“ХАНИА БИ ЧАМААРАА БАХАРХАЖ БАЙНА” – Бодит амьдралаас
ХАЛИУН БАТ
Би 2 хүүтэйгээ нөхөртэйгөө дөрвүүлээ амьдардаг. Манай нөхөр гэрийн бараа харахгүй ээ ажил ихтэй. Өглөө босоод л 2 хүүтэйгээ зууралдаад, гэрийн ажил гэсээр байтал өдөр өнгөрчихнө. Хүүхдүүдээ хурдан том болгоод ажилд орж нөхөр шигээ ажлаа л хийгээд явах юмсан гэдэг чин хүсэлтэй би. Ажилдаа яваад л орой ирэхэд нь халуун хоолтой гэр орны бүх ажлыг нь би зохицуулчихсан манай нөхөр санаа зовох юмгүй амар амьдардаг юм шиг санагдаад байдаг юм. Өчигдөр том хүүгээ дагуулаад хүнсээ цуглуулах санаатай гарлаа. Хүнсний 1-ийн тэрүүгээр зам гарч байсан чинь яг замын голд байдаг трайшейнд нэг хүн юм хийгээд байна. Юу вэ машинд дайруулмаар байгаа юм байхдаа юу хийгээд байгаан бол гэсэн юм бодчихоод өнгөртөл хүү маань ээжээ ээж тэр аав байна гэв. Гайхсан би юугаа яриад байгаан бол гээд сайн хартал нээрэн манай хүн байна. Би юу ч хэлж чадалгүй хүүгээ дагуулаад хурдан хурдан алхлаа.
Хүү минь хажуунаас ээжээ аав одоо ичдэггүй юм байхдаа гэр оронгүй хүмүүс л траншейнд байдаг биздээ гэв. Тэр үг миний тэсгэлийг алдуулчихлаа. Юугаа яриад байгаа юм чи аав чинь ажлаа хийж байна. Чи бид хоёрыг бас дүүг чинь тэжээх гэж аав чинь ажиллаж байна за юу гэж чангаар орилохдоо би тэсэлгүй уйлчихлаа. Хөөрхий хүү минь юугаа мэдэхэв дээ. Нөхөр маань Юнивишнийн техникийн газар ажилладаг юм л даа. Гэмтэл гарлаа засах гээд явж байна. Сүлжээ оруулах гээд гадуур явна л гэж ярьдагаас биш ийм ажил хийгээд ингээд тэгээд гэж зовлон тоочиж байсан удаагүй ээ манай хүн. Өвлийн хүйтэнд гадаа хэдэн цагаар зогсож, байшингийн дээвэр дамжин сүлжээ татаж, хүүгийнх нь хэлснээр трайшейнд гэмтэл засаж бидний төлөө нойр хоолгүй, өдөр шөнөгүй зүтгэж байгаа нөхрийгөө ажлаа л хийхээс өөр юмгүй амар амьдардаг гэж бодож явсан өөрөөсөө би ичсээн.
Орой нь нөхрийгөө ирэхэд дуртай битүү шөлийг нь хийгээд угтлаа. Өмнө нь сонирхож ч асуудаггүй байсан би энэ удаа -Ажил чинь ямаршуу байвдаа гэж асуусан. Нөхөр минь харин -Өө гайгүй дээ ойрд корона гээд хүмүүс бүгд гэртээ байгаа болохоор манай сүлжээний ачаалал ихэсчихсэн. Ажил ихтэй байлаа гэснээс өөр юм хэлсэнгүй. Яг л энэ мөчид би нөхрөөрөө маш их бахархсан. Эр хүн ийм л байдаг юм байна даа гэж бодсон. Нөхөр маань ажилдаа маш их дуртай. Тийм ч учраас ажлаа төвөгшөөлгүй хийж, чин сэтгэлээсээ ажилладаг. Хань минь, хайрт минь тэнэгхэн намайгаа уучлаарай. Чи минь бид гурвынхаа төлөө маш ихийг хийж хөдөлмөрлөж байгааг бас хүмүүсийг гэртээ амар тайван суугаад интернэт орж тв-ээ үзэх боломжоор хангах гэж хичээн ажиллаж байгааг хайр нь ойлгосоон. Хоёр хүүгээ яг чам шигээ хүн болгон хүмүүжүүлэх болноо. Баярлалаа чамдаа.