“ХАГАЦАЛ, ЗОВЛОН, МУУ БҮХНЭЭС ХАМГААЛДАГ БАЙЖ…”

“ХАГАЦАЛ, ЗОВЛОН, МУУ БҮХНЭЭС ХАМГААЛДАГ БАЙЖ…”

Эрт урьд цагт нэгэн залуу гэр бүл байдаг байжээ. Тэд бие биедээ хайртай боловч заримдаа таарамж муутай, орой үдшийн цагаар хэрэлдэж сална барина гэж уйлан хүүхэд шуухадаа айлгадаг байж гэнэ. Эрт дээр үеэс монголчууд орой үдэш нохой улих, хий хуцах, эмэгтэй хүн уйлан гиншихийг муу ёр гэж цээрлэдэг юм хойно тэгээд ч тэрүү тэднийд хүүхэд тогтдоггүй гэнэ. Хагацал зовлон үзсэнээс болж тэр хоёр нутгийн нэгэн сайн ламыг залж арга чарга хийлгэх болжээ.

Лам ирж ном гүрэм уншиж мэргэ төлөг тавьж үзээд “Та хоёр хэрүүл их хийдэг бололтой. Орой үдэш хүүхэд шуухдаа айлгаж хэрүүл зoдоон бүү хий, үйлс буянд тотгортой. Дөрвөн нүдтэй улаан халтар нохой олж аваад сайн хооллож тэжээвэл уг нь сайн юм байна” гэж хэлээд явжээ. Лам тэгж хэлсэнээс хойш дөрвөн нүдтэй улаан халтар нохой тэжээх болж гэнэ. Нэгэн орой тэднийд зандан зууд мөргөл үйлдэж олон жил ном үзэж таван ухаанд гэгээрсэн нэгэн лам хоног төөрүүлэхээр болж буужээ.

Ламтанг цай ууж суутал нохой нь гэрээ тойрч хуцахад гэрийн эзэн уурлаж “Муу ёрын гударга орой болохоор худал хуцаад эхэлдэг юм” гэж залтас барин гарч нохойгоо зoдож хөөгөөд орж ирж гэнэ. Гэтэл тэдний нялх хүүхэд нь халуунтай байгаа бололтой ямар нэгэн юмнаас цочин уйлж эхэлтэл нохой нь бас л гэрээ тойрч боргон хуцаж үүдээ дараад хэвтчихэж. Энэ үед гэрийн гадаа хоёр чөтгөp ирээд ийнхүү ярилцахыг тэднийд ирсэн лам чагнан сууж гэнэ.

Хоёр чөтгөрийн нэг нь “Эдний хүүхэд нь уйлаад байна, чи ороод сүнcийг нь аваад ир” гэхэд нөгөөх нь “Ороод авахад юухан байхав. Гэвч ороход хэцүүхэн болсон байна. Эднийх хэдийдээ дөрвөн нүдтэй улаан халтар нохойтой болчихдог байнаа. Нохой нь ядаж байхад үүдээ голлоод хэвтчих юм. Чи бид хоёрыг хараад байна, би нохойнд уруулж чадахгүй, чи ор би лав чадахгүй” гэж чи би дээ хүрч хэрэлдсээр холдохыг чагнан суусан лам

-“Танай энэ дөрвөн нүдэт улаан халтар нохой чинь aлбин чөтгөpөөс хүүхдийн чинь амийг сахин хамгаалдаг юм байна, сайн хооллож хайрлаж бай” гэж хэлсэн гэнэ. Дээр үеэс монголчууд дөрвөн нүдтэй улаан халтар зүрх цагаан хар нохойг хий юм харж зайлуулдаг гэж сүслэн голдуу тэжээдэг байж. Харин алаг нохойг хий юм дагуулдаг зүс муут гэж үздэг байжээ. Нохой үүдээ дарж хэвтэхийг гарз гарлагын үүд хаасанд тооцож сайн гэж үздэг ёс монгол туургатны дунд одоо ч бий

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!