“ХАДАМТАЙГАА ТАНИЛЦАХ ГЭЭД СҮХБААТАР АЙМАГ ОРООД…” ЭЛГЭЭ МЭДЭЭРЭЙ – БОЛСОН ЯВДАЛ

“ХАДАМТАЙГАА ТАНИЛЦАХ ГЭЭД СҮХБААТАР АЙМАГ ОРООД…” ЭЛГЭЭ МЭДЭЭРЭЙ – БОЛСОН ЯВДАЛ

Айлд хүргэн оров. Хадмуудтайгаа танилцахаар Сүхбаатар аймагруу хүлгийн жолоо заллаа. Заа очоод сайхан танилцлаа. Цай цүү хоол унд болоод л, хүргэн хүү хүргэн хүү гээд л сүйд болов. Хэдэн цаг өнгөрлөө. Гэрт суугаад байхаар эвгүй санагдаад гарсан чинь хонь “гаргаж” байв. Хажууд нь очоод өвчүү түшив. Хэсэг явган суулаа. Хөл бадайраад л байсан юм. Тэгсэн ээж гарч ирээд “Хүүе миний хүү юу хийж байгаа юм, ор ор” гээд л гэрт оруулав.

Ороод шанага ус уугаад л хоёр гараа өргөөд суниасан чинь нүд харанхуйлаад л явчихсан. Байдал бишдэж байгааг ойлгоод л нэн даруй ор луу зүглээд сэмээрхэн хэвтчих гэтэл замдаа уначихаж. Хаха. Тийм байдалд орсон хүний нүднээс түрүүлж чих онгойдог юм байна лээ. Паааа хүмүүс шуугилдаж байна.

Би сонсов. Ээж: Та нар хүүхэд яачихав аа!!! Хадам ах: Агаарт цохиулсан юм болов уу? Бас нэг ах: Сая цyc хараад цочирдчихсон юм биш үү, наадах чинь. Ээж: За холдоцгоо холдоцгоо. Агаар тавь. Тэгсэн нэг унагалдай шиг хоолойтой бацаан: Өөө хөөрхий хөгжлийн бэрхшээлтэй юм байна ш дээ гэдгийн.

Хүмүүс ёстой пир хийтэл инээлдээд л явчихсан. Муужраад уначихсан байгаа би хүртэл инээх шахсан юм чинь. Тэгээд ичсэн хүн хүн ална гэгчээр юу ч болоогүй юм шиг шууд босоод “Айсан уу та нар, тоглосон юмаа” гэж хэлчихээд л гараад явчихсан. Тэнд байсан хүмүүст миний яагаад ухаан алдсан нь оньсого хэвээр үлдсэн юм даа…

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!