“30 НАСТАЙ 3 ӨӨP ЭЦГИЙН 3 XҮҮXЭДТЭЙ” БОДИТ АМЬДРАЛААС
“30 НАСТАЙ 3 ӨӨP ЭЦГИЙН 3 XҮҮXЭДТЭЙ” БОДИТ АМЬДРАЛААС
Би 30 настай гурван өөр эцгийн гурван өөр хүүхэдтэй амьдралд хөл алдаж гэх үү бүдчиж л яваа эмэгтэй. Анхны хүүхдийн маань эцэг намайг жирэмсэн болгочихоод л хаяаад явсан. Аав ээжээсээ ч нуугаад авахуулах гэж их оролдож үзсэн ч зориг хүрэхгүй байсаар хүүхдээ төрүүлсэн.
Аав ээж маань ч жирэмсэн байхад эцэггүй хүүхэдтэй болчихлоо гээд анхандаа их л дургүй байсан. Төрсний дараа гэхдээ төрсөн охиноос нь төрсөн өөрсдийнх нь зээ юм болохоор яалтчгүй өөр болчихдог юм байна лээ. Гал дээр гарсан ганц зээ гээд эрхлүүлээд л.
Энэ хүүхдийг маань ээж маань гурван нас хүртэл нь өсгөж өгсөн. Тэгээд л бурхан болсон доо миний муу ээж. Хоёр дox хүүхдийнхээ аавтай танилцаад насаараа ганц бие явалтай нь биш гээд өчнөөн залуу араас эргүүлдэж гүйж байхад өөрөөсөө ах нас тогтсон хүнийг ядаж арваад жилийн дараа том охиныг минь нас биед хүрэхийн цагт xvчиндэж гар хүрэхгүй юм байна даа гэж бодоод сонгосон.
Гэтэл түүний хүүхдийг хэвлийдээ тээж яваад жирэмсэн таван сартай байхдаа эхнэр хүүхэдтэй гэр бүлтэйг нь мэдсэн. Мэдээж айл гэр үймүүлж иймээ тиймээ янз бүрийн асуудал үүсгэх гэж яваагүй ээ. Тэр хүн ч гэсэн гэр бүлээ сонгоод явсан.
Хүүхдээ авахуулахгүй гэж долоон сар гарантай болтол нь эх нялхас хувийн эмнэлгээр явсан. Огт хяналтанд ороогүй байж байгаад хүүхдээ төрүүлсэн, гэхдээ өлгийтэй байхад нь л хүнд өргүүлсэн. Азаар өргөж авсан аав ээж нь маш сайн хүмүүс таарсаан.
Хоёр дох хүүхдийг маань гэдсэнд байхад араас гүйгээд наад хүүхдүүдийг чинь илүү дутуу харж ад үзэхгүй гээд байхаар нь нэг залуутай жирэмсэн байхдаа нийлсэн. Гэтэл одоо өөрийнх нь хүүхдийг гаргаад өгч байхад өөр хүнтэй явалдаад сая зургаан сарын сүүлд надад гар хүрч зoдоод баривчилгаанд явсан.
Нэг хашаа байшин түрээслээд байж байсан боловч 7 сарын 10-ны орой орсон их усан борооноор хашаа байшин маань усанд автаад түрээслүүлдэг хүнээ дуудаад харуулсан чинь ахын дүү хүүхдээ аваад хурдан яв ах нь тог цахилгаанаа салгалаа гээд шөнийн хоёр цаг өнгөрч байхад такси дуудаад нялх хүүхэдтэйгээ найзынхаа машинд хоносон.
Одоо тэгээд нэг найзындаа ирсэн боловч уугаад нөхөртэйгээ хоорондоо муудалцаж зoдолдоод байх юм даа. Гараад явъя гэсэн ч автобусны мөнгө байхгүй, яваад очъё гэсэн ч очих гэр оронгүй яахаа мэдэхээ болчихоод л байж байна. Үнэхээр яахаа мэдэхгүй, тэнгэр хол газар хатуу үе хүний амьдралд байдаг л юм байна…