“ХАЙР ГЭЖ ЮУ ВЭ?” БОЛСОН ЯВДАЛ
“ХАЙР ГЭЖ ЮУ ВЭ?” БОЛСОН ЯВДАЛ
Өвлийн нэг хүйтэн өдөр байсан юм нэг сарын аравдын үе гадаа хоёр ес эхэлчихсэн яг л хага ташдаг үе байсан юм. Хүн болгон л хурдан хурдан алхаж аль болох дулаахан газрыг бараадаж байсан орой. Би ч гэрлүүгээ харих гээд л бас л ялгаагүй алхаж явлаа хоёр давхар өмдтэй даараад байдаг арай ч дээ. Улаанбаатар минь ч аргагүй дэлхийн хамгийн хүйтэн нийслэл дээ гэж бахархах ч биш гутрах ч биш яг л тэгээд явж байтал хүмүүс нэг газраас улаан хацартай, баяр хөөртэй нэг л сайхан болчихсон юм шиг гарч ирж байна харсан харин “Шөлөндөө” гөөс гарч ирж байна. Нээрээ би чинь өглөө хоёр печеньтэй гарснаас хойш юу ч идээгүйгээ санан маш их өлсөж байгаагаа мэдрэв. Орлоо хоолоо захиалчихаад утсаа оролдоод хүлээж суутал хажууд сууж байсан хоёр залуу хоолоо идэж дуусгачихаад жаахан шөлний шавхруу шарсан банш хэдхэн ширхэгийг орхиод бослоо.
Тэгтэл цаанаас нилээн муухан хувцастай ч цэвэрхэн байрын үсээ нэг талруу налуулаад самначихсан ах орж ирээд нөгөө хоёрын ширээнд миний хажууд дөхөж ирэв. Шөлрүү хэдэн секунд гөлрөх мэт харж зогссоноо гүнзгий санаа алдан эргэж хараад цонх руу дөхөж очоод гараараа “нааш ир” гэсэн шинжтэй даллав. Удсангүй гаднаас намхан жижигхэн биетэй сэргэлэн байрын эгч гүйж орж ирээд өөрт нь харваас томдсон бээлийгээ тайлаад ширээн дээр байгаа хэдэн банш руу сарвайв нэгийг нь амандаа хийгээд шөлнөөс халбагдаад авав. Тэр үед ах нь миний хажуугийн сандал дээр тэр эгчийг идэхийг нь хараад зүгээр л инээмсэглэн сууж байсан. Би тэр хүний нүдэнд ямар их идэх хүсэл байсныг харсан болохоор яагаад идэхгүй байгааг нь бүр гайхаж билээ. Удаачгүй хэдхэн секундын дараа цаанаас ууртай үйлчлэгч хамгаалагч залуутай цуг яг тэр хоёрын зүг чиглэн ирж байна. Нөгөө хоёр ч анчин харсан шувууд шиг дэрхийн босов. Залуу нь ирээд “та хоёрыг боль гэж хэлээ биз дээ” гэж чанга хэлээд эгчийн урдуур хамгаалах шинжтэй зогсох ахыг хувцаснаас нь гуд татан зулгаан бариад хаалганы зүг татан авч одов.
Ах ч буруу зүйл хийсэндээ гэмших мэт юу ч хэлэлгүй хойноос нь дуулгавартай алхлаа. Харин эгч сэргэлэн юм болохоороо үлдсэн 4,5-хан баншийг гялс халааслаад надруу гэмшингүй хараад бид хоёрыг уучлаарай садаа болсонд сайхан хооллоорой гэж хэлчихээд араас нь гарав. Би яасан бол гээд цонх руу хартал гадаа гараад нөгөө эгч халааснаасаа баншаа гарган ахын аманд хийж өгөхийг би харлаа. Тэгэхэд нулимс минь хацар дагаад аль хэдийн урсаж байлаа. Би ухасхийж босоод нөгөө хоёрыг ороод ир гэж дуудахад тэр хоёр аль аль нь итгэл муутайхан намайг дагаад орж ирсэн юм. Хүмүүс дургүйцдэг юм гэж хамгаалагч нь хэлсэн болохоор бид гурав доод давхарт нь суун 3 шөл 1 цуйван 2 таваг баншийг хамтдаа суун идэхдээ янз бүрийн л зүйл ярьж байлаа. Хэрхэн 90 ээд оны үед бизнес эрхэлдэг байсан Оросуудаас болж яаж хоосорсон хэрхэн хуримаа хийж байснаа ч ярьж өгсөн юм. Хоолны төгсгөлд эгч “миний хань чинь миний анхны хайр байхгүй юу, би үргэлж хажууд нь байнаа гэж амласан юм” гэж хэлээд нүд рүү нь хараад инээхэд л би “ХАЙР ГЭЖ ЮУ ВЭ?” гэдэг асуултынхаа хариуг тэр агшинд олсон юм.