“ХАРДАНА, ХАМГААЛНА, ХАЙРЛАНА, ХАЛАМЖИЛНА, ХАЗНА, ХАЙРНА…” БОДИТ АМЬДРАЛААС

“ХАРДАНА, ХАМГААЛНА, ХАЙРЛАНА, ХАЛАМЖИЛНА, ХАЗНА, ХАЙРНА…” БОДИТ АМЬДРАЛААС

“Далавчгүй Сахиусан Тэнгэрүүд” Групп – Хуулбарлахыг хориглоно

За тэгээд сайн байцгаана уу. Гэр бүлтэй гэргийтэй бас хоёр бакаалтай нэгэн залуу байна. Ажил мэргэжилээ заавал бичих шаардлагагүй болохоор ингэсгээд орхичоё. Гэр бүл болоод 8 жил болж байна. Анх эхнэрийнхээ ичэмхий, ичихээрээ барьц алдаад хяналтгүй тэнэг үйлдэл хийчих гээд байдаг гэнэн хонгор ааль занд нь болж унан тусан дурлаж байлаа. Магтаад л, явуулаад л жоохон хөөргөчихөөр ичээд утгагүй зүйлс ярьж эхэлдэг хүүхэд шиг гэнэн бүсгүйг эхнэрээ болгох ёстой юм байна гэж хэдхэн болзоод л ойлгож байлаа. Санахаараа мессеж бичиж, залгана. Утсаа авнаа гэж байхгүй. Мессеж бичихээр бараг юу гэж бичсэнээ мартчихсан сууж байхад хариу нь ирнэ. Eр нь адармаатай тийм улам л тэмүүлмээр бүсгүй байлаа манай хүн.

Тэмүүлээд байхад л хойноос нь найраад гүйгээд байхад л тайван байгаад байхаар улам л дотроос гал шатаад хөөцөлдчихдөг юм байналээ эрчүүд. Би ч бас адилхан. За тэгээд нэг жил үeрхээд ойн дээр нь хамт амьдрах уу гэж хэлж байлаа. Хайртай болсон тэр бүсгүй байхгүй бол би хэцүүдэх гээд байсан учраас. Гэрлэe минийх болооч энээ тэрээ гэж сүртэй гуйгаагүй ээ. Угаасаа эр хүнд хайртай л бол хамт байх нь чухал болохоос бусад нь тийм сүртэй асуудал биш. Нэг гэртээ ороод удалгүй аав болох нь гэдгээ мэдэж байлаа. Эрэгтэй хүн чинь өөрөө хүүхдээ гэдсэндээ тээдэггүй болохоор анх сонсохдоо үнэндээ бол шууд шоконд ордог. Эмэгтэй хүмүүс ээж болохоо мэдээд ямар хүүхэд байгаа бол, хөөрхөн болов уу, би хүүхдээ тээхдээ яах бол, илрэх шинж тэмдэг хордлого юу билээ гэж боддог бол бид нар шууд л барагцаагаар 5 жилийн цаадхыг шууд бодож байгаа юм.

Цалин юу билээ, байр орон сууц юу билээ, ямар нэр өгөх? Сургужль соёл, хувцас хунар гээд давсан их бодно шүү дээ. Гэхдээ мэдээж бодол учраас ил гаргаж ярьна гэж байхгүй. Гэтэл эхнэрүүд ингэдэг юм байна. Хайраа хүү бол ийм нэр өгнө, охин бол тийм нэр өгнө шүү, төрөхөөр нь гурвуулаа гоё дундаа хийгээд унтаад гоё моё… Ингээд ярьж би байхад нь сонсоод нээрээ хүү бол гоё нэр байна шүү. Миний хайр гоё нэр бодсон байна шүү. Охин бол арай содон л юм. Зааза ээж нь мэдэж байгаа юм байгаа биз. Дундаа хийж унтахаа??? Дараад алчихвал яах юм, мэр сэр тиймэрхүү юм байдаг юм гэнэлээ заза хэлээд яахын гэхдээ гоё л юм энээ тэрээ гэчихсэн ярьж байгаа юмыг нь эргэцүүлээд хэвтэж байхад дэрээр гусаад л авж байгаан.

Ооохххх за яааваа би юу буруу хийв гэхээр чухал юм ярьж байхад тоосонгүй ярилцахгүй байна гомдлоо, гэрлээ унтраа, буйдан дээр унтаарай тан тан… Үгүй ээ тэгээд яг л ярьж байгаа юмыг нь бодоод л дүгнээд толгойдоо бясалгаад байж байсаншдээ уг нь. Эрчүүд бид чинь эхлээд дотроо боддог байхгүй юу даа хайраа гээд хэлмээр байвч заза араас нь баахан лeкц сонсоно гээд буйданруу цөлөгдөж байгаа юм даа. За тэгээд яваандаа эхнэр зангаа таниулнаа. Хардана, сэрдэнэ, ямар ч шалтгаангүй гомдоод дуугаа хураачихна. Бүр тэгээд тэрийгээ хэлэхгүй шүү дээ. Хэлэхгүй болохоор би нь энд бүүр мэдэхгүй тэнэг нөхөр болоод дуусаж байгаан. Нөгөө сайхан өмнөх анх үeрхэж байхад товч бөгөөд тодорхой ойлгоход амархан мессеж арай гэж гуйлган барин явуулдаг байсан эхнэр байхгүй. Арван зуун мянган үгтэй мессеж ар араас нь send…

Цаанаасаа тэгж их үгийг нэг дор унших биeийн онцлог бидэнд заяагаагүй юм байна лээ. Тэгээд хайрлаж хамгаалж хааяа нэг хардах боломж надад огт олгохгүй шүү. Намайг л хардана, хамгаална, халамжилна, хазна, хайрна. Тэгэхээр чинь муухайшдээ гэдэг шиг надад сэтгэл гаргах булан тохой үлдээхгүй. Мууднаа хааяа. Хөөрхөн хэрүүл босно. Аргадах гээд арай ядан байж байхад саллаа гээд хоол ундгүй хаяад гэрлүүгээ явчихна даа. Аа тэгээд л хойноос нь очоод 13 мэхээ хэрэглэж байгаал аваад ирнэ. Дараа нь дахиад л яваад өгнө. Тэрний дараа дахиад… Сүүлдээ яасан байхнуу. Би ганцаараа хоолоо хийж угаалга хийж 2, 3 хоног хоосон хонохгүйн тулд мах хэрчиж хувцасаа угааж сурж байгаа юм. Очиж авахгүй шүү дээ. Өөрөө ирнээ гэдийг нь мэддэг болчихсон байгаам юм чинь. Заза хайр угаасаа маргааш яг хөмсгөө зангидаад л ороод ирнэ гэхээр яг л ороод ирж байгаан.

Eр нь тэгж явахаараа айлгах эрчүүдэд үйлчилдэггүй юм дөө хаха. Хайртай. Гэхдээ тэрийгээ өдөр бүр зарлаад байх хэрэггүй гэж боддог л доо. Манай найзууд ч тийм. Харин эхнэрүүд цаг тутам сонсохыг хүлээгээд тэрэндээ өөрөө нэрвтээд өөрөө уурлаад өөрөө шаналаад дараа нь өөрөө тайвширчихдаг юм шиг байгаан. Манай хүн бол хэсэг базалтын мастeр болж аваад буцаад хуучин шигээ анхны үeрхэлийн төвшиндөө шилжиж байгаа. Тэр нь ч амар. Илүү хайр татаж байгаа. Эхнэрээ анх дурлаж байх үeийх шигээ байхаар сайхан санагдаад байдаг юм. Одоо ч аргаа олсоон мань хоёр нь. Бараг л худалч хүнд буруу хараад зогсож байхдаа худлаа хэлвэл сонсоод шууд мэдэрдэг ааая. Зиаз анх удаа ийм их юм бичлээ. 10 жилдээ ч ийм зохион бичлэг хийж байгаагүй юм байна. Дашрамд хэлэхэд бол үнэхээр тасархай групп шүү. Тануусд баярлалаа

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!