“ХАДМУУДЫНХАА АЧИЙГ Л ХАРИУЛНА ДАА…” БОДИТ АМЬДРАЛААС
“ХАДМУУДЫНХАА АЧИЙГ Л ХАРИУЛНА ДАА…” БОДИТ АМЬДРАЛААС
“Далавчгүй Сахиусан Тэнгэрүүд” Групп – Хуулбарлахыг хориглоно
Сайн байна уу. Анх удаа захиа бичиж байна. Хүмүүс ихэнхдээ л хадмууд гэхээр сөрөг ойлголттой байдаг болохоор хадмуудынхаа талаар бичмээр санагдаад. Анх бэр болж очсон цагаас л эхлээд миний охин гэж сэтгэлээ дэвсэн хүлээж авч байсан. Намайг үргэлж л эрхлүүлж байдаг. Нөхөр бид хоёр Улаанбаатарт манай ээж аавтай амьдардаг байсан, хадмынх маань Дарханд байдаг л даа. Төрөөд 8 сар гарангийн дараа ажилд орох гээд хүүхэд харах хүн олддоггүй ажилд авна гэсэн газраас маань ирээд уулзаач гэхээр нь хадам ээжийгээ дуудаад намайг зүгээр ирээд уулзчих гэсэн удахгүй гэж хэлээд хүүгээ харуулаад очоод уулзсан тэр өдрөөс эхлээд шууд ажилд авчихсан.
Тэгээд хадам ээж маань ажлын тав хоногт Дарханаас ирж манай ээж аавын гэрт хүүг маань бас өндөр настай эмээ (манай ээжийн ээж)-г маань хардаг боловоо. Орой намайг ажлаасаа ирэхээр дүүгийндээ очиж хононо. Өглөө намайг ажилдаа явахаас өмнө ирж хүүг маань харна. Тавдах өдрийн орой намайг ажлаасаа ирэхээр Дарханлуу гэрлүүгээ яваад бүтэн сайны орой хотод ирж хүүг маань хардаг байсан. Тэглээ гээд ганц ч удаа хүүг чинь Дарханлуу авч яваад харж байя гэж хэлж байгаагүй ээ. Хадам аав маань ч ялгаагүй ээжийг явж хүүгээ хар хүүгээ хар гээд л тэгдэг байсан. Хааяа амралтын өдрөөр очихоор бөөн баяр намайг амттанд дуртай болохоор баахан амттан авч өгнө.
Будаатай хоолонд дуртай болохоор будаатай хоол хийж өгнө, хар өглөө намайг сэрэхээс өмнө хадам аав маань босоод банштай цай хийчихээд намайг хоол ид гэж сэрээнэ. Намайг тэгэж л хайрладаг. Манай хамаатнууд бүгд хадам ээжид маань сайн. Хүү маань томроод цэцэрлэгт өгөөд харахаа больсоноос хойш настай эмээ маань хүртэл хадам ээж чинь хэзээ ирэх вэ? гээд л асууна. Манай дүү хүртэл ёстой гоё хоол хийдэг тэ, ирэхгүй юм байхдаа гэж асууна. Ээж маань үнэхээр сэтгэлээрээ гэр цэвэрлээд, орой ажлаасаа ирэхэд хоол хийгээд тавьчихсан, бас заримдаа бүүр юм угаагаад тавьчихсан байна.
Өөрийн маань ээж бас байнга санаа зовно яаана одоо худаараа хамаг юмаа хийлгээд байдаг гэнэ. Гэртээ хариад ирэхээрээ гэрээсээ манай гэрийнхний дуртай юм юу л байна аваад ирнэ. Яг л хүүхэд шиг цайлган. Одоо нөхөр бид хоёр хүүхдээсээ хол бас ээж ааваасаа ч хол амьдралаа босгох гээд хүний нутагт сурч ажиллаж байгаа бас л хадам ээждээ хүүгээ үлдээгээд ирсэн. Энэ их хайрыг нь дааж явах юмсан л гэж боддогдоо. Хадам ээж маань хүүгээ гайхалтай сайхан хүмүүжлээр хүмүүжүүлсэн учраас эрхлэхээс өөр ид шидээ хадмууддаа үзүүлж амжаагүй л явна даа би гэдэг хүн чинь. Их юм сураад эх орондоо очоод сайхан амьдарч л ачийг нь хариулнадаа гэж бодож явна…