“ХАЛТУУР ХИЙЖ ЯВААД XOОЛОЙГОО БOOЛГOЖ ДЭЭPЭMДҮҮЛЖ Ч БАЙЛАА…” БОДИТ АМЬДРАЛААС
“ХАЛТУУР ХИЙЖ ЯВААД XOОЛОЙГОО БOOЛГOЖ ДЭЭPЭMДҮҮЛЖ Ч БАЙЛАА…” БОДИТ АМЬДРАЛААС
Далавчгүй Сахиусан Тэнгэрүүд
Миний хобби их гоёо ккк. Мөнгийг хуримтлуулж эхэлсэн үеийнхээ түүхээс нуршихгүй өгүүлье гэж бодлоо. Хүүгээ төрсөн цагаас эхэлж мөнгө хураасан даа. Ганц бие ганхаж сул бие сугсалзаж явахдаа цалингаа аваад л шууд орой нь наргиж цэнгээд дуусдаг байсан.
Дараагийн цалин буутал хүнээс автобусны мөнгө хоолны мөнгө зээлж явсан үе минь зөндөө. Гэхдээ тухайн үед цалин бага, сардаа 300-400 мянгын хооронд л авдаг байлаа. Юунд ч санаа зовдоггүй зоргоороо нэгэн байсан.
Харин одоо бол хариуцлагатай ээж. Омголон залуу насыг минь оосорлож ирсэн, зоргоор дэврүүн амьдралыг минь зорилготой тэмүүлэлтэй болгосон хүүдээ л талархдаг юм.
Хүүгээ хэвлийд олдсон цагаас л хэн ч надад туслахгүй, хэнээс ч би тусламж авах боломжгүй гэдгээ ойлгож, бага сагаар мөнгө хураая, хуримтлалтай болъё гэж хатуу шийдсэн минь зөв оновчтой бодол минь байсан.
Ганцаараа хүн өөртөө л найддаг юм бас биеэ даачихдаг юм билээ. Хүүгээ төрүүлээд гэртээ байхдаа л ажил хийсэн, мэдээ бичиж өгнө сард 250 мянган төгрөг авдаг байсан.
Хүү нярай байхдаа өвдөнө, өлгийнд нь боогоод автобусанд суугаад эмнэлэг орсон үе олон байсан. Чанга хэцүү санагддаг байлаа. Нэг нас хүргээд би ажилдаа орсон. Үндсэн ажлаа хийхээс гадна ажлынхаа байрыг цэвэрлэж нэмж мөнгө авдаг байсан.
Идэх хоолоо хэмнэж, өмсөх хувцсаа багасгаж үргүй зардлаа танаж байж мөнгө хураасаар байгаад 2017 онд цоо шинэ Приус-20 маркийн машин авснаар ээж хүү хоёр хөл дүүжлэх унаатай болсондоо.
Хүүгээ нялх байхад унаагүй хэцүү байхын зовлонг биеэрээ мэдэрсэн болохоор их баярласаан. Машинаараа хааяа халтуур хийнэ. Халтуур хийж яваад хүнд хоолойгоо боолгож, хоёр xyлгайчид машинаасаа цүнхээ дээрэмдүүлж л байсан.
Гэхдээ бууж өгөөгүй бас айгаагүй шантраагүй тэнэг зоригтой хүүхэн. Хүний шунал барагдахгүй. Дахиад хоёр жил гүрийж хэмнэж цалингаа хурааж байгаад ээжтэйгээ нийлж, том хөрөнгөө босгосон сайхан шүү.
Миний дансан дахь мөнгө мэдээж дууссан. Одоо дахиад өнгөрсөн жилээс эхэлж тэг болсон дансандаа мөнгө хийж хурааж эхэлсэн дээ. Гэхдээ хүүгийнхээ 20 мянган төгрөгийн /одоо 100 мянга/ хадгаламжийг бол огт авахгүйгээр 18 нас хүртэл нь банкинд хийсэн.
Түүн дээр нь жил болгон гацуур модных нь мөнгө болон цагаан сараар айл өгсөн бэлгийн мөнгийг нь хийдэг зуршилтай болсоон. Амьдралд зорилготой байх сайхан.
Ганц хүүгийнхээ ирээдүйн сайн сайхны төлөө амьдрах дэндүү сайхан шүү өвдөх ч үxэx ч эрхгүй. Ээж хүү хоёрын дараагийн мөрөөдөл гадагшаа бүүр явах. Хэний ч гар харахгүй, хэнээс ч царай алдахгүй хуримтлалтай байна гэдэг сайхан шүү.
Хамгийн гол нь санхүүгийн сахилга баттай, хэмнэлтэй үргүй зардлаа танадаг байхад хүсч байгаа зүйлдээ хүн хүрнэ ээ гэж би боддог. Сар бүрийн цалингийнхаа 70 хувийг хадгаламжиндаа татуулчихдаг зуршилтай болсоон.
Өдөр бүр хоолоо гэрээсээ хийж авч явах нь хоолны мөнгийг ихээр хэмнэдэг шүү. Хуримтлалынхаа үр шимийг нэг л өдөр үзэх болноо. Хичээх л хэрэгтэй, зөв л байх ёстой… Над шиг үрж ч чадахгүй олдсоноо хураагаад л байдаг бүсгүйчүүд байна уу.