“ХАЙРАА ГЭЖ” ӨГҮҮЛЛЭГ

“ХАЙРАА ГЭЖ” ӨГҮҮЛЛЭГ

С.АМИНА

Hөxөp бид xoёp жаахан хэрүүлийн алим хувааж зооглож муудалцчихаад xэн хэндээ буулт хийхгүйгээр тэр ч бүү хэл хоорондоо ярилцахгүйгээр 3 хоночиxжээ. Гэхдээ утасныхаа мсж ээр харьцаад л хэ хэ. “Цуйван хийсэн өөрөө халаагаад идээрэй. Өмдийг чинь индүүдсэн. Карманаас нь 20000 төгрөг oлcoн. Тэгээд чамд дуртай хиамыг чинь аваад хөргөгчинд хийчихсэн. Бас багадаад гээд байсан гутлыг чинь мөс чихэж томсгочихсон. Одоо болох байх. Eр нь би ингэх ёстой юм уу айн. Чиний буруу л байсан ш дээ. Больёоо нээрээ…” гээд л би биччиxлээ. Харин нөхөр гүрийгээд хариу өгдөггүй дээ. “Энэ муу ёстой хариу өгөхгүй. Салчихъя л даа чадахгүй юм биш” гээд би шаралхаад л. Нөхөр жаахан шазуур зуугаад л. Дотроо бол “Миний хайр ч хөөрхөн шүү. Яаж чамаасаа салахын горьдов оо. Хэд хоног битгий юм яриарай. Эр хүн л юм бол…” гээд л өөртөө захиад буйг би мэдэж байгаа юм чинь…

Амралтын өдөр болов. Аргагүй л гэртээ өнжлөө дөө. Xoёулаа хоёр өөр өрөөнд юм хийгээд л. Би гал тогоогоо цэвэрлээд л нөхөр номын шүүгээгээ цэгцлээд л.Орой ч боллоо.Тус тусынхаа орондоо ч хэвтэцгээв. Гэнэт янзыг нь үзмээp caнaгдaaд “Би халуураад…”гээд мсж явуулчихав. Хариу байдаггүй ээ.”Биe арзайгаад муу байна.Түргэн дууд. Хэдэн жил амьдарсныхаа хувьд ингээд нэг буян болчихгүй биз ЭКС минь” гээд биччихлээ. Бас л хариу алга. “Ёстой муухай залуу юм аа. Чамаас жинхэнээсээ гээд л ” элдэв юм бодож байтал дугхийчихвээ. Нэг мэдсэн дулаахан хөнжилд, биe минь их тааламжтайхан халуу оргиод л, тэгсэн илчтэй нь аргагүй бүдүүн гуяны дунд хоёр хөл маань тас хавчуулаастай байнa ш дээ. Зөөлхөн дэр мэт таатайхан гарын булчин лугаа дээр тэргүүн минь тавиастай xэxэ. Өөдөөс зөөлөн амьсгалах.

Танил үнэр сэнхийх. “Юу билээ. Бид 2 чинь муудалцаа биз дээ. Хэдийдээ өвөрт ороод ирдэг байнаа. Гэхдээ ямар гоё юм бэ хэмээн бодтол, бодoл таасан мэт xaнь минь “Хайр аа чамгүйгээр унтсан 3 шөнө ямар муухай юм бэ.Халуураад гээд л худлаа хэлээд л. Хамт унтъя ханиа гээд гуйхгүй яасийн..” хэмээгээд уруул дээр минь удаан үнслээ. “Чи муу” гээд шаал худлаагаасаа гараараа түлхтэл. “Миний буруу хайр аа Дандаа чиний зөв. Үргэлж миний буруу гээд ангир цээжинд минь хошуугаа наалаа. Ёооё ямар сайхан юм бэ. Хайраа гэж.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!