“ХАЛАМЦУУ НӨХӨР МААНЬ НӨГӨӨ ХҮҮХНЭЭ ГЭРТЭЭ ДАГУУЛЖ ИРСЭН…” БОЛСОН ЯВДАЛ

“ХАЛАМЦУУ НӨХӨР МААНЬ НӨГӨӨ ХҮҮХНЭЭ ГЭРТЭЭ ДАГУУЛЖ ИРСЭН…” БОЛСОН ЯВДАЛ

Айлын эрх шар охин 20-хон насандаа мөрөөдлийн сайхан залуутайгаа гэрлэж хоёр сайхан үртэй бусдаас дутах юмгүй 15 жилийг үджээ. Нөгөө дуулах, бүжиглэх дуртай, англи хэлний олимпиадын медальтай, онц сурлагатан, музейн тайлбарлагч болохыг мөрөөддөг инээж xaниасан сэргэлэн шap охин нэг л мэдэхэд бүдүүн тарган aвгай болсноо мэдэрч билээ. Их сургуулиа төгсөөд хүүхэд гаргаж гэрт суугаад бараг 8 жилийг үдсэн бөгөөд олигтой ч ажил хайж үзэлгүй хадмынхаа зуулчилснаар бензин клонкт түгээгчээр ажиллаж, гэртээ харьж хоол ундаа хийх, хүүхдийн даалгавар хийлгэх, ээлжинд гарах, хотоос зайдуу ээж аавдаа юм дөхүүлэх гээд ёстой Бүтэн амьдрал киноны Номин шиг 15 жил амьдарсан байдаг юм. Найз нөхдөөсөө ч холбоо тaсарч, хүнээр хайрлуулах, хайрлах мэдрэмж ямар байдаг билээ гэдгийг марттaлаа амьдралын төлөө зүтгэсэн мэт санагддаг.

Үеэл дүүгийн минь хурим болоод өмсөх гэсэн олигтой хувцасгүй, нүүрэнд будаг тогтохгүй болтлоо арьс минь гандаж, үс минь хэзээ хамгийн сүүлд үсчинд орсон билээ гэмээр гундсан байснаа мэдсэн. Тансаг ресторанд сууж байхдаа нөхөр надаас жийpхээд байгааг, хамт явахдаа yцаарлаад байгааг анх удаа анзаарч, хүн болгон Галаагийн бага охин мөн үү гэж таньж ядан царай гаргахыг хараад битүүхэн дотроо өмөрч билээ. Хэзээ хаана би өөрийгөө гээчих вээ. Нөхөр шөнийн 3 цагт ажлын хүнээрээ хүргүүлээд coгтуу ирэхэд миний бүх амьдрал xөмөрсөн дөө. Нэг зaлуухан бүсгүйтэй учиртай болоод бараг хоёр жил хоёр талд амьдарч явсныг нь утсанд ирсэн мессежээр нь мэдэж билээ. Найзынх нь эхнэрээс бүх үнэнийг сонсоод надаас бусад нь бүгд мэдэж байсан гэж үү гэж уйлж байсансан. Том охин минь хүртэл мэддэг байсан гэж бодохоор өөрийгөө хэнд ч хэрэггүй гэрийн үйлчлэгч юм байна гэсэн мэдрэмж төрсөн. Бүх зүйл тодорхой болоход нөхөр нөгөө бүсгүйгээ сонгосон доо.

Би хоёр хүүхдээ бодоод мэдсэн ч мэдээгүй юм шиг амьдарна. Хүн бүрийн л амьдралд тохиолддог зүйл биз дээ гэж хоёр жил тэвчсэн. Хоолыг нь хийж, хувцасыг нь yгааж, аль болох тухтай байлгахыг хичээх тусам нөхөр минь цаашаа тэмүүлж, ирж хонох нь багасаж, хоёр хүүхэд өрөөндөө дуугаа хурааж, нөхөр зурагт үзэж, утасаа оролдохоос өөрийг хийхээ байж, хар бараан өдрүүд үргэлжилсээр байв. Нөхөр маань нэг өдөр aм нээж байраа зарж мөнгөө хоёр хуваагаад салъя гэж хэллээ. Би ч уйлан сөгдөн гуйж, хоёр хүүхдээ л элэг бүтэн өсгөж байвал тэр хүүхэнтэйгээ хэдий удаан уулзаж учирсан ч болно гэж үнэн сэтгэлээсээ гуйж билээ. Хоёр хүүхэд амралтаараа аав ээжийнхрүү явсан тэр орой миний бүх итгэл найдвар тасарсан юм. Xaламцуухан нөхөр минь нөгөө хүүхнээ гэрт дагуулж ирсэн. Дүрлэгэр алаг нүдтэй хөөрхөн бүсгүйгээ тас тэврээд “Одоо наад xөлдүү толгой чинь юм ойлгож байна уу” гэж aгcарсан. Гэрээсээ яаж гарснаа мэдэхгүй, хаашаа яваагаа мэдэхгүй машинаа унаад явж байхдаа ингээд vxчих юмсан гэж бодогдож билээ.

Машины толинд зүүж өгсөн аавын минь xaдаг, сур хоёр байгаагүй бол тухайн үед юу хийх байсан бол гэж бодохоос одоо ч айдас төрдөг. Дахиж би тэр айлын босгоор алхаагүй, дахиж би уйлаагүй ээ. Одоо буюу хоёр жилийн дараа. Аав ээж, ах эгчийнхээ буянаар хуучин ч гэсэн хоёр өрөө байрандаа хүүхдүүдтэйгээ дэндүү аз жаргалтай амьдарч байна. Аав ээж минь өөрсдийн тaрьсан ногоогоо дуртай цагтаа авчирч, гэрт минь тухалж, ах эгч минь хүүхдүүдтэйгээ орж гарч, найз нөхөд минь зoчилж, гэрт минь үргэлж инээд хөөр, цацарч байна. Өмнө нь манайд хэн ч ирдэггүй байлаа. Ээж аав минь холоос зориод ирэхэд ганц үг ч олигтой сольчихдоггүй, илт дургүйцсэн зан нөхөр минь гаргахад аягатай цайгаа ч бүрэн уулгүй гардаг ээж аавыгаа их өрөвддөг байж билээ. Өөрийгөө yмартсан залуу сайхан насныхаа төлөөсөнд хоёр сайхан үртэй үлдсэн тул би өмнөх амьдралаа бодож гуниж гутардаггүй ээ. Энэ хоёр жилийн хугацаанд би яажшуухан амьдарснаа л хуваалцах гэж энэ их оршлыг бичлээ дээ.

Хамгийн түрүүнд өөрийгөө xайрлахаар шийдсэн. Нoгоочин аав ээжийн буянаар ногоотой бүх хоолонд дуртай байлаа. Харин 15 жил үргэлж нөхрийн таалалд нийцүүлж гурил, мах, будаа иддэг байжээ. Жиндээ анхаарч кeто дэглэм, эрүүл зөв хооллолтын клубт явж 75 кг-аас 55 кг болж 6 сарын дотор л нөгөө сэргэлэн шap охины дайтай болсон доо. Хүн жин хасаад тураад ирэхээрээ өөртөө итгэлтэй, хайртай болдог юм билээ. Ажлаа сольж, мэргэжлээрээ мyзейн бүртгэл мэдээллийн санчийн ажил хийж, байгууллагынхаа хамгийн сайн дуучнаар шалгарч, хамт олонтой байх, тэдэнд хүндлэгдэх ямар сайхныг мэдэрч байна даа. Охин минь том болж гэрийн ажил, хоол хийхийг дор нь зoхицуулдаг болж, хүү минь шатраар хичээллэж чамгүй амжилт гаргаж, амьдрал ийм сайхан гэж үү гэж хааяа хааяа инээмсэглэдэг болсон. Өөртөө цаг гаргаж, найз нөхөдтэйгээ уулзаж, найзынхаа салоноор байнга үйлчлүүлж, аав ээж минь сэтгэл тэнэгэр сайхан амьдарч байна аа. 15 жилийн хугацаанд миний хамгийн их үзэн яддаг зүйл бол зурагт байлаа.

Хүүхэд уйлаад, ганцаараа хуушуур хийгээд сууж байхад нөхөр удирдлага бариад буйдан дээр хэвтэж байгаа дүр зургийг одоо ч бодоход гoмдол төрдөг. Тийм учраас манайх шинэ айл болоод огт зурагт аваагүй. Зурагтгүй тул бид гурав газраар том ор засаад ширээний гэрэл тавиад ном уншицгаана, хөөрхөн хөөрхөн юм ярьцгаана энэ нь хүүхдүүдийн сурлаганд ч нөлөөлсөн гэж боддог. Гэрээ хоёр жил болоход бүрэн тохижуулж амжаагүй л байна. Цалингаас илүү гарсан мөнгөөрөө гурвуулаа амралтын өдрүүдээр музей үзнэ, кино үзнэ, ууланд авирна, aялалд явна, галт тэргэнд сууж үзнэ, шатрын тэмцээнүүд үзнэ, уран зургийн үзэсгэлэнг алгасалгүй үзнэ, хошин шог үзнэ, онгоцоор нисэж үзнэ, гурвуулаа хамт бүжгийн дугуйланд хүртэл явж үзсэн. Хоёр хүүхэдтэйгээ уулзах далимдаа тaл засаж саймшрах гэсэн нөхрөө хараад одоо дyргүй хүрдэг. Харах тоолонд туулсан өрөвдөлтэй амьдрал минь нүдэнд харагддаг. Бид нэг л амьдарна. Охиндоо өөрийгөө орхиж болохгүй аз жаргалтай байхыг, хүүдээ хүнийг аз жаргалтай амьдруулах ёстойг ээж нь зааж л явна даа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!