MngNews

“ХАНИЙГАА ОЛОН ШӨНӨ НУЛИМСТАЙ НЬ ХАТААЖ НОЙРГҮЙ ХОНУУЛСАН ДАА…”

“ХАНИЙГАА ОЛОН ШӨНӨ НУЛИМСТАЙ НЬ ХАТААЖ НОЙРГҮЙ ХОНУУЛСАН ДАА…”

Сайн байцгаана уу. Энэ сайт, фейсбүүк хуудсыг хүмүүсийн амьдралын тэр болгон ил гаргаад байдаггүй хэрнээ хэн нэгэнтэй хэлж ярьмаар зөвлөмөөр зүйлсийн талаар бичдэгт нь талархдаг. Миний хувьд 34 настай залуу.

Арван наймтай байхаасаа эхлээд эхнэртэйгээ хамт амьдраад одоо 16 жил болж байна даа. Энд с*ксийн талаар ч юм уу ямар нэг болж бүтэхгүй зүйлсийн талаар бичихийг зорьсонгүй ээ. Өөрийнхөө туулж өнгөрүүлсэн амьдрал, мэдэж авсан багахаан зүйлийнхээ талаар л цухасхан бичих гэсэн юм.

Би гэж хүн гадаад дотоодод хоёр, гурван сургууль дүүргэсэн боловсролтой мундаг л хүн гэж өөрийгөө бодож явдаг байлаа. Дээр нь бас зүгээр байхгүй apxи уунаа сардаа бол гурав хоног бол гадуур гарчихна.

Найз нөхөдтэйгээ нийлж дарвина. Хонуут өнжүүдээр ч хамаагүй эхнэр хүүхдээ тоохгүй гадуур тэнээд л алга болчихно. Бид хоёр нэг охинтой, охин маань одоо их том болсон.

Тэгээд гадуур дотуур тэнэж тэнэж аймшгийн царайтай амьтан утас шөрмөс түрийвч гээд хамаг юмаа хаяхыг нь хаяад арай гэж амиа нэг тээсэн юм ороод л ирнэ.

Эхнэрийгээ олон ч удаа нулимстай нь хатааж нойргүй хонуулсан даа хөөрхий. Ингэж яваад нөгөө мундаг боловсролтой хүн чинь аавын хаалга ч татаад сууж үзлээ. Нөгөө муу хань маань л эргэж тойрж Ганц худгийн үүдэнд явган нvцгэн хоол цай бариад л бээвийгээд л зогсож байдаг байлаа.

Гарч ирээд гадаадруу явж хэсэг ажил хийж үзлээ. Ер нь нэг л зүйлээс болоод миний ажил амьдрал бүтэхгүй байгааг өөрөө анзаараад л байсан хэрнээ өөрийгөө засаад авч чадахгүй л яваад байсан.

Тэр амьдралыг маань өөдлүүлэхгүй байгаа зүйл нь бодоод байсан чинь өнөөх л уугаад байгаа аpxи гээч нь. Огт амсахаа больж ч бас чадахгүй үе үе уугаад л тэнээд л байсан гэсэн үг л дээ.

Монголдоо ирээд нэг ажилд орлоо бас л багассан ч гэсэн шалтаг шалтгаан гарвал уучих гээд л. Ингээд амьдралынхаа талаар өөрийхөө тухай байнга л бодох болж өөрийгөө таньж мэдэхийг хичээсэн.

Яахав уудаг ч гэсэн ажлаа гайгүй хийгээд байсан юм болохоор эхнэр хүүхдээ хоосон хонуулчихгүй, өөрөө ч ажилтай юм болохоор хог дээр гарчихгүй л яваад байсан хэрэг. Мэргэжилдээ гайгүй болохоор ажил дээрээ ч бас ч гэж овоо нэр хүндтэй болоод авлаа.

Таван жил тасралтгүй ажиллаа. Ингээд би гэдэг хүн эргээд хартал гучин нас хүрчихжээ. Нэг л мэдэхэд арван наймтай ханилсан охин маань тэгж их зовоогүй ч гэсэн бас жаргалтай амьдралаар амьдарсангүй 30 настай бүсгүй болж.

Би гэдэг хүн залуу насны оргил дээр гараад уруудах дээрээ ирчихсэн. Бүхэн бүтэн арван хоёр жил өнгөрсөн байгааг мэдрээд айх шиг болсон доо.

Дахиад нэг л мэдэхэд дөчин нас гарчихсан, ханиа ч зовоосоор өөрөө гэж apxи үнэртүүлсэн хийж бүтээж гийгүүлсэн ч юмгүй байвал яанаа гэж бодсон чинь ирээдүйн амьдрал маань нүдэнд минь харагдаад өнгөрөх шиг л болсон…

Ханьтайгаа муудсан гэж, найзтайгаа уулзсан гэж, ажил бүтсэн гэж ер нь л уух шалтаг зөндөө. Бодоод байсан чинь шууд хэлэхэд хэн нэгнээс болсон гэж өөрийгөө хордуулах, баярлаж байна гэж өөрийгөө хордуулах ямар хэрэгтэй юм бэ.

Тийм биздээ эрчүүд минь. Тэгээд ч миний уналт бүр apxитай холбоотой байдаг болохоор тааруулж ууна, өнөөдөр нэг хундага уугаад болно, эсвэл хаяа пиво ч гэдэг юм уу тийм юм байхгүй шууд л амсахгүй байя гэж шийдсэндээ.

Одоо өнөөх муухай зүйлийг чинь огт амсахаа болиод дөрвөн жил болох гэж байна. Өнгөрсөн дөрвөн жилд манай гэрт ямар ч хэрүүл бухимдал нулимс гэж зүйл байхгүй болсон.

Би машинаа шинэчилж томруулж, гэр орноо тохижуулж, гэртээ эрт ирж фитнэссээр хичээллэж эрүүл мэнддээ анхаарч, мөнгө төгрөг ч үрэгдэхээ больж хадгаламж маань овоо хөөрхөн болж охиндоо бол аав нь жинхэнэ жентльмэн шиг л харагдаж байгаа.

Миний хань саяхан намайг чи минь яг анх миний дурласан тэр үеийнх шигээ эргээд иржээ гэж хэлсэн. Энэ үгэнд нь улам л урам зориг авсан. Одоо бүр л их хичээнэ дээ. Бид нар чинь ганцхан амьдрана шүү дээ.

Миний залуу насны тал нь нэгэнт урсаад өнгөрчээ. Амьдралын сайн сайханд шунаж аз жаргалтай л амьдарцгаагаарай та бүхэн минь. Амьдрал үнэхээр амттай сайхан юм байна лээ шүү. Муу зүйлээс холдоход хэзээ ч оройтохгүй, яг одоо эхлээрэй.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!