“ХАДАМДАА АЖИЛТАЙ САНАГДЧИХ ГЭЭД ТОНУСТАЙ МӨРТЛӨӨ ХУДГААС УС АВААД Л…”

“ХАДАМДАА АЖИЛТАЙ САНАГДЧИХ ГЭЭД ТОНУСТАЙ МӨРТЛӨӨ ХУДГААС УС АВААД Л…”

Сайн байцгаана уу. Бас л нөгөө хадмын асуудлаар та бүхнээс зөвлөгөө авах гэж захиагаа бичиж байна. Би нярайлаад удаагүй байгаа юм л даа. Жирэмсэн байхдаа гурван сар хадмынд байх хугацаандаа их юм үзсээн.

Тонустай хэрнээ нөхрийг ийш тийшээ явсан хойгуур худгаас гараараа ус татаж, малын баас арилгаад л, гэр орон хашаа хороо цэвэрлээд л хүнд гэлгүй юм болгоныг өргөж зөөх тоолонд хүүхэд гарчих шахаж сандаргана.

Хадам ээжид таалагдчих гээд л тэр шүү дээ. Харамсалтай нь яаж ч байсан, юу ч хийж байсан таалагдахгүй. Нөхрийн хажууд бол миний охин миний охин гэж худлаа инээгээд л. Гэр орон нь би л цэвэрлэхгүй бол нохойн хороо.

Нөхөр маань хоёр жаахан дүүтэй. Эмэгтэй дүү нь дураараа гэж жигтэйхэн. Жаахан хүүхдэд баймааргүй сонин сонин зан гаргаж хачин хачин үгнүүд хэлнэ. Надтай танилцаж гэрлэхээсээ өмнө манай хүн ээждээ мөнгө өгдөг ганц хүн нь байсан юм билээ.

Хадам аав ээж хоёр таван хүүхэдтэй. Бүгдийг нь малаа харж тус дэм бол гээд бага ангиас нь сургуулиас нь гаргачихсан. Манай хүн сургуульд сураагүй ч хүн чанартай хүнлэг сэтгэлтэй хүн байдаг.

14 наснаасаа эхэлж ажил хийж олсон бүх мөнгөө ээждээ өгдөг байсан гэсэн. Харин том эгч нь хөгжлийн бэрхшээлтэй эгч байдаг. Өлгийтэй байхад нь аав нэг орноос нөгөө ор луу шидээд тэрийг нь ээж хэнд ч хэлэхгүй нуучихсан гэдэг.

Одоо бас л толгойндоо юмтай бас хүүхэд гаргадаггүй гээд хадмууддаа адлуулсан хүн бий. Хадам ээж 14-хөн настай байхад нь спираль тавиулчихсан гэсэн. Тэр эгч таван настайгаасаа манай хүнийг том болтол ганцаараа хонинд явдаг байсаар байгаад манай хүн жаахан том болоод ээлжилж явдаг болсон гэсэн.

Хадам ээжийн дүү нь намайг хадмындаа удаад хэрэггүй. Хадам ээж чинь тийм сайн хүн биш, сайнаар дуусахгүй шүү холуур л байгаарай гэж анх хэлж байсан юм. Нөхрийгөө бодсондоо л дуугүй тэвчсэн дээ.

Гэтэл хяналтандаа үзүүлээд сумын төв дээрх гэрт нь бид хоёр нэг хоноход араас орж ирээд бөөн хэрүүл болсон. Намайг гараад явсан хойгуур нөхөрт “Наад хүүхэд чинь чинийх мөн ч юмуу биш ч юмуу” гэж хэлсэн байсан. Гадаа сууж байтал манай нөхөр хашгираад л явчихсан.

Та чинь эмэгтэй хүн биздээ яаж ингэж хэлж чадаж байнаа би хүүхдээ мэдэлгүй яадаг юм гээд л. Гайхаад ортол манай хүн миний чемоданыг өөрийнхтэйгөө барьчихсан хоёулаа явнаа гээд хэнгэнэтэл уйлаад зогсож байсан.

Юу болсныг сонсоод би ч баахан хямарсан. Гэхдээ л ээж хүү хоёрыг муудалцуулаад яахав гэж бодоод аль альныг нь аргадаад л хөдөө гэрлүү нь аваад гарсан юм л даа. Хадам аав бол мөнхийн coгтуу, ааш авир гэж дийлдэхгүй агcaн coгтуу тавиастай.

Тийм хүний хажууд арга ч үгүй биз гэж бодоод уучлаад байх тусам ээж маань давраад л байсан. Одооны хүүхнүүд аймар, хүний толгой эргүүлэхийн тулд гэдсээ чирдэг энэ тэр гээд л хэлэх хэлэхгүй үгээр хэлж гомдооно.

Хоолоо харамлана, өөрөө хийгээд идчихвэл бөөн уур хоол хороолоо гээд. Арай л эрт байна та хоёр наад хүүхдээ тэгээд гаргах гээд байгаа юм уу энэ тэр гээд л. Гэхдээ л би урдаас нь нэг ч үг хэлж үзээгүй ээ.

Нөхөртөө ч энэ талаар хэлж байгаагүй. Гэтэл сумын төв орох хэрэг гараад явах гэтэл аав ээж хоёр хоёулаа уурлаад мал хунараа харахгүй тэнэх гэлээ гээд л. Тэгснээ наад хүүхнийг чинь байлгахгүй гээд байшингийн түлхүүрээ мотоциклынхоо түлхүүртэйгээ нууж нэг ёсондоо намайг хөөсөн л дөө.

Манай хүн уурлаад бид ямар танай зарц юмуу би өөрөө гэр бүл зохиож байна та нарт хамаагүй ер нь зээлүүлсэн мөнгөө авъя гээд хэлчихсэн чинь хадам ээж манай нөхрийг зодоод п*зда г*л*г дахиж битгий ирээрэй гээд чулуугаар шидэж хөөсөн. Бид хоёрын тэвчээр үнэндээ алдагдсаан.

Манай хүн морь уях их дуртай. Тэгээд л морины ажилтай болж би ч нэг хөнгөн ажил олж хийгээд бид хоёр өөрсдийгөө болгоод эхэлсэн. Намайг төрснөөс хойш хадмууд холбогдож илт долигонодог болсон. Үгүйсгээд байдаг байсан охиныг минь хармаар байна зураг явуул гэж байнга чат бичиж видео каллаар залгаастай.

Би ямар нөхрийгөө гэрийнхэнтэйгээ битгий холбогд гэлтэй нь биш. Биднээс гэхдээ уучлалт ч гуйгаагүй ээ. Төрсний дараа бүр албаар ч юм шиг намайг аймар горьдоочихсон. Хүүхдэд чинь хотоос хамаатны хүн хувцас явуулсан байна.

Ээж нь эндээс өгөөд явуулъя гэж хэлчихээд явуулаагүй. Тэгчихээд vxcэндээ горьддог юм энэ тэр гэж авсан. Миний xөx сүүлдээ саагаад ч домноод ч зүгээр болоогүй хагалуулсан. Одоо нөхөртөө ярих болгондоо мэндийн зөрүүгүй аав чинь уугаад агсан тавиад байна,

Миний бие ингэж ч өвдөөд тэгж ч өвдөөд байна, ийм юмны мөнгө байхгүй хоёр дүү чинь чамайг хувцас авч өг гээд байна. Хоёр дүүдээ витамин авч өг гээд л байнга зовлон тоочих юм. Бичээд байвал дуусахгүй их юм байна.

Хамгийн гол нь яаж хадмаасаа жаахан хол байх вэ. Зунаас нөхрийн хоёр дүүг бид хоёрлуу явуулна гээд яриад байгаа. Би бол авмааргүй л байна. Эмэгтэй дүү нь их айхтар болохоор. Есхөн настай байж ярих ярихгүй юм яриад худлаа үнэн хов зөөгөөд байдаг.

Одоо бид хоёрлуу хоёр жаахан хүүхдээ явуулчихаад санаа амар сууж байх санаатай. Жаахан томроод тусад ороод ирэхээр нь бас малд явуулна гээд л өөрсөд дээрээ авчих байлгүй. Яавал хадмуудтай холбоотой хэрнээ хол байх вэ. Та бүхэн өөрийнхөө эгчид эсвэл дүүдээ өгч байгаа юм шиг загнаад ч хамаагүй надад зөвлөгөө өгөөч…

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!