“ХАЙРАН 3AЛУУ НACАА ЭXHЭР НЭРТЭЙ ХҮҮХЭНД ЧӨДӨРЛVVЛЖ АМЬДРАХГҮЙ ШҮҮ…”

“ЗАХИА” ӨГҮҮЛЛЭГ – Л.ДАЙРИЙМАА

Цэнгэл чичирсэн гараараа захиаг уншиж дуусаад ханцуйгаараа нулимсаа арчив. –Би ч өөдгүй хүн юм даа гэж өөртөө зориулж шүдээ зуун хэллээ. Тэгээд өрөөн доторхоо нүдээ гүйлгэн харав. Монгол, Солонгос дуу, киноны бичлэгүүд, зурагтай сэтгүүл, төрөл бүрийн байрлалаас c*kс хийсэн бичлэгүүд тавиур дээр нь өрөөстэй.

Шүүгээний урд өнгөрсөн шөнийн зочин бүсгүйн xөxний даpуулганы мөр унасан харагдана. Залуу гэнэт ухасхийн босч тэр бүгдийг хаман авч хаа сайгүй тараан шидэж галзуурсан мэт дэвсэн –нoвш, нoвшийн амьдрал гэж орилоод хөл доороо хөглөрөх нөгөөх чухал юм шиг цуглуулж байсан бичлэг, сэтгүүл дээрээ сөхрөн суугаад толгойгоо тэврэн – Оюунаа минь намайг уучлаарай гэж хэлэх аж.

Тэгээд арагшаа тас гэдэргээ харан хэвтээд хэсэг зуур нүдээ анив. Тэгснээ мөн л гэнэт ухасхийн босоод -Би явнаа хоёр хүүхэддээ одоо л би хэрэгтэй гэж хэллээ. Ийнхүү залуу тэр даруйдаа онгоцны билетээ захиалаад чухал хэрэгтэй гэсэн зүйлээ цуглуулахад нэг жижгэвтэр цүнх болов.

Цэнгэл анх удаагаа л гайхан өөр бусад нь ямар ч хэрэггүй л зүйлс байж. Тэр аpxины найз, шөнийн зугаа болсон олон хүүхнүүд, янз бүрийн өнгө, загвартай хувцаснууд, нөгөөх бичлэгүүд, гражинд байх мотоцикл, машин эцсийн эцэст ямар ч хэрэггүй нoвшнууд тэгэхэд би энэ бүгдийг чухал юм шиг бодож явж.

Ердөө цорын ганц чухал нь миний хань, хоёр хүүхэд минь байж гэж бодлоо. Цэнгэл –Би арай л эрт гэрлэж хайран залуу насаа эхнэр нэртэй царай муутай хүүхэнд чөдөрлүүлж ингэж ч амьдрахгүй шүү гэж Солонгос гарсан билээ.

Дураараа юу дуртайгаа хийж амьдарсан он жилүүдээ дөнгөж түрүүхэн –аз жаргал дүүрэн амьдарч байна гэж бодож байсан сан. Гэтэл дүүгийнх нь дуудлагатай бараг зэрэгцэж ирсэн эхнэрийнх нь захиа түүнийг ямар утгагүй арчаагүй амьдарч ирснийг нь баталж өгчээ.

Дүү нь –Оюунаа эгч бие нь муу эмнэлэгт хэвтэж байгаад өчигдөр өглөө нас баржээ, бид мэдсэнгүй өдөр танай гудамжны Ганаа өвөөтэй дэлгүүрийн үүдэнд таарахдаа зүрхээр өнгөрсөн гэдгийг нь сонслоо.

Хүүхдүүд чинь танай хадам хөгшнийд байгаа гэнэ гэж ярихад Цэнгэлийн хөл туйвж ганц үгний хариу хэлэлгүй утсаа салгаад байтал хаалганых нь хонх дуугарч ажлынх нь залуу захиаг хүргэж ирсэн аж.

Залуу захиаг задлан уншиж эхлэхдээ өөрийн эрхгүй уйлж байв. “Сайн байна уу Цэнгэл ээ хоёр хүүхэд чинь сайн хичээл ном нь дажгүй ээ. Чамайг ярихаа больсноос чинь хойш хүү чинь уур уцаартай болсон шилжилтийн насны онцлогоос ч болж байгаа юм уу бүү мэд.

Охин чинь ч дуу шуу муутайхан л байдаг болсон. Шалтгаан тоочлоо гэж битгий бодоорой миний бие муу байна аа магадгүй чамайг ирэхээс өмнө үxчихэж ч мэдэхээр болсон. Утсыг чинь мэдэхгүй болохоор аргаа бараад захиа бичиж байна.

Тэгээд ажлын чинь хаягаар явуулна. Би чамаас ганцхан зүйл л гуйя хоёр хүүхэд дээрээ хурдан ирээрэй. Би хүүхдүүддээ эцгийн хайр халамж, нөмөр нөөлгийг өгч чадахгүй өдий хүрлээ. За олон үг нуршиж чамд төвөг тариад юүхэв. Баяртай гэсэн байжээ”.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!