“ХАНИЙГАА ЖАРГАЛТАЙ БАЙХЫГ ОЛОН ЖИЛИЙН ДАРАА ХАРЛАА” БОДИТ АМЬДРАЛААС
“ХАНИЙГАА ЖАРГАЛТАЙ БАЙХЫГ ОЛОН ЖИЛИЙН ДАРАА ХАРЛАА” БОДИТ АМЬДРАЛААС
“Далавчгүй Сахиусан Тэнгэрүүд” Групп – Хуулбарлахыг хориглоно
Миний хайр миний сонгосон залуу миний итгэл найдвар ингэж аз жаргалтай инээж байхыг их олон жилийн дараа харлаа. Би хэзээ ч ингэж баярлаж байсангүй ээ. 2005 онд 18-хан настай хүү охин хоёр гэр бүлийнхнийхээ эсэргүүцлийг тоолгүй хүлээн зөвшөөрүүлэх гэж бүр хоёулаа зугтаж явсан цаг саяхан. Биднийг суулгахгүй гэсэн олон хүн байсан ч хэзээ ч салахгүй бид хоёр гээд гүрийсээр байгаад Дамбадаржаад нийтийн байранд анх удаа халуун тогоо, зузаан матрас, угсардаг ширээтэй анх айл болж байлаа. Бид хүүхдээрээ л эхэлсэн дээ. Би оюутан харин хайрт минь тавилгын үйлдвэрт зүсэгчээр ажиллаж би хичээлээ тараад гэртээ ирээд дэлгүүрийн хөргөгчинд тавиулсан махаа аваад хайртдаа цуйван хийж өгөөд аяганд нь боож аваад ажилруу нь очиж хоолыг нь өгдөг байлаа. Хэзээ ч цуйвангаас уйдахгүй дээ миний хань.
Хүүхэд байхаасаа л дуртай байсан. Намайг 3-р курстээ ордог жил миний хань өөрийн гэсэн жижигхэн тавилгын бригад ахалж эхлэв. Хэзээ ч зүгээр суудаггүй зангаа өвөө дээрээ өссөн учраас ийм болсоон гэж тайлбарладаг юм. Бид хоёр газар авч 4 ханатай өргөө цагаан гэртэй болсон. Би яахав ирээдүйгээ бодож сурсаар л. Миний хань 4 ханатаа өөрийн гараар тохижуулж бүх тавилгыг нь зүсэж сийлж хийлээ. Нэг нэгээр юмтай болсоор хөөрхөн л болж байлаа бид хоёр. Энэ үеэс хайрт маань хүүхэд хүсэх болов. Нэг ч удаа хамгаалж, төлөвлөж хорихгүй байхад би хүүхэд олсонгүй. Найзууд эхнээсээ ээж болсоор. Би цаг нь болоогүй юм байлгүй гэж санаа зовдоггүй байлаа. 2011 онд анх удаа хүүхэд олохгүй байгаадаа үнэхээр их санаа зовниж эмнэлгээр явж эхлэв. Эмчилгээ хийлгэж хэдэн ч эмчилгээнд оров байдаггүй ээ. Манай хүн сэтгэлээр унаад л. Тэр үед бүх найз нь аав болсон байлаа. Дэлгүүр орсон ч хүүхдийн тасагт нүдээ унагаана. Хүүхэдтэй найзындаа ойр ойр очиж хүүхдийн харах дуртай болно сэтгэл өвдсөөр л…
Бид хоёр 2014 онд өөрийн гэсэн байртай болж одоо л хүүхэд маань ирэх байхдаа гэж найдсаар хүлээсээр. Ээж мод, ээж хад, итгэлт хамба хүртэл явсаар. Аргаа бараад хүүхэд өргөж авахаар болоод байтал бид хоёрыг бүх зүйлээ бэлдээд очих өдөр болилоо гэж хатуу хариу хэлсэн. Ажилдаа очихоос залхмаар… Хүүхэдтэй болох болоогүй юу хүүхэдтэй болоочээ гэсэн хатуухан үгс намайг тарчлааж эхэлсэн. Өвөр дээрээ хүүхэд шээлгэхээр хүүхэдтэй болдог гэнээ гээд сонсоод найзынхаа хүүхдийг өдөржин харж өгч өөр дээрээ шээлгэж үзээд ч нэмэр болсонгүй. Дөрвөн ширхэг хүүхдийн тоглоом цахимаар зардаг нэг бүсгүйгээс худалдаж авлаа. Бас л байдаггүй. Нас гурвын тооруу дөхсөөр. Нөхөр маань сүүлдээ намайг зовоочихно гээд хүүхэд ярихаа больсон. Намайг битгий шаналаарай хайртаа гээд үргэлж тайвшруулж сайхан үг хэлнэ. Гэсэн ч хэцүү байлаа. Энд тэндээс хүүхэдгүй бол амьдрал удаан үргэлжлэхгүй та хоёр салсан нь дээр гэж хүмүүсээс аймшигтай үг ирнэ. Нөхөр маань тэр бүхний өөдөөс үгүй ээ бид хоёр аав ээж болох гэж яараагүй гээд амыг нь таглана.
Бид хоёр уржнан жил бүр цөхөрсөөн. Шийдсэн байлаа. Насан туршдаа хоёулаа амьдарнаа гээд. Хүүхэд ч хүсэхээ больж энгийн л амьдарч байтал 2019.10 сард сарын тэмдэг маань үзэгдсэнгүй. Би тоосонгүй ээ өмнө нь ингэж байсан баярлаад үзэхэд 1 зураас л байдаг байсан учир. 11 сард бас л сарын тэмдэг ирсэнгүй. Энэ удаа юу ч гэсэн үзье гэж бодоод үзтэл бидний 13 жил хүсэн хүлээсэн хүүхэд маань олджээ. Би үзсэн даруйдаа тестээ бариад нөхрийнхөө ажилруу гүйчихсэн. Нөхөртөө үзүүлтэл үйлдвэр даяар орилж би аав болжээ гээд ажилчдаа үнсэж өргөж дэвхрээд намайг хөтлөөд гарч бүх хамаатнаараа тэр өдөртөө явж мэдээгээ зарлав. Үнэхээр их хүлээж дээ хань минь гэж баярлан харж суулаа. Бүх хүнд залгаж хэлж дуулгав. Ингээд эсэн мэнд эрүүл саруул хүүхэд бойжиж байгааг эход орж харж сая л санаа амарлаа. Одоо хань минь хүүхдийн нэр бодоостой өдөржин ирээдүйд хүүхэдтэйгээ хийх зүйлээ бичээстэй төлөвлөөстэй. Би баттай хэлэхэд энэ Улаанбаатарт хамгийн азтай хамгийн их аз жаргалтай байгаа хоёр хүн одоо бид хоёр л байна даа. Би ээж болохнээ…