“ХАМГИЙН АРЧААГҮЙ ЭР Л ХАДАМ ААВ, ЭЭЖИЙГЭЭ MУУ ХЭЛДЭГ…”

“ХАМГИЙН АРЧААГҮЙ ЭР Л ХАДАМ ААВ, ЭЭЖИЙГЭЭ MУУ ХЭЛДЭГ…”

Уурлаж зэвүү нь хүрэхээрээ эхнэрээ xaрааж дopомжилдог, гэрээсээ хөөдөг эрчүүд хэр их байдаг бол. Уурлахаараа би хичнээн зэвүүн үгтэй ч ханийгаа элдэв муухай үгсээр харааж зүхэж янз бүр болдоггүй.

Насан туршдаа ханилах юм чинь ялихгүй үгнээс болж насаар нь гомдоочихвий гэж бодоод л үгээ залгиад тэвчээд өнгөрдөг. Гэтэл жижиг ч бай том ч бай ямар ч маргаан асуудал гарсан нөхөр маань аймшигтай бүдүүлэг зан гаргаж надтай харьцах юм.

Гэрээс хөөж туух, элдэв дээдээр хараалгуулахыг сүүлдээ бараг тоохоо ч байлаа. Дөжрөөд ч байх шиг. Ийм байдалтай явсаар ханийгаа гэсэн хүндлэл хайр минь бага багаар унтраад ч байгаа юм шиг санагдах боллоо.

Эхэндээ бол маргаан гарч муудалцсаныхаа дараа гомдож уйлж эрхлээд энгэрт нь наалдаад л байдаг байсан чинь одоо уйлах гэхээр намайг юу гэж бодох бол юундаа уйлдаг байнаа гэх болов уу гээд уйлахаа ч байсан.

Уйлж унжиж зөөлөн хандах тусам өөрийгөө сул дорой байдлаар мэдрэх болсон. Бас эрхэлж нялууръя гэхээр төвөгшөөх болов уу гээд нэг их ойртож наалдахаа ч байсан. Залуу хүмүүсийн халуун дулаан харилцаа бараг л байхгүй болоод байгаа юм шиг.

Сүүлдээ бүр унтаж хэвтэх ч сонирхолгүй болдог юм байна. Харин хань минь энэ бүхэнд өөрийнхөө буруу байгаа гэж жаахан ч бодохгүй байх шиг байна. Нэг гэрт ороод зургаан жил боллоо. Анх бол үнэхээр бие биедээ үxэж хататлаа л хором ч салж чадахааргүй их хайртай байлаа.

Одоо бол харин орхиод үxвэл үxмээр, салвал салаад явчихмаар байна. Эр хүн эмэгтэй хүнийг харааж дopомжилж хөөж тууж байхдаа дараа нь мартчихна гэж бодоод л тийм муухай үг үйлдэл гаргадаг байхдаа гэж бодох боллоо.

Хэдэн удаа яаж хараасныг нь, хэдэн удаа нүдэндээ нулимстай хүүхдүүдээ хөтлөөд алхсанаа би нэг нэгэнгүй тоолоод хэлж чадна. Голдоо ортол гомдсон гомдлыг хэзээ ч мартаж чадахгүй юм байна лээ.

Одоо ингээд бодохоор цаашдаа олон жил хамтдаа амьдарвал би энэ хүнийг жижиг том гэлгүй ямар нэг шалтгаанаар зөндөө л уурлуулж, маргалдаж таарах байх. Гэтэл уурлах бүртээ хөөж тууж, харааж загнаад, гар хүрэх шахаад байдаг эр хүнтэй насыг барна гэхээр нэгэн бодлын аймар бас дэндүү хайран санагдаж байна.

Ямар ч их хайртай болчихсон юм би. Хайрлана хүндлэнэ гээд суусан эр хүнээс минь ийм авир гараад байсан ч гомдож тунихаас өөрөөр яаж ч чадахгүй юм. Хэцүү байгаад байхад л саяхныг хүртэл салах талаар огт бодохгүй л байсан.

Гэхдээ нэг бодлын гурван хүүхдээ аваад энэ араатан шиг авиртай хүнээс салаад залуу насаа сайхан өнгөрөөх хэрэгтэй ч юм шиг. Гэхдээ хэрэлдэж маргалддаггүй асуудал тулгардаггүй гэр бүл гэж юу байхав гэж бодоод л энэ хэдэн жил тэвчиж ирсэн.

Эр хүн харин эд мөнгөний хэрүүл, ээж аавын хэрүүл ярьж эхнэрээ гомдоох шиг муухай юм байдаггүй юм байна. Хамгийн дорой эр л эхнэртэйгээ мөнгөний хэрүүл хийж, хадам ээж аавыгаа муулдаг байх.

Хамгийн арчаагүй эр жаргаана гэж авч суусан эхнэрээ хөөж тууж харааж зүхдэг байх. Ингээд бодохоор хайрлаж дурлаж хүндэлж бүхнээ зориулж ирсэн хань нөхөр минь хамгийн арчаагүй дорой эрчүүдийн ч нэг юм шиг. Ай даа хөөрхий…

Эхлээд нэг хараана, дараа нь ингэж болдог юм байна гээд нилээн хэд харааж зүхэж хөөж тууна, өөрөө хөөж явуулчихаад араас нь явна аргадаж авч ирнэ. Харин сүүлдээ аргадахаа ч болино. Сүүлдээ эхнэрийг чинь чи биш өөр хүн аргаддаг болно.

Ийм тохиолдолд хэнд нь буруу өгөх вэ. Эр нөхөртэй байж хүнтэй явлаа гээд ямар ч тохиолдолд тэр эмэгтэйг л хэлтэй амтай болгон буруутгаж үзэн ядна. Харин эрчүүд “Уурандаа тэссэнгүй тэгчихлээ, ингэчихлээ уучлаарай” гэдэг ганцхан үг хэлээд л болоо.

Ингэж хэлээд л тэдний хувьд бүх асуудал нь шийдэгдчихдэг байх. Миний бодлоор хичнээн уурлаж байсан ч харааж зүхэж чадахгүй, гар хүрч чадахгүй, яаж ч чадахгүй байхыг л хайр гэнэ. Салсан байсан ч хүндлэхийг л хүндлэл гэнэ.

Үрсээ тэврээд энэ гэрээс явах цаг минь болсон бололтой. Аав ээжийгээ үxэxэд чамаас болоод жаргааж чадсангүй гэж би ханьдаа гомдож амьдармааргүй байна. Өтөлж хөгшрөөд чи намайг тэгдэг байсан биз дээ гэж хэн нэг хүнд гомдолмооргүй байна.

Эрчүүд минь хайрлаж чадахгүй бол эртхэн сал. Хайргүй болсон бол явуул. Хайртай хэрнээ тийм муухай гудамжны характер эхнэртээ гаргадаг, өөрийгөө засаж авч чадахгүй бол бас л сал. Аль эсвэл хайрлавал хайрласан шиг л нэг мөсөн хайрлаж сураарай.

Эмэгтэй хүнийг хайр халамжаар дутаах тохиолдол байж болох ч харааж зүхэж голд нь ортол гомдоож яавч болохгүй шүү л гэж эрчүүддээ захимаар байна… Харин гурван хүүхдээ тэврээд ганц бие ээж болох гэж байгаа шийдвэр маань та бүхний бодлоор хэр зөв шийдвэр вэ?

Өөрийгөө чөлөөлж ганц бие ээжийн амьдралаар амьдрах, аль эсвэл авир муутай нөхөртэйгөө амьдрах нь аль нь надад болоод үр хүүхдүүдэд маань хэрэгтэй бол. Санаа бодлоо хуваалцаач. Хайран чиг залуу нас минь гэж бодож л халаглаж сууна даа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!