MngNews

“ХАЙРТЫГ МИНЬ ХАЙРЛАХ ТЭР НЭГЭНД” ӨГҮҮЛЛЭГ

Ц.ТҮВШИНБАЯР

Сайн байна уу. эрхэм хүндэт залуу минь юуны өмнө чамд энэхүү захидал очих миний хувьд гунигтай ч чиний хувьд жаргалтай байх өдрийн мэндийг хүргье.

Өнгөрсөн бүхнээ нурших гэсэнгүй ээ, би өөрөөсөө ч илүү хайрлах түүнийгээ чамд захин захин даатгах гэсэн юм. Мэдээж чамд эвгүй санагдах ч мэдэж авсан нь чамд хэрэгтэй байх, миний сэтгэл ч санаа амар байх болно. Хайр хүнийг сохор болгодог ч гэлээ хагацал үзэхдээ бүхнийг ухаарах үе ирэх юм. Эр хүн болхоор чи намайг ойлгоно гэж найдаж байнаа эрх танхил өссөн болохоор тэр минь дэндүү дураараа, “Битгий зэмлээрэй” элдэв маяг сураагүй болхоор дэндүү нүүрэмгий, “Шууд л хэлчихнэ” ааш зан нь эвдрээгүй болхоор амархан гомдчихно, “Аргадахгүй л бол их гүргэр” хажууд нь байхдаа хараалын үг хэрэглэхгүй байсан нь дээр, “Саваагүй болхоор амархан сурчихна өөдөөс чинь ч хэлж мэднэ”

Бороотой өдөр болзоонд уриарай эсвэл хамтдаа алх тэр минь үнэхээр дуртай их баярлана. Үнсэж хайртайгаа үргэлж хэл өдөржингөө л өөдрөг цовоо болчихно. Гунигтай үед нь гарыг нь атгаад хажууд нь чимээгүй суу мөрийг чинь түшээд сэтгэлээ онгойтол уйлж бүхнээ ярина. Юу хүсэж байгааг нь чи өөрөө асуугаарай, нүдэнд нь баясал тодроод нууцхан хүслүүдээ чамд хэлнэ. “Биелүүлхийг хичээгээрэй” Хардаж харамлах үе чамд мэдээж гарах л байх хайр халамж чинь хангалттай л байвал хамгийн үнэнч нь тэр минь л байх. Энэ хорвоо дээр эвдэрдэггүй эд, алддаггүй хүн гэж үгүй болхоор бүхийл зүйл чамаас л шалтгаална. Үргэлж түүнийг минь ойлгож уучилхыг хичээгээрэй. Учир нь тэр минь зөвхөн хайрлагдах гэж л энэ хорвоод ирсэн юм шүү…

Гэнэтийн явдлаар дүүрэн амьдралын минь бас нэгээхэн жаргалтай мөчүүд минь энэ хүрээд өндөрлөж юугаар ч нөхөшгүй тийм хоосон орон зай үлдсэн ч гэлээ хэзээ ч мартагдахааргүй дурсамжууд минь байгаа болохоор би зүгээрээ хамгийн гол нь би залуу байна. Амьдрал надад ахиад л аз жаргал бэлэглэнэ. Ингээд миний чамд захих захиас минь дууслаа, ойлгож бас зөвөөр хүлээж авахыг хичээгээрэй чи бол хамгаас азтай залуу үхэн үхтлээ түүнийг минь үүрд хайрла… Та хоёрт энэ хорвоогын хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе өнөр өтгөн гэр бүлтэй болоод өвгөн эмгэн болтлоо жаргалтай амьдраарай. Миний хүслээс илүү түүний минь шийдвэр чухал…

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!