хоёр тийшээ толгойгоо хөдөлгөн байнга ойр байх тушаалтай мөөмөө л хайж байх шиг байна. Жаахан бид хэдийг ийнхүү хөглөж зогстол ээж нь аль хэдийн хажууд ирсэн за би гэсэн зогсоно.

За эм авчихав уу гэтэл авчихлаа ахаа гэсээр машиндаа сууж хөдлөх боллоо. За хаа хүрэх билээ гэсэн 7-р сургуулийн урд элсэн толгойн цаана гэнэ. Замдаа элдэв юм асууж яахав гэж бодоод олон ч юм асуусангүй залуу юу охин уу гэсэн охин гэж байна. Хэдэн сартай гэсэн 20 хонож байна ахаа. Ханиад уу, зүгээр гэнэ үү гэхэд харин хамар нь битүүрээд байгаа юм, лаа өгсөн яаж хийнэ ээ гэх мэт ойр зуурын юм ярьсаар эхнэр гурван залуу төрүүлсэн туршлагатай ээж зөвлөгөө өгч явсаар цэнхэр даамантай хашааны өмнө ирээд буулгаж өгөөд за баяртай гэхийн завдалгүй баярлалаа ахаа гэсэн тасалданги сааралтсан хоолой гарахад гэнэт цочих шиг больж за миний дүү охиноо дааруулав ахиад үзүүлээрэй гэхээс өөр зүйл хэлж чадсангүй. Охин ч ахин ахин баярлалаа гэсээр хашааны хаалгаар орлоо. Талын хашааны урд эхнээс нааш эргээд явлаа нөгөө хоёрын тухай яриа өрнөсөөр хөөрхий авч гарсан мөнгө нь эмэнд яг таараад л тэгэв үү яав хөөрхөн жаахан юмаа гэх мэт харин би дотроо шал өөр юм бодож хоолой гашуу оргиж явсан ч ханьдаа мэдэгдэхгүй гэсэн дээ шүлсээ залгихад бөөн шаналал хоолойн минь өвтгөн залгигдаж явлаа.

Том хүүгээ бага байхад өөрийн гэсэн унаа тэрэг ч байсангүй залуу насны ааг алдаа хоёрыг зэрэгцүүлэн найз нөхөд нэрийн доор дарвиж, нанчид хүртэн хийсэн бүтээсэнээ гайхаж, хийх хэлэх ээ бахдаж, найз нөхөд ийм л байх ёстой гэж ярьж түүгээрээ бахархан хөөрч, дарвиж явахад хань минь эмнэлгээс алхаж ирсэнээ ярихад, зүрхний гүн рүү ёгхийх шиг болж, эмтэрч явааг хань минь мэдээгүй мэдэгдэхийг ч хүсээгүй яагаад гэвэл өнгөрснийг алдаа бүхнийг ирээдүйд давтахгүй амьдрах нь чухал болохоор. Сэтгэл эмзэглүүлсэн гашуун зүйл хоолойн минь хэсэг хатууруулж, зүрхний хэмнэл жигдрэх үеэс хажуудах хоёроо анзаарвал хань үр хоёр минь эрхэлсээр л удахгүй болох төрсөн өдрөө яаж тэмдэглэх талаар ярьсаар нөгөөх нь хараахан хэлд сайн ороогүй ч ойлгов уу гэхээр толгой дохиж байгааг харахад энэ хоёр ойлголцсон бололтой. Өнгөрснөөрөө биш ирээдүйгээ харж аз жаргалыг дэргэдээсээ мэдэрч амьдардаг хорвоо юм шүү. Залуус дүү нар минь ард нь гэмшихгүй тулд нанчид сархадаас хол яваарай, найз нөхөдтэй хамт олонтой дарвиж цэнгэх нь сайхан мэт санагдавч эцсийн эцэст аз жаргал гэдэг дэргэд чинь байдаг юм шүү.

One thought on ““ХАРИУ НЬ ЭРГЭЖ ИРДЭГ ХОРВОО” ӨГҮҮЛЛЭГ

  1. Залуусдаа хань үр хүүхэд элэг бүтэн байна. Ханиа хайрлах ер нь аз жаргал гэдэг гэр бүл юм шүү гэдгийг ойлгоосой гэсэн санаа юм шүү баярлалаа

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!